Өдрийн аль цагт сексийн мэдрэмж сайжирдаг вэ

42-18722805.jpgАливаа хүний бэлгийн чалх нь өдөр бүр хэдэн цаг болж байгаагаас хамаараад янз бүр байдаг аж. Нэг л хэвийн энхрийлэл цагийн зүү хэдийг зааж байгаагаас шалтгаалаад тухайн хүнд өөр өөр мэдрэмж төрүүлдэг байна.

Амраг бүсгүйдээ ойртохоос өмнө эхлээд цагаа харах нь зөв гэдгийг сексологч эмч зөвлөж байна. Харин одоо өдрийн хэдэн цагт сексийн мэдрэмж эрэгтэй болон эмэгтэй хүмүүс ямар байдгийг харуулсан эрдэмтдийн судалгааг толилуулья.

6:00-8:00
Эм: Хэдийгээр энэ цагт бүсгүй хүн орноосоо босч, сэргэлэн цовоо байсан хэдий ч бие махбодийн хувьд секст бэлэн биш байдаг. Өглөөгүүр бүсгүй хүний цусан дахь нойрны даавар буурдаг ч харин биеийнх нь дулаан нэмэгдэж амжаагүй байдаг. Ер нь шөнөдөө хүний биеийн дулаан буурдаг юм. Иймээс энэ үед амраг бүсгүйдээ маш болгоомжтой ойртож түүнд бие махбодийн хувьд бэлэн болох бололцоог олгох хэрэгтэй.
Эр: Ихэнх эрчүүдийн хувьд энэ цаг бол сексийн оргил үе нь Тэдний цусанд бэлгийн даава хамгийн их байх үе юм. Түүнд шинэ өдрийг асар их эрч хүчээр угтах нөөц бололцоо хуримтлагдсан байдаг. Иймээс тэр удаан энхрийлэлд бэлэн биш. Хамгийн гол нь үтэр түргэн хугацаанд ажлаа амжуулах л хүсэлтэй.

8:00-10:00
Эм: Бүрэн нойрноосоо сэрж, бие махбодь нь сексийн харьцаанд бэлэн болсон байна. Одоо бүсгүйчүүдийн цусанд аз жаргалын гормон хамгийн их ялгараастай бий. Иймээс түүний сэтгэлийг хөдөлгөж, аз жаргал амсахад тийм ч их цаг орохгүй. Шууд ажилдаа ороход бараг болно.
Эр: Энэ үед эрчүүд аль хэдийн ажлын идэвхиндээ орчихсон өдрийн ажлын тухай л бодол сэтгэлд нь уяастай байдаг. Цусан дахь бэлгийн дааврын хэмжээ хэвийн хэмжээнд байна. Тийм учраас яг одоо эрчүүдийн сэтгэлийг хөдөлгөнө гэдэг бүсгүйчүүдээс мөн ч их мяндсан ухаан шаардана даа.

10:00-12:00
Эм: Эмэгтэй хүний хувьд энэ үед амтлах мэдрэмж нь гойд нэмэгддэг. Иймээс энэ үед эмэгтэйчүүдтэй амаар “тоглох нь” илүү их таашаал төрүүлнэ, Тэгээд ч ийм тоглоомонд эрчүүд үргэлж бэлэн байдаг шүү дээ.
Эр: Эрчүүдийн ургуулан бодох чадвар хамгийн оргил үе нь. Тэгэхээр энэ үед эрчүүдтэй бэлгийн харьцаанд орох бус харин нэн хариуцлагатай амьдралын яриа хөөрөө өрнүүлэх нь зөв. Энэ үедээ эрчүүд аливаад үнэлэлт дүгнэлт сайн өгч, зөв шийдвэр гаргадаг.

12:00-14:00
Эм: -Өдрийн энэ цагт эмэгтэйчүүдийн идэвх маш сайжирдаг. Гэхдээ энэ нь сексийн идэвхтэй ямар ч хамаагүй. Иймээс энэ үед эмэгтэйчүүдийг секст анхаарлыг нь хандуулах амаргүй. Хэрвээ энэ үед эмэгтэйчүүдийг секст уруу татаж чадсан бол эрчүүдийн хувьд ичиж нэрэлхэх хэрэг огтхон ч байхгүй. Ямар ч шинэ байрлалыг амьдралд туршиж үзэж болно.
Эр: Сэтгэл зүйн хувьд хамгийн оргил үе. Цусан дахь аз жаргалын даавар нь хамгийн өндөр хэмжээндээ байна. Иймээс эрчүүд энэ үед сексийн хувьд хамгийн эрсдэлтэй алхмыг хийхэд ч бэлэн байдаг. Ямар ч нөхцөлд, ямар ч байрлалд таашаал авч чадна.

