ДОТНО ХАРИЛЦААНД ОРОЛГҮЙ 5 ЖИЛ БОЛЖ БАЙНА…

Сайн байцгаана уу? Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие физиологийн асуудлаар сэтгэлээ нээж, зөвлөгөө авмаар байна. Би одоо 30+ настай. Бэлгийн амьдралгүй, дотно харилцаанд оролгүй 5 жил болж байна. Өөрөө янз бүрийн судалгаа, мэдээллүүдээс уншихаар бэлгийн харилцаанд орохгүй байх нь хүний биед шууд сөрөг нөлөө үзүүлдэггүй гэсэн тайлбар байдаг ч сүүлийн үед зарим нэг шинж тэмдэг илрэх боллоо.

Тухайлбал, сүүлийн үед биеийн жин огцом нэмэгдэж таргалаад, үс маш ихээр унах болсон. Мөн сарын тэмдэг ирэх дөхөх үеэр эрүү хэсгээр батга гараад байх юм. Эдгээр шинж тэмдэг нь удаан хугацаанд бэлгийн харилцаанд ороогүйгээс үүдэлтэй юу, эсвэл дааврын өөрчлөлт, өндгөвчний үйл ажиллагаатай холбоотой юу? Эмчид үзүүлэх шаардлагатай юу? Зөвлөөд өгөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.