Сайн байцгаана уу бүсгүйчүүд ээ. Анхны хайр, анхны залуутайгаа уулзаад 2 жил болж байгаа, гэрлэх нас маань нэгэнт ирсэн нэгэн бүсгүй сэтгэлээ нээж зөвлөгөө авахаар бичиж байна. Дахин шинэ хүнтэй танилцаж, үерхэж явах нас биш болохоор энэ харилцаандаа их анхаарч ирсэн.
Залуу маань “Гэрлээч гэж гуйна” гэж 4 сараас хойш 9 сар, 12 сар гээд хэд хэдэн удаа хойшлуулж, одоо ирэх 1 сар гэх боллоо. Шаналахдаа үргэлж “Мөнгөгүй байна, мөнгөтэй болох хэрэгтэй” гэдэг ч надад нэг ч төгрөг зориулахгүй, цэцэг ч авч өгөхгүй мөнгөгүй гэх юм. Өөрөөс нь илүү цалинтай болохоор ажлынх нь талаар зөвлөх гэхээр хүлээж авдаггүй мөртлөө надаас мөнгө зээлэх, санхүүгээр дэмжүүлэхийг шаардана. Намайг уурлаж, уйлахад хэзээ ч аргадаж, “Уучлаарай” гэж хэлж байсангүй. Харин ч “Тэнэгтэж маяглахаа боль” гээд хаяад явчихдаг. Би өөрөө тайвшраад энгийн харилцаад ирэхээр л сайн уучлалт эрдэг зантай.
Сүүлийн үед надад сэтгэлгүй болсон юм шиг санагдаж, би л залгаж санаачлахгүй бол уулзах талаар огт дугарахгүй юм. Саяхан бас муудалцахад “Чамайг хармааргүй, яримааргүй байна, харьж амьдар” гэж хөөлөө. Би энэ харилцааг дуусгах ёстой юу? Одоо болиод дахин шинэ хүнтэй учирвал ийм асуудалтай тулгарах болов yу гэж айсандаа сайн муугаа мэдэлцсэн энэ хүнтэйгээ тэсээд амьдрах уу деп бодогдох юм. Намайг хэзээ ч аргаддаггүй хүнтэй гэрлэвэл аз жаргалгүй байх болов уу? Анхнаасаа аргадаж үзээгүй хүн цаашид өөрчлөгдөнө гэж байхгүй биз дээ? Хүүхэдтэй болсон ч зан нь засарчихгүй биз дээ?