14:00-16:00
Эм: Эмэгтэй хүний бие махбодь секст хамгийн бэлэн байх үе. Иймээс эмэгтэйчүүдийг энэ үед нь нэг их удаан энхрийлж таалаад байх шаардлагагүй. Хурдан, бас нэлээд түрэмгий секс эмэгтэйчүүдэд хэрэгтэй. Хамгийн гол нь эрчүүдээс тааламжтай үнэр үнэртэж байх нь чухал. Бусад нь хамаагүй.
Эр: Ойролцоогоор 16 цагийн үед эрчүүдийн үриин шингэний чанар сайжирдаг. Хэрвээ хүүхэд төрүүлэх хүсэлтэй байгаа бол одоо л яг тохиромжтой цаг.

16:00-18:00
Эм: Энэ цагт бүсгүйчүүдийн идэвх сулардаг. Ихэнх эмэгтэйчүүд энэ үед энхрийлэх ямар ч чадваргүй болдог. Гэвч тэрээр энхрийллийг хүлээн авах чадвартай хэвээр байна. Тэгэхээр эрчүүд “дайнд” орохоор шийдсэн бол “урагшаа” команд өгье.
Эр: Хэдийгээр удаан энхрийлэл түүнд таалагдахгүй ч “дайнд” оролцоход бол бэлэн байна. Сексийн дараа тэрээр сөрөг энерги болоод ядрангуй байдлаа таягдаж хаяж чадна. Хамгийн гол нь түргэн хугацаанд ажлаа амжуулах нь чухал гэдгийг санах хэрэгтэй.

18:00-20:00
Эм: Эмэгтэйчүүд энергийн дутагдалд орсон байна. Иймээс оройн хоолноос татгалзах аргагүй. Тэгээд эмэгтэйчүүдийн сонсох чадвар хамгийн дээд түвшиндээ хүрсэн байдаг. Тэрээр хайр сэтгэлийг ямар ч урт романсыг сонсохдоо таатай байна.
Эр: Энэ үед эрчүүд сексийн ямар ч чадваргүй болдог. Түүнд одоо зөвхөн өлссөн ходоод болон хоол идсэний дараахь амралтыг л бодох чадвар бий. Түүний бүх энерги хоол хүнсэнд зарцуулагдах болно. Гэхдээ түүнд ор хөнжлийн хөнгөхөөн “найр” санал болговол тэр татгалзах нь юу л бол.

20:00-22:00
Эм: Сексийн сонирхолтой тоглоомоор тоглох хамгийн тохиромжтой үе. Тэрээр сексийн санаачлагыг гартаа атгах бүрэн бололцоотой.
Эр: Энэ үед эмэгтэйчүүдийн ямар ч саналыг хүлээн авах чадвартай байна. Эрчүүд болон эмэгтэйчүүдийн сексийн дур сонирхол бүрэн нийцдэг.

22:00-00:00
Эм: Шөнө дунд эмэгтэйчүүдийн нойрны даавар огцом нэмэгддэг. Хэдийгээр орой унтдаг зуршилтай байсан ч бие махбодь нь амралтын байдалд орчихдог. Үүнийгээ дагаад эмэгтэйчүүдийн сексийн чадвар ч буурдаг юм. Эмэгтэйчүүд энэ үед зөвхөн гараа атгалцан, тэврэлдэн, үнсэлцэхийг л хүсдэг. Үүнээс цааших нь бол түүнд сонин биш.
Эр: Хамгийн их ядарсан байна. Гэхдээ арай л унтаагүй. Тиймээс яг л одоо тэр удаан үргэлжилсэн энхрийлэлд бэлэн байна. Сайтар унтаж амрахын тулд эрчүүдэд өдрийн ажлаас үлдсэн энергээ зарцуулж хаях хэрэгтэй. Энд секс тоглоом л яг тохирно.

00:00-06:00
Эм: Бие махбодь нь бүрэн амралтын байдалд байна. Гэхдээ амрагийн ажлыг нойрон дундаа хийх чадвар бол бий. Дашрамд дурдахад урьд нь дур ханаж үзээгүй олон эмэгтэйчүүд зүүд нойрны байдалдаа амсч үзээгүй аз жаргалыг амталдаг. Хэргийн учир нь энэ үед эмэгтэйчүүд бүрэн хэмжээгээр тайвширч чаддаг юм.
Эр: Маш бөх унтдаг. Түүнийг сэрээхэд хэцүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.