Хогийн саванд хаягдсан охин амьдаараа шоргоолжинд бариулсан байжээ

Энэтхэгийн Бапал хотод дөнгөж төрсөн охин үрээ амьдаар нь хогийн саванд хаясан хэрэг гарсан байна. Орон нутгийн оршин суугч Деераж Ратор охиныг олж, амийг нь аварсан аж.

Тэрээр өглөө эрт нэгэн хогийн савны дэргэдүүр өнгөрч явтал нялх хүүхэд уйлах нь сонсогдсон гэнэ. Ингээд гайхан түүн рүү шагайж хартал улаан өнгийн цаасан уутан дотроос бяцхан толгой цухуйж байж.

Түүнийг гаргаж аваад хартал дөнгөж төрөөд удаагүй нярай охин байсан бөгөөд толгой, биеэр нь дүүрэн шоргоолж шавсан байжээ. Радор хоёр найзын хамт охины биеэс шавьжуудыг унагаан цэвэрлэж, түүнийг даавуунд өлгийдөөд ойролцоох эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Эмч нарын өгүүлснээр, охин туранхай, жингийн алдагдалтай байсан бөгөөд биен дээр нь олон тооны шарх шалбархай байсан гэнэ. Золгүй охины эцэг эх хүү хүсэн хүлээж байтал охин төрсөн учраас хаясан байх магадлалтай талаар цагдаагийнхан таамаглаж байгаа бөгөөд түүний эцэг эхийг эрэн хайж байгаа аж.

1 Comment

  1. Сахалт says:

    Эвий минь гэж яасан болохоор зарим нялх амьтад ийм хувь заяаг туулах ёстой юм бол?! Иймэрхүү сүгнүүдэд заримдаа араатан зангаа гаргамаар болох юм…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.