Хүний Дархлал Хомсдлын Вирус ба Дархлалын Олдмол Хомсдол

42-15331211.jpg1980-аад оны эхээр эмч, эрдэмтэд хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа болон ховор тохиолддог хорт хавдараар (гей хорт хавдар гэж тухайн үед нэрлэдэг байсан!) өвчлөгсөд ихэссэр байгааг анзаарсан бөгөөд энэ ХДХВ/ДОХ байжээ. Энэ нь гей эрчүүдийг цочролд оруулж, лесби эмэгтэйчүүд ч мөн энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. ХДХВ-ын халдвартай хүмүүсийн байдал хүнд хэцүү байсан хэдий ч, НААRT (Вирусын эсрэг өндөр идэвхт эмчилгээ) шинээр гарч байдал сайжирч эхэлсэн. Одоо бол ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүс өөрсдийн дархлалын системийг хянаж, хэьийн амьдралаар урт удаан амьдрах боломжтой болсон билээ. 1996 оноос хойш ДОХ өвчнөөр нас барагсдын тоо эрс буурч эхэлсэн. Гэвч, бүх юм сайн сайхан болоогүй л байна. HAART нь төгс эмчилж чадахгүй л байна. Эмчилгээий зардал өндөр, хүн бүрт хүрэлцээтэй биш байна. ДОХ-оор нас барагсдын тоо багассан ч, ХДХВ-ын халдвар зарим хүн амын дунд нэмэгдсээр байгаа билээ. Эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дунд ХДХВ-ын халвдар мөн л өссөөр. АНУ-ын Халдварт Өвчийн Хяналт болон Урьдчилан Сэргийлэх Төвөөс мэдээлснээр, ХДХВ-ын халдвар нь 25-аас 44 насны хүмүүсийн нас баралтын 2 дахь том шалтгаан болж байна.

ХДХВ/ДОХ гэж юу вэ?

Та өмнө нь ХДХВ нь ДОХ-ыг үүсгэдэг вирус болохыг сонсож байсан байх. Энэ вирус нь халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл болон хөхний сүүгээр халдварлан тархдаг. ХДХВ нь тэсвэр муутай вирус бөгөөд хүний биеэс гарангуут үхдэг. ХДХВ нь тнаы биенд орсон тохиолдолд халдварлах боломжтой. ХДХВ хүний биенд ороод цусны цагаан бөөмний Т-лимфоцит эс болон Т-бөөм зэрэг зарим эс рүү довтолдог. ХДХВ нь СД4+ хэмээх Т цэгийг гэмтээж, цусны цагаан эс халдварын эсрэг тэмцсээр ХДХВ нь биеийн дархлалын системийг доройтуулдаг. ДОХ гэдэг нь ХДХВ-ын халдварын хүндэрсэн хэлбэр бөгөөд вирус нь цусны цагаан эсний хэмжээг бууруулж, давхар халдвараас өөрийгөө хамгаалах чадварыг багасгадаг. Эдгээр давхар халдвар нь хүний биеийн эсэргүүцэл багасснаас бактери болон вирусүүдээс болж бий болдог. Энэ эь хүний ихэд суларсан дархлалын системийг муутгадаг. ДОХ-оос болж нас барж байгаа хүмүүс нь ХДХВ биш бусад давхар халдваруудаас болж нас бардаг.
ДОХ-ын үе шатанд орсон эсэхийг эмч шинжилгээгээр илрүүдэг ба СД4+ -ийн хэмжээ 200-гаас багасч ямар нэгэн давхар халдвараас болж биеийн ерөнхий байдал доройтсоноор мэддэг. Таны СД4+-ийн хэмжээ 200-гаас багасаад эргээд нэмэгдсэн байсан ч ДОХ-ын халдвартай өвчтөн хэвээр байна. ДОХ-ын тухай товчхондоо ийм байна. ХДХВ нь сармагчнаас хүнд халдварласан гэж үздэг. Гэвч энэ нь бас л тодорхойгүй байна. Африкийн зарим орнуудуд сармагчны мах иддэг учраас энэ байж болох л санаа. Эдвард Хупер өөрийн бичсэн “ХДХВ/ДОХ-ын эх сурвалжаар аялсан нь” хэмээх номондоо ХДХВ нь Африкт хэрэглэж байсан шимпанзе сармачингийн эдийг ашиглан үйлдвэрлэсэн полимелитын вакцинаар тархсан гэж бичжээ. Гэвч энэ нь нэлээн маргаантай асуудал юм. ХДХВ нь хүн төрөлхтний дунд хэрхэн тархссан нь одоогоор тодорхогүй хэвээр байна. ХДХВ нь ДОХ-той холбоогүй, эдгээр нь хоорондоо холбоогүй гэдэг ойлголтууд байдаг ч эмч, эрдэмтэд үүнтэй санал нийлдэггүй юм.

Шинж тэмдгүүд

ХДХВ-ийн халдвартай хүмүүс халдвар авсныхаа дараа удаан хугацаагаар шинж тэмдэг нь илрэхгүй байж болдог. Таныг ХДХВ-ын халдвар авч уу, үгүй юу гэдгийг зөвхөн шинжилгээгээр л мэдэж болдог. ХДХВ-ын шинж тэмдгүүд нь: турах буюу жин алдах, булчирхай цочих, халуурах, ядрах, суулгах, уушигны үрэвсэл, хамар, аман дээр болон арьсны зарим хэсгээр толбо бий болох, мартамхай болох, сэтгэл санаагаар унах, гэх мэт. ДОХ-ын хувьд элдэв онцгой шинж тэмдэг илрэхгүй, гэвч ДОХ-оох шалгаалсан дагалдах халваруудаас нь янз бүрийн шинж тэмдгүүд илэрдэг. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүс халдвараа бусдад халдааж болдог.

