БИ ӨВЧТЭЙ ЮМ БОЛОВ УУ?

Би одоо өөрийгөө яг ямар нэгэн өвчтэй юм болов уу гэж бодох хэмжээнд хүрч шаналж байна. Учир нь бэлгийн харилцаанд орж байсан ч нэг ч удаа дур тавьж, оргазм мэдэрч үзээгүй юм аа. Энэ нь эмэгтэй хүнд маш хүнд тусдаг юм байна. Дэлхий дээр болон манай монгол бүсгүйчүүдийн дунд яг үнэндээ бэлгийн харилцааны үеэр дур тавьж чаддаггүй бүсгүйчүүд хэр олон байдаг вэ? Энэ нь зүгээр л хамтрагч таардаггүйнх үү, эсвэл миний бие махбод, сэтгэл зүйд асуудал байна уу?

Цаашид хүүхэдтэй болж, гэр бүл зохиохыг хүсэж байгаа ч ийм сэтгэл ханамжгүй, зүгээр л үүрэг гүйцэтгэж байгаа юм шиг мэдрэмжтэйгээр амьдрахыг хүсэхгүй байна. Хамтын сэтгэл ханамж гэдэг ямар чухал болохыг ойлгож байгаа учраас сэтгэл санаа маш их унаж, эмзэглэж байна. Эмчид хандах ёстой юу, эсвэл үүнийг хэрхэн өөрчлөх вэ? Туршлагатай хүмүүс нь зөвлөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.