Нөхөртэйгөө хамт амьдраад 13 жил болж байна, бид хоёр 30 гарсан хүмүүс. Гэвч харамсалтай нь би энэ хугацаанд ганц ч удаа дур тавьж үзээгүй. Уг нь дунджаар 3 минут орчим л үргэлжилдэг байсан бол сүүлийн нэг жилд бүр 10 хоногтоо ганц удаа, ердөө 1-2 минут л болоод л шууд унтаад өгдөг болчихлоо.
Би ч өөрөө хичээгээд дур тавья гэж боддог ч ийм богинохон хугацаанд яаж ч чадахгүй нь тодорхой байна. Харилцаагаа сайжруулъя, арай өөрөөр хичээе гээд зөндөө ярилцсан ч нөхөр маань өөрөө санаачилга гаргаж хичээж байгаа зүйл ер алга. Өөр хүнтэй болчихсон юм болов уу гэхээр ямар ч сэжиг байдаггүй ээ. Гэхдээ нэлээн хэдэн жилийн өмнө танихгүй хүмүүстэй видео дуудлагаар ярьж, өөрийгөө оролддог байсан чатыг нь жилийн өмнө санамсаргүй олж мэдсэн. Одоо бол тиймэрхүү зүйл анзаарагдахгүй л байна.
Харин сүүлийн үед дотор давчдаж, уур хүрээд өөр хүнтэй унтаж үзээд ядаж нэг удаа тавьж үзэх юмсан гэсэн бодол толгойд эргэлдэх боллоо. 13 жил ханилсан хүнээ бодох ч юм, өөрийнхөө хүсэл, гомдлыг бодох ч юм, яавал дээр вэ? Над шиг ийм байдалд орж байсан эмэгтэйчүүд байвал зөвлөгөө өгөөч.