ЯАЖ ЭНЭ БОДЛООСОО АНГИЖРАХ ВЭ?

Сайн байцгаана уу? Бүгдэд нь шөнийн мэнд хүргэе. Намайг А гэдэг, одоо 36 настай ганц бие, эхнэр хүүхэдгүй залуу байна. Өмнө нь амьдрал зохиож байсан удаа байхгүй. Би ямар нэгэн мундаг их мөнгөтэй, нэр хүндтэй, бие хаа сайтай төгс амьтан биш ээ. Ердөө л бусдын л адил эгэл жирийн амьдарч явна.

ГАНЦ БИЕ ЭРЧҮҮД ӨӨРИЙГӨӨ ЗУГААЦУУЛ…

Одоог хүртэл эмэгтэй хүнтэй ойр дотно харилцаанд орж үзээгүй ч амьдрал маань хэнээс ч дутахгүй хэвийн үргэлжилж байлаа. Гэвч сүүлийн үед яагаад ч юм бэ асар их ганцаардал мэдрэгдэх боллоо. Өөрийнхөө дотогшоо зантай чанараас болж зовлон жаргалаа бусдад хуваалцаж чаддаггүй маань энэ бүхнийг улам хүндрүүлж байх шиг байна.

Сүүлийн үед толгойд маань сексийн тухай бодлууд тасралтгүй эргэлдэж, яаж ч хичээгээд энэ бодлоо толгойноосоо авч хаяж чадахгүй нь ээ. Яагаад гэнэт ийм байдалд орсноо ч ойлгохгүй төөрөгдөж байна. Хэн нэгнээс зөвлөгөө асууя гэхээр хүмүүс намайг яаж хүлээж авах бол, гаж донтой эсвэл өвчтэй хүн гэж бодох вий дээ гэх айдас төрөөд дотроо л хадгалсаар байна. Энэ байдлаасаа яаж гарч, хэрхэн зөвөөр ойлгож ухамсарлах вэ? Мэдэхгүй ээ, үнэхээр хэцүү байна.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 ЭНД ДАРААД бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.