Эр хүн гэж эр хүн л юм даа

Энэ хуудас руу хааяа орж, бусдын түүхийг уншиж хэвтэхэд сайхан байдаг юм. Нөхөр бид хоёр уг нь ойлголцол, секс гээд бүх зүйлээрээ их дажгүй хосууд л даа. Гэвч сүүлийн үед нөхөр маань ажлынхаа нэг охинд татагдаад байгааг нь би дотроо мэдрээд байна. Эмэгтэй хүн, эхнэр хүн гэж иймэрхүү зүйл дээр үнэхээр совинтой, мэдрэмжтэй байдаг юм байна.

Уул нь ийм зүйлийг огт мэдрэхийг хүсэхгүй байгаа ч эр хүн гэдэг өөр хүүхэн сонирхоод ирэхээрээ эхнэртэйгээ харьцах харилцаа нь ерөнхийдөө нэг л тиймхэн болоод эхэлдэг юм байна. Тэгсэн хэрнээ өнөөх ажлынхаа бүсгүйг харахаар нүднээс нь гэрэл цацарч, баясан инээмсэглээд байгаа нь анзаарагдах юм. Би одоо яг яавал дээр вэ? Гадны хүн харвал анзаарагдахааргүй ч би эхнэр нь болохоор л бүх зүйл нь надад мэдрэгдээд байх шиг байна.

Зүгээр л өөрийгөө гоёор авч яваад, илүү хичээе гэхээр дотроос нэг тийм онцгүй мэдрэмж төрөөд, юу ч болоогүй юм шиг жүжиглэе гэхээр яалт ч үгүй л мэдрэгдээд байна. Би уул нь хөгжилтэй, нөгөө ажилдаа ч дажгүй, ажил дээрээ ч амжилттай, дандаа л даргадаа магтуулж явдаг дажгүй л бүсгүй. Гэвч эр хүн гэж эр хүн л юм даа.

Түүний сэтгэлийг буруу тийшээ бүрмөсөн хазайхаас нь өмнө яаж эргүүлж, ухааруулах вэ? 40 хүрэх ирмэг дээрээ бүх зүйлээ зориулсан хайртай ханиа нэг залуухан бүсгүйд алдчихаад, хүүхдүүдээ өнчрүүлээд сууж байж чадахгүй нь. Сэтгэл нь бүр цаашаа явчихвал сэтгэлгүй хүнийг дэргэдээ уяад ч яалтай билээ, яах вэ? Амьдралдаа ийм зүйлтэй тулгарч байсан ч гэр бүлээ бүтэн аваад үлдсэн туршлагатай эгч нар байвал гоё зөвлөгөө өгөөч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.