Шингэн зүйл урсаад байх юм

Сайн байцгаана уу, бүсгүйчүүд ээ. Та бүхнээс нэг зүйлийг илэн далангүй асууж, тусламж авмаар байна.

Та нарт секс хийсний дараа бүтэн өдөржин шахуу үтрээнээс шингэн юм урсаж гараад байдаг тохиолдол байдаг уу? Минийх бараг олон жилийн турш л ийм байна. Яг дараа нь дахин секс хийх гэхээр доошоо шал нойтон, шалчигнаад хоёр биед маань үнэхээр тухгүй байдаг юм. Эмнэлэгт үзүүлэх үедээ энэ тухайгаа эмчдээ хэлэхээ үргэлж мартчихна, эсвэл эмч нар ч үүнийг олигтой тоодоггүй, мэддэггүй ч юм уу бүү мэд. Заримдаа “Би доошоо хамаг эрдэс бодисоо гадагшлуулаад алдаад байдаг юм биш байгаа даа” гэж хүртэл айх юм.

Хамгийн сонин нь бэлгэвчтэй хийсэн ч яг адилхан! Ямар ч үнэр байхгүй мөртлөө л нилс нилс гээд яг биений юм ирж байгаа юм шиг л шингэн зүйл урсаад байх юм. Энэ яг юу гараад байгаа хэрэг вэ?

Надтай адилхан ийм асуудалтай бүсгүйчүүд байна уу? Энэ нь эмэгтэй хүний биеийн онцлог уу, эсвэл ямар нэгэн эмгэг юм болов уу? Сэтгэгдлээ илэн далангүй хуваалцаж, зөвлөөрэй.

6 Comments

  1. Hahaha says:

    Hanatlaa olon ugsruulj shees aldatlaa tavih heregtei tegeed heden sardaa zgr.

  2. Telegram: tulgaa666 says:

    Za emchid uzuulehdee martalgui l buh uurt turj bga medremj, zoviur, asuudluudaa mash delgerengui neelttei helj ilerhiileerei. Ternii daraa shinjilgee ugnu tend heviin garsan bol aih asuudal mon bish ni todorhoi bolno shuu.

  3. Man says:

    За

  4. Batangler says:

    Яасан гоёын.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.