Хамгаалах аргууд байдаг уу?

Сайн байцгаана уу? Би ойрд биеэ чийрэгжүүлж, усанд сэргэх гээд бассейнд явъя гэж бүр шийдчихээд байсан юм. Гэтэл манай эмэгтэйчүүдийн эмч ажилладаг эгч маань “Бассейны уснаас мөөгөнцөр болон эмэгтэйчүүдийн элдэв халдварт өвчин нэлээн халдварладаг. Сөрөг нөлөө ихтэй болохоор яваад дэмий шүү” гээд намайг болиулах гээд байх юм.

Би өөрөө усанд сөрөх дуртай, усан спортоор хичээллэмээр байдаг. Эмчийн хэлж байгаа нь ортой байх л даа, гэхдээ бассейнаар тогтмол хичээллэдэг, усанд сэлдэг бүсгүйчүүдээс асуумаар байна. Та бүхэнд үнэхээр тийм мөөгөнцөр, халдвар авах гэх мэт сөрөг шинж тэмдэг илэрдэг үү?

Эсвэл уснаас халдвар авахаас сэргийлэх тусгай тос, бэлдмэл эсвэл хамгаалах аргууд байдаг уу? Яг тогтмол явдаг хүмүүс туршлагаасаа бичээд туслаарай, би үнэхээр л явахыг хүсээд байна.
HTML

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.