Сайн байцгаана уу? Сэтгэгдлээ хуваалцаж, бусад бүсгүйчүүдэд сэрэмжлүүлэг болоосой гэсэндээ бичиж байна.
Зарим эрчүүд үнэхээр ойлгомжгүй, тэнэг авирлах юм. Эхнэртэй гэдгээ нууж, “Эхнэрээсээ салсан” гэж итгүүлэн надтай уулздаг нэг залуу байлаа. Уг нь үнэндээ салсан ч юм шиг, үгүй ч юм шиг асар ойлгомжгүй харилцаатай байсан л даа. Сүүлд нь би эхнэрийнх нь инстаграм хаягийг олоод бүх үнэнийг мэдсэн юм. Би өөрөө тэгтлээ их сайн байгаагүй болохоор харилцаагаа таслахад надад огт хэцүү байгаагүй, шууд л харилцахаа больсон.
Одоо хааяа хаягаар нь ороод харахаар эхнэртээ бэлэг сэлт сүрхий бэлэглэсэн, сэтгэлтэй ч юм шиг харагддаг. Гэвч үнэхээр сайхан амьдраад байгаа юм уу гэхээр үгүй. Нууц аккаунтаараа одоо ч гэсэн охин хайж явдаг юм байна лээ. Хуурамч хаягных нь найзын тоо өссөөр л байгааг бодоход зөвхөн хүүхэн эргүүлэх гэж л ордог нь тодорхой.
Ядаж байхад өөрөө мөнгө төгрөггүй байж өөрийгөө ерөөсөө голохгүй хүүхэн эргүүлээстэй. Гаднаа нэг их соёлтой хүн царайлж, худлаа ярихаас цаашгүй. Хүүхэнд зарцуулах гээд байгаа мөнгөө ядаж өөрийгөө өөд нь татахад зориулаасай гэж бодох юм. Угаасаа эмэгтэй хүнд зориулсан юм байхгүй, дандаа л “Яаж хүн ашиглах вэ” гэж тооцоолж явдаг. Намайг ч гэсэн худлаа сайхан үгээр уяраахаас цаашгүй, ямар ч тус дэм болоогүйг одоо бодоход ойлгож байна.
Зарим хүмүүсийн сэтгэлгээг ерөөсөө ойлгохгүй юм. Ийм арчаагүй байвал өөрөө л амьдралдаа өлбийгөөд дуусах байх даа. Эрчүүд минь жаахан чанартай байцгаагаач…