Нөхөр маань намайг хүсдэггүй, одоо бид хоёр секс хийгээгүй 6 сар…

Сайн байцгаана уу? Би өөрийнхөө амьдралын нэг унтарсан хэсгийг ярих гэсэн юм. Та бүхэн зөвлөгөө өгөөрэй.

Нөхөр бид хоёр амьдраад 6-8 жил болж байна. Нэг хүүтэй, хүү маань 2 настай. Хоёр дахь маамуу маань 6 сартай хэвлийд минь бойжиж байна. Анхны төрөлт 30 гарч нэлээд хожуу байсан тул хоёр дахийг нь ойрхон гаргая гэж бодоод хуанли харж байгаад олсон юм.

Юун тухай вэ гэхээр, бид хоёрын сексийн амьдрал таг унтарчихлаа. Нөхөр маань ер нь л сексийн идэвх муутай хүн үү, эсвэл намайг хүсдэггүй юм уу, эсвэл эрүүл мэндийн асуудал байна уу, бүү мэдэх. Энэ сэдэвт их хаалттай, ярих дургүй байдаг. Хүүхэдтэй болохоос өмнө ч тэр нэг хийхдээ 1 л удаа хийнэ, дахиж хийдэггүй, тэгээд л ханачихдаг. Давтамж нь 7-10 хоногт 1-2 удаа байсан.

Би өөрөө сэрэл өндөртэй, секс хийх дуртай эмэгтэй л дээ. Донтой хүн шиг үргэлж нөхрөө хоргоогоод байхаар өөрт тухгүй, эвгүй юм. Эр хүн өөрөө эхэлж үйлдэл хийхгүй, сэдэлгүй байхаар сүүлдээ надад асуудал байна уу, би гологдоод байгаа юм болов уу, намайг эмэгтэй хүний нүдээр харахгүй байгаа юм шиг санагдаж, бухимдаад өөртөө итгэлгүй болж гонсгор байдаг боллоо.

Анхны хүүхдээ төрүүлснээс хойш бүр унтраад 1-2 сардаа 1 удаа хийдэг болсон. Би ч төрсөн эмэгтэй хүн гээд маш их санаа зовж, эмзэглэж, “Нөхөр маань надад сэтгэл хангалуун бус болчихож, төрөөд сунаад мэдрэмж өгөхөө больчихож” гэж их хямардаг байлаа. Ярилцъя, зөвлөе гэж янз бүрээр үзсэн ч үр дүн байхгүй, тодорхой ахиц гараагүй. Сүүлдээ зүгээр л ажиглая гэсэн бодолтой болсон.

Эрэгтэй хүний хэрэгцээ, хүсэл нь байгалиасаа ойрхон байдаг шүү дээ. Хажуудах эмэгтэйгээ буюу эхнэрээ хүсэх сэрэл, мэдрэмж нь онцгой байдаг гэж би боддог. Гэвч миний амьдралын туршлага тийм биш байна. Нөхөр маань намайг хүсдэггүй, одоо бид хоёр секс хийгээгүй 6 сар болж байна. Хүүхдээ олсноос хойш дахиж ойртож үзээгүй.

Тэгсэн мөртлөө шөнө нойтон зүүдэллээ гэдэг, бас шөнө унтаж байхад эрхтэн нь чангараад босчихсон байдаг. Ингээд бодохоор сэрэл мэдрэмж нь хэвийн хүн. Гэвч эр хүний санаачилга, эхнэрээ өдөж хоргоох, хүсэж байгаагаа илэрхийлэх зүйл юу ч байхгүй.

Бид хоёр бусдаар бол сайхан л гэр бүл. Гэхдээ нөхөртөө гологдсон, өөрийгөө эмэгтэй хүн гэж байхгүй байгаадаа маш их сэтгэл гонсгор байна. Сүүлдээ хүслээ илэрхийлэхээ больж, улам дотогшоо хаагдаж, өөрийгөө барьж тэвчин, гар хангалга хийж байна даа. Энэ яг ямар шалтгаан, ямар асуудал байна вэ? Ямар гарц байна вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

7 Comments

  1. Jiremsen Nvhen-D says:

    Jiremsen Al BJ yuuun gaj dontoi Bojgoini tarhitai balai awgai we
    Medeej cham shg yuml boluul Al angalne sereltej nvhlvvley gd bdag alni medeeltei awgaig haraad hen shaah geel udurt bolgon porno vzej bdem Alan dahin zulbasgataigoo nvhlvvlj hewtej JARGAL gedam bailgv barag naad nvhen dotorh zulbasgaa chin tachaadod bgam Shu haha
    Ugaasaa hvhed tsuwruulj gargahaar Al chin bumbug tom Angal boldim zayu Tim altaim BJ ymar ih bojgoi bodoh durtaich yum de haha

  2. buuk says:

    Oor ertei bavaltsaad uz

  3. Telegram: tulgaa666 says:

    Hariltsaa todorhoi hugatsaa ungursnii daraa hurdig. Tm bailgahguin tuld 2ula sn yriltsaj bas hicheetsgeeh heregtei ygd yag yu ni blhgui bgag l hoyulaa mash sn yriltsaj hariltsaagaa avrah tal dr 2ula sain anhaarah l heregtei dee. Hen hend ni ghde hariltsaagaa avrah asuudlaa olj tanij medeed tsaashlah husel temuulel ni bh heregtei blvu. Uursduu uchraa olohgui bvl shuud l setgel zuichid handahiig zuvluy. Bid hed unendee yu ch heleed nemergu bas chadkue. Mergejliin hund ni l handah heregtei.

  4. hrerygy says:

    Өдрийн мэнд өөртэй чинь холбогдох мэйл ч юмуу байгаа бол reply хийгээч ярилцаж байх л гэсэн юм

  5. zochin elo says:

    https://www.facebook.com/asbirar.lleno Завлөлдөж олох л юм ороод ирээрээй linkeer дараад

  6. Өнгө Ижил says:

    Өөрөө ямархуу хувцас хунар өмсдөг юм бол? Хүүхэдтэй болоод завгүй хэцүү байгаа ч гэсэн өөртөө анхаарал тавьж секси байх хэрэгтэй шүү, хэлэхгүй ч гэсэн нөхөр чинь чамайг харж л байгаа. Ер нь эмэгтэй хүн бага зэрэг нөхөртөө сээтэгнэж байвал зүгээр байхааа. Та 2 байнга хүүхдээ гээд хосууд байхаа болиод эцэг эх болчихсон юм бишүү. Илүү ярилцахыг хүсвэл urnaa8@outlook.com руу бичээрэй. Нээлттэй ярилцаж болох юм ижил асуудалтай байгаа.

  7. buuk says:

    zugeer chi nuhriinhuu husdeg hun bish tgd l boloo uur huneer orluulj bn chi nuhriinhuu typr bish odoo chi yuch hsen nuhurtiinhuu husemjit hun bolohgui anhnaasaa iim bsan huniig chi uuruu huleen zuwshuuruud l ywsan ym bn sh dee odoo tgd tawilantaigaa ewlerchdee huurhii

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.