Бага наснаасаа л энийгээ нууж ирсэн…

Сайн уу. Надтай адил сонирхолтой найз болох хүн байна, олдоно гэж байх уу? Би 30 гаруй настай эрэгтэй. Ажил төрөл, гэр бүл тогтсон гэхдээ хэнд ч хэлдэггүй, хэлж болохгүй дотроо нууж ганцаардаж явдаг залуу байна. Тэр нь эмэгтэй хувцаслах, материалыг нь биедээ мэдрэх, эмэгтэй хүн шиг мэдрэмжүүд авах. Хааяа ярилцаж уулзаж, хамт дотоод сэтгэлээ ил гаргах боломжтой, хамт хувцаслаж тоглох, ярилцаж дотроо уудлах тийм найзтай болмоор байна.

Сардаа 1 удаа ч юм уу, ганц хоёр цаг уулзаж хамт амрах, хувцаслах, эсвэл дэлгүүр хэсэж шинэ зүйлс худалдаж авах, цагийг хөгжилтэй өнгөрөөх тийм хүн. Би тамхи татдаггүй, архи уудаггүй, царайлаг, гаднаасаа бол хэн ч тийм гэхээргүй залуу. Гэхдээ бага наснаасаа л энийгээ нууж ирсэн.

Өмнө нь энэ төрлийн хүн сонирхдог нэг эрэгтэй бас нэг эмэгтэйтэй уулзаж үзсэн ч нэг удаагийн явдал байсан тул холбоо тасарсан. Хааяа эмэгтэй турсик, даруулга, тирко зэргийг худалдаж аваад дотуураа өмсөн ажилдаа явдаг. Энэ нь стресстэхгүй байхад тус болдог ч ганцаардалд тус болдоггүй. Ижил зүйл хайж байгаа хүмүүсийг яаж олох уу? Баярлалаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.