ХҮНД ИТГЭХЭЭ БОЛИЛОО…

Сайн байцгаана уу? Сэтгэлээ нээж, бусдаас зөвлөгөө авах гэсэн юм.

ӨӨРИЙГӨӨ ЭРХЛҮҮЛ…

Би одоо 30 гарсан, ганц бие ээж хүн. Хааяа эрчүүдтэй танилцаж, ярилцаж дотносох үе гардаг ч хүнд итгэх итгэл маань бүрэн алдагджээ. Надад дандаа “Энэ хүн надтай ерөөсөө л секс хийхийн тулд уулзаж байна, зөвхөн тийм л сонирхолтой байгаа” гэсэн бодол хамгийн эхэнд төрөх юм. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүрийг нь харахаар байнга эргэлзээ, сэжиг дотор минь төрдөг.

Ингээд л харилцаж эхлээд удаагүй байж “За за, больё, харилцаагаа тасалъя” гэсэн бодол заавал орж ирнэ. Одоо бүр “Эрчүүд бүгд л адилхан, ерөөсөө л ганцхан зүйл хүсдэг” гэсэн хатуу бодолтой болчихсон болохоор хүнтэй танилцах, найзлах ч сонирхолгүй болж байна.

Эмэгтэй хүн болгонд амьдралд нь ийм үе ирдэг юм болов уу? Эрэгтэй хүний хэлж байгаа бүхэн намайг өвөртөө оруулах гэсэн зальжин, худал үг шиг санагдаад байх юм. Тэгээд л дотносохоос эмээж, өөрийгөө бүрэн тусгаарлаад байх шиг байна. Би одоо яах ёстой вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.