ҮР ХҮҮХЭД ГЭСЭЭР БИЕ Ч ҮГҮЙ, СЭТГЭЛ Ч ҮГҮЙ ТУЙЛДАЖ БАЙНА

Сайн байцгаана уу, энэ өдрийн мэнд хүргэе. Дотроо хуримтлагдсан сэтгэлийн хүнд ачаагаа өөр хаана ч нээж чадахгүй болохоор энд уудлан, зовлон нэгт бүсгүйчүүдээсээ тусламж, сэтгэлийн дэм авах гэж бичиж байна.

ХААНА Ч ТААШААЛЫГ МЭДРҮҮЛНЭ

Би сургууль соёл, ажил карьер гэж зүтгэсээр хувийн амьдралаа хожуу эхлүүлсэн. 3 жилийн өмнө өөрөөсөө хэдэн насаар дүү залуутай гэрлэж, хагас жилийн дараа жирэмсэн болсон ч сар хагастай байхад нь өсөлтгүй гээд авахуулчихсан. Өмнө нь хэвлийдээ үр тээж үзээгүй байсан болохоор тэр богинохон хугацааны жаргалыг алдах надад дэндүү хүнд цохилт болж, маш их уйлж унжсан. Үүний дараа бүтэн жил эмнэлгээр явж, зөндөө эмчилгээ хийлгэсний эцэст дахин жирэмсэн болсон ч савандаа ороод 2 ч хонолгүй зулбачихлаа. Баярлаж хөөрч байсан нөхрийн минь нүдэнд гуниг сүүдэрлэхийг харах үхэхээс ч хэцүү.

Түүнээс хойш одоо бүтэн жил өнгөрөх гэж байхад дахиж жирэмсэн болсонгүй. Нас минь яваад байдаг, өтөлсөн ээж минь “Отгон охиныхоо үрийг л нэг үзчих юмсан” гэж сэтгэл зүснэ. Нэг хашаанд амьдардаг надаас дүү бэр маань хоёр хүүхдээрээ даажигнаж, надаар тохуурхана. Хадмууд манайхаар шагайх ч үгүй, хажуу айлд орж хүүхдүүдийг нь өхөөрдөн өнждөг нь үнэхээр гомдмоор. Би гэдэг хүн сар бүр “жирэмсэн болчихсон байх вий” гэж горьдлого тээсээр, элдэв эм тан уухаас айж, үс зүсээ ч будахаа байж, хоол их идсээр түрүү жилийнхээс 10 кг нэмэгдэж, зүгээр л царай алдсан бүдүүн гахай шиг болчихлоо. Нөхөр маань хүртэл миний таргалж, зүс алдсаныг гайхдаг болсон.

Сар бүр мөчлөг дөхөхөөр өдөрт 3, 4 удаа тест үзэж, сарын тэмдэг битгий ирээсэй гэж бурханд залбирна. Ганц хоёр хоног хойшлохоор л догдолж суугаад, яг ирэнгүүт нь тэр өдөржин утгагүй санагдаж, уур хүрч, уйлж, уумаар санагддаг. Саяхан үүнээсээ болоод хэд хоног пиво ууж нөхөртөө загнууллаа. Надад одоо энэ бүхэн тэсэхийн аргагүй бэрх байна. Амьдрал хүүхэдгүйгээр үнэхээр утгагүй, миний тэвчээр барагдаж гүйцлээ.

Надтай ижил зовлон туулж, үрээ хүлээж байгаа бүсгүйчүүд байвал зовлон жаргалаа хуваалцаж, нэгдэх юмсан. Ийм хэцүү үеийг давж гараад эх хүн болж чадсан хүмүүс байвал туршлагаасаа хуваалцаж, цаашид амьдрах эрч хүч хайрлаач.

Эцэст нь хэлэхэд, эмэгтэй хүний амьдралын гол утга учир үр удмаа үлдээх байдаг юм байна шүү, охид бүсгүйчүүд ээ. Алдаж ухаарсан хүний үгийг сонсож, үр хүүхдээ битгий авахуулж байгаарай даа.

5 Comments

  1. Saraa says:

    Keto deglem bariarai,,hiihgui guriij bgad ST duussanaas hoish 12 honood hiigeerei,setgel sanaagaa tauwan bailgaad yunch bitgii bodoo,,jingee hasaarai,jingin iluudel jirmee bolohgui bhad tom noloolodgbshuu

  2. В says:

    Тарганаа зохицуулах энгийн асуудал.Ходоодоо захирвал дэлхийг захирна гэж еврей үг бий.Наад тэнэг залуу онцгүй харагдана.Сонгодог зохиол,түүхийн ном,намтар унш.

  3. buuk says:

    buruu erteigee niilj dee er taarahgui em gj bdg ym shig uur huntei niilsen bol asuudalgui jiremsen bolool turuuleh l bsan bh deerees heterhii ih huseh bas asuudal ym shig bas busdaas ih hamaarch amidardag ym shig bn chi uuriinhuu hucheer bish bolohoor ug ni busad yu gh ni hamaagui l bmaar ym ter ni chamd chuhal bolohoor busad bas daajignaad bgaa bh

    • Muldir Unurkhan says:

      Keto deglem bariarai,,hiihgui guriij bgad ST duussanaas hoish 12 honood hiigeerei,setgel sanaagaa tauwan bailgaad yunch bitgii bodoo,,jingee hasaarai,jingin iluudel jirmee bolohgui bhad tom noloolodgbshuu

  4. Elma says:

    Очиноо соль , өөрийнхөөрөө бай , хүлээлт бүү үүсгээд өөрийгөө бүү зовоо. Ээж аав чинь хайралж чамайг олох гэж , өсгөх гэж басал л зовсон байгаа шүү дээ. Өөрийгөө хайрлаагүй хүн хүүхэдээ бас нөхөрөө бас хүмүүсыг хайрлаж чаддаггүй юм шүү. Өөрийгөө хайрал . Хүүхэд хүүхэд гэж сэтгэл зүйгээ , биеэ зовоохоо боль. Хэвлийдээ ураг тогтоох хамгаалалтын бүс зүү, далд шалтгаанг нь ол, эрүүл хүн зулбаад байна гэдэг сонин л юм . Нөхөр чинь эмэгтэй хүн хүүхэд гомдоосон у ? Гээд ухаж үз! Чи зайгаа аваад бас өөрийгө хайрал ! Болохгүй байгаа амьдралд заримдаа түр зуур цэг тавь . Буцаад нийлж болно ш дэ. Ээждээ үнэнээ хэл ээж хүнээс хүүхэдын ерөөл хүс ! Одоо тэгээд ч орчин үед бүх юм хөгжсөн. Хэзээ нэг өдөр хүүхэдтэй болж л таараа бат итэг . Цагаа хүлээ! Сэтгэлээ тайван байлгаад жаргалтай болго эхлээд! Чи сүлдгүй хийморгүй хүлэгдсэн , ч юм шиг тийм гарцгүй ч юм шиг ! Хашигдсан байдалтай байна яг одоо. Эрх чөлөөгөө олж ав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.