ҮРИЙН СУВГАА БООЛГОСОН ЭРЧҮҮД БАЙНА УУ?

Сайн байцгаана уу? Үрийн сувгаа боолгосон (вазэктоми хагалгаа хийлгэсэн) эрчүүдээс туршлага болон санал зөвлөгөө авах гэсэн юм.

Үрийн сувгаа боолгосны дараа биед ямар нэгэн сөрөг нөлөө эсвэл өөрчлөлт ажиглагддаг уу? Зарим хүмүүсийн яриагаар бол “Яг цэвэршсэн эмэгтэй шиг болчихдог, бэлгийн дур хүсэл буурдаг” гэж ярих юм. Энэ нь үнэн үү? Хийлгэсэн нь дээр үү, эсвэл болисон нь дээр үү?

Миний хувьд бүсгүйчүүдтэй харилцахад гэнэт жирэмсэн болчих вий гэж айхаас үнэхээр залхаж байна. Энэ нийгэмд төлөвлөөгүй хүүхэдтэй болно гэдэг маш том хариуцлага, эрсдэл шүү дээ. Тийм болохоор үрийн сувгаа боолгох талаар нэлээд сайн бодож байгаа ч гормон болон сэтгэц, бэлгийн дур хүсэлд нөлөөлөх вий гэж эмээж байна. Энэ талаар туршлагатай хүмүүс санал бодлоо хуваалцаач.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

3 Comments

  1. Залуу says:

    За би 45 гарсан болохоор дахиад хүүхэдтэй болохгүй гэж шийдээд мэс засал хийлгэсэн. Ер нь бол хүсэл буурах муурах юм болохгүй. Харин ч сексдэхэд илүү амар болсон гэх юм уу даа.

  2. buuk says:

    bi uhaalag ym bichih gesen mongol hel deeres bichihne uuchlaapai uchirn mongolchuudiic doromjloh n yagadch ulamjlalaa dagaj bga ym shig uhaalag sanagdsan ghde lalap ymaa

  3. Зочин says:

    Хүүхэдтэй болохгүй гэж бодож байгаа бол хийлгэх зүгээр эргээд хэвийн болгосон ч хүүхэдтэй болох магадлал 50%-с дээш магадлалаар буурна. Бэлгийн харьцаан дээр ямар ч асуудалгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.