ХУМХЫН ОРДНЫ ЗӨРҮҮД ЗАЛУУГААСАА ЯАЖ УУЧЛАЛТ ГУЙХ ВЭ?

Сайн байцгаана уу? Би 32-тай, манай найз залуу 34-тай юм аа. Би саяхан залуугийнхаа сэтгэлд томоохон сэв хийчихсэн бөгөөд үнэхээр түүнийгээ алдмааргүй байна. Наддаа ядаж ганцхан удаагийн боломж олдвол би дахин хэзээ ч түүнийгээ гомдоохгүйгээр тэр ганц боломжийг зуураад үлдмээр байна аа.

Манай найз залуу Хумхийн ордныхон шиг л нэг тийм сонин өвөрмөц сэтгэлгээтэй, хоёр хүний ухаанаар сэтгэдэг тийм л сонин залуу. Харин би өөрөө Нумын ордныхон шиг хэзээ ч намба суухгүй, эрх чөлөөтэй, сахилгагүй, дураараа хүн дээ. Тэгээд л бид хоёрын зан араншингийн зөрчицдөг байдал заримдаа асуудал үүсгээд байна.

Миний асуух гээд байгаа гол зүйл гэвэл: Хумхийн ордны, тэр тусмаа 30 гарсан өвөрмөц сэтгэлгээтэй залуугийн сэтгэлд хүрэхээр, хэзээ ч мартагдахааргүй маш өвөрмөц байдлаар яаж уучлалт гуйх вэ? Зүгээр нэг уучлаарай гээд цэцэг бариад гүйгээд очиход тэр хүн тоохгүй байх вий гэж айж байна. Нумын ордны цоглог, галзуу, гэнэтийн бэлэгтэй, гэхдээ Хумхийн логикт нийцсэн тийм уучлалт гуйх аргыг энэ насны залуустай учирч байсан эгч нар, ухаалаг бүсгүйчүүд нь зөвлөөд туслаач. Би залуугаа үнэхээр алдмааргүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.