Сайн байцгаана уу. Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Би өдгөө 40 настай, эхнэр, бага ангийн нэг хүүхэдтэй хүн байна. Ойрын үед эхнэр маань “салмаар байна, залхаж байна” гээд байдаг боллоо. Учир нь би одоо ажил хийдэггүй, хүүхдээ сургуульд зөөж, ар гэрээ даадаг. Анх “Арай илүү цалинтай нь ажиллая” гэж харилцан тохиролцож шийдсэн юм л даа.
Гэтэл одоо нөхцөл байдал хүндэрч, надад өөрийн гэсэн орлого юу ч алга. Эхнэр, хүүхэддээ баяр ёслолоор ч бэлэг авч өгөх санхүү алга. Зүгээр л гэрийн “эзэгтэй” шиг боллоо. Гэрийн бүх ажлыг тултал хийж байна. Оройн хоол, өглөөний хоол, ажил дээрээ идэх хоолыг нь хүртэл өглөө 06 цагт босож бэлдэж өгдөг. Тэгсэн харин одоо намайг “Ажилгүй, орлогогүй, арчаагүй. Би мөнгө олж байна, чи юу ч хийхгүй байна” гэж дарамтлах боллоо.
Би өөрийгөө яг л “Би ч дээ…” гэж голж, бодох боллоо. Ажилд оръё, орон нутагт ажил байна, найзуудтайгаа юм хийе гэхээр “Чи ажилтай нэрээр шоудаж, хүүхэндэх гэлээ” гээд тэс зөрнө. Яг үнэндээ би маш шударга, нэг ч удаа араар нь тавьж байгаагүй, архи дарсны хамааралгүй хүн. Албан газрынхан хүртэл “Эхнэртээ базуулсан, ганц орой гарчихад яахав дээ” гэдэг байсан ч би базуулсандаа биш, эхнэр хүүхэд рүүгээ л яардаг байлаа.
Одоо бүх юм эсрэгээрээ эргэж, орой гэртээ харихад “Юу гэх бол” гэж айдаг боллоо. Архи ууж үзмээр ч юм шиг, бүгдийг хаяад явчихмаар ч юм шиг шийдвэр гаргахад үнэхээр хүнд байна. “Анхнаасаа л ар талыг даалгүй, өөрөө ажил төрөл хөөж байдаг байж” гэж маш их харамсаж сууна. Та нар минь тусалж зөвлөөч, би одоо яавал дээр вэ? Баярлалаа.