ЭХНЭРТЭЙГЭЭ НЭГ ОРОНД УНТАЛГҮЙ 4 ЖИЛ БОЛЛОО…

За, нэг зөвлөгөө ч юм уу, эсвэл сэтгэл санааны тусламж авмаар байна! Би одоо 42 настай, эхнэртэйгээ нэг оронд унталгүй 4 жил болж байна. Унтъя гэхээр ямар нэг шалтаг хайх юм. Хоёулаа өөд өөдөөсөө хараад ярилцъя гэхээр л бултах юм уу, эсвэл хэрүүл хийгээд орилж чарлаад унах юм. Нэг удаа “Чи тамхинаас гарвал унтана” гэхээр нь бүтэн 2 жил тамхинаас гарсан ч унтах шинжгүй болохоор буцаад орчихсон.

Орчин цагийн шинэчлэгдсэн найрдагатай ВИАГРА

Би эхнэрээ анхнаас нь санхүүгийн хараат байлгах дургүй байсан болохоор бизнест нь хөрөнгө оруулж, тусалсаар байгаад амжилттай босгож өгсөн. Одоо тэр бүх юмтай, дуртай үедээ гадаад явж амардаг эрх чөлөөт бүсгүй. Заримдаа найзууддаа атаархдаг шүү дээ, цамцыг нь угаагаад, индүүдээд өгдөг эхнэрүүдийг харахаар. Эхнэрээсээ “Миний цамцыг нэг удаа угаагаад тавьчихаж болдоггүй юм уу” гэхэд “Чи ямар хөл гаргүй юу, өөрөө угаана биз” гэдэг. Заавал угаалгах гээд байгаадаа биш, жижигхэн халамжинд л баярлах гээд байдаг юм.

Эхлээд “Өөр хүнтэй болчихсон юм болов уу”, сүүлдээ “Лесби юм болов уу” гэж хүртэл боддог байлаа. Нэг удаа халамцуудаа эгчид нь “Дүү чинь надтай унтаагүй 3-4 жил боллоо, дүүгээ лесби гэдгийг мэдэх үү” гээд хэлчихээд сүүлд нь их санаа зовсон. Хүнтэй болсон бол “Салъя” гэж хэлэхийг нь хүлээгээд л байгаа. Өөрөө түрүүлж явбал “Эхнэр хүүхдээ хаясан гэмтэн” болчих гээд байдаг. Энэ байдлаас болоод сүүлийн 6 сар эрс уур уцаартай болчихлоо. 4 жил гар хангалга хийгээд явахаар арга ч үгүй биз.

Саяхан 4 сард паспортоо хайж байгаад эхнэр маань надад хэлэлгүй 360 сая төгрөгийн үнэтэй 2 өрөө байрны гэрээ хийгээд, 180 саяыг нь бэлнээр төлчихсөн байхыг олж хараад шооконд орлоо. “Яагаад надад хэлээгүй юм” гэхэд “Өөрийнхөө мөнгөөр бизнес хийж байна, чамд хамаагүй” гэсэн. Энэ мөчөөс эхлээд эхнэрээ гэх сэтгэл 00 болсон. 7 хоногийн өмнө бас ам зөрөхөд “Манай гэрээс зайл” гэж байна. Уг нь бид хоёрын дундын л оромж юмсан. Яг яах ёстойгоо ойлгохгүй байна, хаяад явчихъя гэхээр хүүхдүүд бодогдоод, яах ёстой вэ? Зөвлөөч.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

9 Comments

  1. zochin says:

    manaih bas tusdaa untaad barag 10 jil bolood sallaa da gej

  2. өөр эр байгаа says:

    Наад гичий өөр шаалгадаг нэг хар юмтай болчихож. Тэрнийгээ мөнгөөр тэтгэж бооьыг нь худалдаж авч байгаа. Наадах нилээд зэвүүн муу санаатай гичий байна. Тиймээс чамд мэдэгдэхгүйгээр маш цэвэрхэн өдрийн цагаар буудалд шаалгаж байгаа. Буудлын мөнгийг нь наад гичий чинь дааж байгаа. Чи араас нь мөрдөгч хөлслөөд тавьчих шууд илэрнэ. 4 жил шаалгахгүй байна гэж ёстой үлгэр. Баримт цуглуулж аваад наад гичийгээ нээнтэглэх эсвэл шүүхээр орвол тал нь чинийх штээ хөө. Наад муу гичийгээ ханды нь хага дар. Амжилт хүсье

  3. Erka says:

    Yamar sonin ehner ve. Neg uchir bndaaa. Bi murduud ugch bno, itgej bno. tulgaaenkhtulga03@gmail.com

  4. Baagii says:

    Unuudur uulzad hiih busgui bain uu

  5. od says:

    тусгай мөрдөгч хөлслөж аваад баримт нотолгоо сайн цуглуулаад шүүхэд ханд да. cekcгүй, халамж хайргүй амьдрал гэж юу байхав дэ.

  6. Ert deeree sal says:

    Oor hvntei l baij taaraa, yu geed 4 jil sex hiihgvu bhawde ter hvn chin.chamaas salah beltgelee ali ert hiiged eheltsen bhd. Gerleltin batalgaatai bizde, teruugeere bvh horongoo tentsvv huwaagad sal.yund naidaj ingej baidiin. Neg odr gereese hoogdood yujgvi hog deer vserheese omno sanaatai bai!

    • azaa says:

      танай эхнэр давруу гичий байна аа яах гэж бизнесийг нь босгож өгсөн юм вэ өөрөөс чинь хараат байвал гоё ш дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.