Сайн байцгаана уу. Сүүлийн үед дотроо маш их бодож, эргэлзэж яваа нэгэн зүйлийг хуваалцаж, та бүхний бодлыг сонсох гэсэн юм. Ер нь хүнтэй суугаад сайн сайхан зүйл байдаг юм уу?
Би одоо 26 настай. Уг нь 30 гараад хүүхэдтэй болох бодол байдаг юм. Сүүлийн 3 жил нэг залуутай үерхэж байгаа ч одоо жил гаран салалтын үе дээрээ, харилцаа маань нэг л биш болоод явж байна. Энэ үерхэлд би яг л ганцаараа байгаа юм шиг санагддаг. Тэр гомдсон бол би аргадана, тэр ууртай бол би тайвшруулна. Хий зүйлс төсөөлж хардсан байсан ч би л уучлалт гуйдаг. Харин миний гомдох, уурлах ээлж болохоор өөдөөс “Тайвширчихаад ир” гэдэг нь үнэхээр инээдтэй ч юм шиг.
Эмэгтэйчүүд, хамаатан садны бэр эгч нартай ярилцахаар дандаа л эр хүнийг тэвчиж амьдрах тухай, амьдралд ямар их тэсвэр шаарддаг тухай их ярих юм. Өөрийгөө үргэлж хоёрдугаарт тавьсан эмэгтэй хүн л нөхрөө барьж үлдэж чаддаг гэх мэтээр зөвлөнө.
Амьдрал арай дэндүү зовлонтой, хэтэрхий их тэвчээр шаардсан зүйл үү? Мэдэхгүй юм, эмэгтэй хүний амьдралд эр хүн гэгч тийм чухал гэж үү? Өөрийгөө гээж байж тогтоодог харилцаа хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Та бүхэн үүн дээр юу гэж боддог вэ?
1 Comment
Mal ni taarchdee