Оношлогоо

ХДХВ-ын халдвартай эсэх нь цусны шинжилгээгээр илэрдэг.ХДХВ-ын шинжилгээ нь таны биеийн систем дэх вирустэй харьцах эсрэг биеийг илрүүлдэг. Ерөнхийдөө эсрэг бие нь халдвар авснаас хойш 3 сар хүртэлх хугацаанд бмй болдог боловч, зарим тохиолдолд 6 сар ч болж болдог. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн байдлаар ХДХВ-ын халдвар авсан гэж сэжиглэж байгаа бол бусад хүмүүсийг хамгаалахын тулд өөрийгөө ХДХВ-ын халдвар аваагүй гэдгээ мэдэх хүртлээ (6 сар хүртэл) бэлгийн харьцаанд орохдоо маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Яаж халдварладаг вэ?

ХДХВ нь халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл болон хөхний сүүгээр дамжин халдварладаг. ХДХВ нь мөн шүлс, нулимс, хөлсөнд маш бага хэмжээгээр агуулагдаж бадаг боловч эдгээр шингэнээр дамжин халдварласан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Гэхдээ, таны шүлсэнд цус байж болохыг та бүү мартаарай.

ХДХВ нь Бэлгийн Замаар Дамжих Халдвар болох нь тодорхой билээ. Энэ халдвар нь бэлгийн ямар ч харьцааны үед халдварлах боломжтой юм. Эрүүл чийрэг арьстай байх нь ХДХВ халдвараас хамгаалах сайн хамгаалалт болдог. ХДХВ-ын халдвартай хүний цус таны арьсан дээрх шалбархай, шарх, шулуун гэдэсний салс, үтрээ, нүд, хамар луу ХДХВ орвол халдварлах боломжтой болдог. Бэлгийн зарим харьцаа нь бусдаасаа илүү эрсдэлтэй байдаг. Шулуун гэдсээр болон үтрээгээр бэлгийн харьцаанд ороход арьс гэмтэх нь амархан байдаг учраас арьсны шалбархайгаар ХДХВ-ын халдвар дамжих эрсдэлтэй. Амаар бэлгийн харьцаанд орох нь аюул багатай боловч мөн л эрсдэлтэй. ХДХВ нь үрийн шингэнээр дамжин аман доторхи жижиг гэмтэл, шалбархайгаар халдварлах боломжтой. Эмэгтэйчүүд хоорондоо амаар бэлгийн харьцаанд орох нь эрсдэл багатай ч халдвар дамжих боломжтой. ХДХВ нь халдвартай хүний хэрэглэж байсан тариурыг дамжуулан хэрэглэснээр халдварлаж болдог. Энэ вирус нь нэг хүнээс нөгөө хүнд тариураа дамжуулах үед тариур дотор хангалттай удаан хугацаагаар амдьрах чадвартай. ХДХВ нь мөн цус сэлбэх, солих явцад халдварлаж болно. ХДХВ-ын халдвартай жирэмсэн эх хүүхдээ хэвлийд байхад ньХДХВ халдварлуулах боломжтой. Эрүүл мэндийн ажилтнууд зүү тариураар ХДХВ-ын халдвар авсан тохиолдлууд байдаг. Эрүүл мэндийн ажилтан өвчтөнүүддээ халвар дамжуулсан нэг тохиолдол байдаг. ХДХВ нь хүний биенээс гарснаас хойш удаан амьдрах чадвар муутай. Ханиахад, бие биенээ тэврэхэд, аяга тавгаа хувааж хэрэглэхэд ХДХВ халдварлахгүй.

Яаж эмчлэгдэх вэ?

Хүмүүсийн хувьд ХДХВ/ДОХ-ын халдвар авах гэдэг нь маш аймшигтайгаар үхэл мэт төсөөлөгддөг.Харин, вирусын эсрэг өндөр идэвхт эмчилгээ нь энэ хэцүү байдлаас гарах гарцыг нээж өгсөн. 1990-ээд оны сүүлээс гарсан Вирусын эсрэг өндөр идэвхт эмчилгээ нь ДОХ-ын халдвараас шалтгаалсан нас баралтыг эрс багасгасан. Гэвч энэ нь бүрэн төгс эмчилгээ биш. Энэ вирусын эсрэг вакцин, эм бэлдмэлийг бий болгох судалгаа шинжилгээний ажил явагдсаар байна.

2 Comments

  1. hhh says:

    Хэмжээ нь жигд, хэлний бэржгэртэй төстэй бол бүү санаа зов! Хэлний адил амт мэдэрдэг болжээ. Эр хүн болж дээ! Харин цэврүү шиг болоод хагарвал, биеэ сайн гамнаж бай л гэх байна.

  2. Zoloo says:

    Mini beleg ertnii tolgoin ard buun jijig jijig tsagaan yum garstan bna teriig yaj emcheh ve

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.