Сэтгэл минь үнэхээр үймэрч, юу нь үнэн, юу нь худал байсныг ч ялгаж чадахгүй болох хүртлээ туйлдаад та бүхнээс сэтгэлийн зөвлөгөө авахаар бичиж байна.
Би одоо 26 настай, Монголд ажиллаж амьдардаг. Нөхөр маань Солонгост сургуулиа төгсөөд одоо тэндээ ажиллаж байгаа юм. Уг нь хоёулаа нэг талдаа гараад сайхан амьдаръя гэхээр миний виз ерөөсөө гарахгүй, бүх зүйлээ хаяад очъё гээд сургалтын виз хөөцөлдсөн ч бүтсэнгүй (их сургууль төгссөн). Нөхөр маань Монгол руу ирэн очин байдаг, бид хоёр үерхэж, хамт байгаад 5 жил болох гэж буй залуу хосууд. Одоо бол би энэ холын зайн харилцаанаас үнэхээр их залхаж, туйлдаж байна.
Гэтэл саяхан, ердөө сарын өмнө нөхөр маань өөрөөсөө 4 эгч буюу 30 настай, хоёр хүүхэдтэй хүүхэнтэй уулзаж, харилцаа үүсгэсэн байсныг нь мэдлээ. Тэр өдөр гэрээсээ гарахдаа “Ах, эгчийнхээ гэр бүлтэй цуг явж байна” гэж надтай утсаар ярихдаа худлаа хэлээд, шөнө орой болтол өнөөх хүүхэн тэд хоёрхонлаа байсан байгаа юм. Бүх үнэнийг мэдчихээд асууж байхад хүртэл эцсийг нь хүртэл мэлзэж, “Үгүй ээ, ах эгчтэйгээ бөөнөөрөө цуг далай явсан шүү дээ” гэж надад худлаа хэлсээр байсан.
Би энэ бүхнийг өнөөх хүүхнийх нь инстаграмдаа оруулсан зураг, бичлэгүүдээс олж мэдсэн. Үнэхээр хатуу юм билээ… Тэр хүүхнийг машиндаа, бүр хажуугийнхаа суудалд суулгаад далай орж, ой модоор хоёулахнаа зугаалаад, зураг, бичлэгийг нь найр тавин хийж өгөөд болзоод явж байсан байна. Энэ хүртэл тэр хүний хэлсэн үг болгонд сохроор итгэж явснаа бодохоор одоо юунд итгэхээ ч мэдэхгүй, дотор минь тэнгэр нурах шиг л болж байна.
Би өөрийгөө тэр хүнд гологдохооргүй гоё сайхан эмэгтэй гэж боддог, бие хаа, царай зүс, бүх юмаараа тэр хүүхнээс нь хавь илүү гэдгийг хэн ч хэлнэ. Гэтэл яагаад, надад юу дутлаа гэж над руу худлаа яриад, хоёрын хоёр хүүхэдтэй хүүхнийг хажуудаа суулгаж, шөнө орой болтол машинтайгаа зугaалж явах гэж? Надад зөвлөөч, би одоо энэ хүнд итгэх үү, эсвэл шууд цэг тавих уу?
5 Comments
asuudal chamd bn 1. chi sohroor itgesen bol chinii tenegiinh yund ch sohroor itgej boldoggui l dee 2. Би өөрийгөө тэр хүнд гологдохооргүй гоё сайхан эмэгтэй гэж боддог, бие хаа, царай зүс, бүх юмаараа тэр хүүхнээс нь хавь илүү гэдгийг хэн ч хэлнэ genee ichij amidar teneg awgai mini chamaas iluu olohoor terniig songood ywaldaad bhd l uuriiguu shutsen bigiin uwchnintei iim erguu ymiig er ni hen songoh be dee uuriiguu busdaas iluu gj bddg uher mal setgehui chin chmg busdaas dor gdgiig batalna naad uuriiguu shna gdg bodol chin zuwhun chiniih ter hun uuruur bdj bn tenegee chi ugaasaa ali hediin hygdsan bna hohichin zugeer l boowniih ni zugaa bolj amidar ugui bol sal
Чамайг хүндлэхгүй байна шдээ. Бусадьасуудлыг чинь мэдэхгүй ч энэ бичсэнээс харахад Чи л нэг талдаа гаръя, виз гарвал очъё, хамт амьдръя гэжд байгаагаас нөгөө хүнээс хүсэл тэмүүлэл бага юм биш үү.
Чи өөрийгөө хүндлээчээ хүүе. Чамайг энд тэнэгтүүлээд л тэнд хүүхэн шаагаад байж байна шд. Зүгээр гялс салаачээ!
Ji tend baihgui bolohoor jinii ter huuhnees iluu bnuu dutuu bnuu yamar j hamaagui. Etssiin etsest hun gedeg jin oir bgaadaa l tatagdana. Barag jinii turh, bie haa martagdsan gehed bolno
шууд цэг тавь