Нэг залуутай хамтрагч болоод зөндөө унтаж хэвтсэн, хугацаагаар 2-3 жил өнгөрсөн. Би сүүлд уурлаад элдэв бусаар хэлснээс болоод “чамаас болж байна” гэж өөрөө хэлсэн. Одоо тэгээд намайг “чи хөөрхөн санагддаггүй байсан анхнаасаа, зүгээр байдаг энгийн, секс чинь ч таалагддаггүй байсан” гэж хэлж больдог гэнэ. Би гадаад төрх тийм аймаар муу бол огт биш.
Тэгээд хамгийн муухай нь бид 2 жил огт холбоогүй байгаад уулзсан, “уулзъя хүсэж байна” гэж уулзсан байж одоо дахиж уулзахгүй гэсэн. Сүүлд уулзаад юу таалагдаагүй юм гэхэд “бүх зүйл чинь” гэж хэлсэн нь үнэхээр аймаар санагдлаа. Надтай 2 жил харьцахдаа “чи үнэхээр хөөрхөн, гоё сайхан, хамгийн сайхан нь” гэж цаг минут, уулзах чатлах бүртээ хэлсэн байж одоо болихдоо ийм юм яриад суух юм. Би уурлаад элдвээр юм бичихдээ хардсандаа “чи сайхан залуу биш шүү дээ” гэх мэтээр өөрөө баахан юм эхэлж бичсэн л дээ, гэхдээ л ингэж болдог юм уу.
Тэгээд би гомдоод зөндөө чат бичихээр ямар ч хариултгүй, “миний гомдолд юу ч хийж өгөхгүй” гэсэн. Би төрсөн өдрөөр нь ч ярьсан байхад дахиж уулзахгүй л гэсэн. Бие өвдөхөд “над руу битгий юм бич л дээ” гэсэн. Хүн биш санагдаж байна, 2 жил уулзсан хүн шүү дээ. Тэгээд зөндөө гомдол бичихэд “ок ойлголоо” гээд дандаа богино үгтэй, зүгээр л яг намайг албаар тавлаад зовоогоод байгааг нь ойлгосон. Гэхдээ дахиад намайг уулзаж хийе гэвэл үгүй гэхгүй юм байна. Би ийм байхад л тэр хүнийг хүсээд тэнэгтээд байх юм. Гэхдээ хийгээд хэрэггүй биз дээ. Харин нэг уулзаад чадаад жоохон ч болов хариугаа авч сэтгэлээ тайвшруулмаар баййна яах вэ? Надаас сэтгэлээсээ уучлалт огт гуйдаггүй.