Эхнэр ирэх нь ирсэн. Турк явсан хүн харьж биш харин гэрлэлтээ цуцлуулах гэж ирсэн. 2 сайхан үр нь харам биш, авааль нөхөр нь ч юу ч биш зүгээр л хоолны газрын эзэн том хамартай түрэг эр л хэрэгтэй болж. Бараг 5 жил уулзаагүй 40 шүргэж яваа гэхэд гайгүй харагдаж байсан юм. Хүүхдүүд хар цагаан юу ч хэлсэнгүй. Том болсон байсан юм даа. Оюутан болцгоосон. Зүгээр л тэгээд салсан. Тэгээд л буцаад нисээ биз дээ.
Харин би сэтгэлээ засахаар Хятадын хотуудаар баахан зугаалж явж байх даа бизнесийн санаа олж жижигхэн аж ахуйгаа босголоо. Түүнээс хойш 9 цагаан сарыг өнгөрөөх гэж байна. Өнөөдөр миний компани 170 хүнийг дундаас дээш цалинтай ажлын байраар хангаж улсад хагас тэрбум төгрөгний татвар төлж байна. Аа тийм хувийн амьдрал уу? Дахин гэрлэсэн бас 2 дүү бэлэглэж 4 хүүхэдтэй болсон. Одоо өөр зүйл ярья. Турк эр хуучин эхнэрийг хэвтэрт ортол нь зодоод баахан хууль шүүх болж. Том охин эхийгээ очиж эргэсэн. Эх нь монгол явахгүй гэсэн гэнэ. Нөхрөөсөө ч салахгүй гэсэн гэнэ. Нөхөр нь нөхөн төлбөр өгнө гэсэн гэнэ. Одоо яая гэхэв. Дур нь л юм уу даа. Харин их гомдмоор нь “Аав чинь хүүхэнтэй явалдаад ээж нь аргагүй салсан” гэсэн байх юм.
Тэр үед хүүхдүүд юм ойлгохоор том байсан учраас охин итгэлгүй ээждээ уурлаад буцаад ирсэн. Яах гэж ингэдэг юм болоо? Ямар шулам нь шүгэлхээрээ ийм муухай болдог юм болоо? Зүгээр л замаа хөөгөөд явсан эм заавал намайг буруутгах гэж төрсөн үрийнхээ зүрхийг шархлуулна вэ? Зүгээр л шулам гэж энэ биз дээ? Ямар азаар надад хүүхдүүдийг минь үлдээсэн юм бэ. Одоо бол надад юу ч үлдээгүй харийн хүн л болж дээ чи. Түүгээрээ хагацая даа. Дахин чамайг сайнаар муугаар алинаар ч огт дурсахгүй…