Сайн байцгаана уу? Хөндлөн юм асууж байгаад нэг зүйл тодруулах гээд бичиж байна. Би эхнэр, 3 хүүхэдтэй, уурхайд ажилладаг хүн юм. Саяхан эхнэрийн найзуудтай хамт ууж байгаад жоохон асуудал гарч, муудалцлаа. Эхнэр маань намайг найзуудынхаа дэргэд “Арчаагүй архичин, чам шиг нөхөр гэж юу байдаг юм” гэж доромжлоод бөөн юм болов. Тэгээд маргалдаж эхнэртээ нэлээн их зодууллаа. Би ч эмэгтэй хүнд гар хүрдэг хүн биш л дээ.
Тэр явдлаас хойш гэрээсээ нэлээн хөөгдөж байгаад ажилдаа ирлээ. Ер нь би одоо яах ёстой вэ? Уг нь өөрөө юугаар ч дутаахгүй юмсан гээд л хүнд хэцүү ажил хийгээд явж байдаг юм. Одоо салах уу, яах уу гэж л бодох боллоо. Өнгөрсөн 7 сард бас гэрээсээ хөөгдөж байсан. Одоо ер нь яавал дээр вэ?
1 Comment
Ugch bgaa munguu bagasgaad uz.