Монгол Бүсгүйн Америк Хувь Заяа

veiled-woman.jpgСайн байна уу? Таньд энэ өдрийн амгаланг айлтгая! Хэрвээ та Монголд, Орост, Хятадад, Америкад эсвэл хаа нэг газар аж төрөн сууж байгаа бөгөөд амьдарлын нугачаанд хөл алдан живж яваа бол, эсвэл хайр дурлал, баяр хөөрөөр бялхаж амьдрал гэдэг ямар агуу юм бэ, би энэ амьдарлаар урт удаан амьдрах юмсан гэж бодож яваа бол түр ЗОГСОН БОДНО УУ!
Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн та доорх сургамжийг сайтар уншаад өөрийн найз охидууд, эмэгтэйчүүддээ уншуулаарай! Та өөрийн эх орноосоо гараагүй бол хүний газар гүний нутагт ямар хэцүү байдгыг мэдэхгүй л дээ. Хол газар аав ээж, ахан дүүс, амраг нөхдөөсөө хол байгаа надад тохиолдсон нэгэн явдал таньд бүү давтагдаасай гэж бодон энэ захиаг илгээж байгаа минь энэ.

Би Америкт ирээд эхлээд хоолны ч мөнгөгүй байдаг үе байлаа. Yе үе л гэрээсээ сургалтын зардал энээ тэрээ гээд л мөнгө татна. Тухайн үедээ ажил яаж олж хийхээ ч мэдэхгүй, машин унаатай болох учраа ч олохгүй байтал нэгэн өдөр Монголд 10 жилд үерхэж байсан найз минь сургаар намайг олж утсаар ярилаа. Тэгээд л хүний нутагт зовж байгаа би зовлонгоо хуваалцаж буу халах хүнтэй болсондоо бөөн баяр, сэтгэл санаа уужирч мөнгөтэй болсон юм шиг л санагдаж, түүнд болсон бүх зүйлсээ хүйсний ялгаатай гэлгүй л уудалж өглөө.

Тэр үеэс хойш түүнтэй байн байн ярьдаг болж тэр найз минь ч энд олон жил болсон болохоор манийгаа бодоход нэлээд туршлагатай, учраа олсон нэгэн байсан тул надад зөвлөгөө өгч, би ч түүний үгийг дагадаг болов. Ингэж байсаар нэлээд хэдэн сарыг ардаа орхиж би түүнтэй утсаар ярьсаар л… Амьдрал ч яaхав дутуу гүцүүхэн, өлөн зэлмүүхэн оюутны амьдарлаар явж байлаа. Гэхдээ сэтгэл санаа минь амарч, найдах хүнтэй байлаа. Би ч түүнтэй утсаар ярьдагтаа дасаад түүнийг утсаа авахгүй байх эсвэл ярихгүй нэг л хоновол санаж гэгэлзэнэ.

Ингэсээр байтал хавар боллоо. Сургуулийн зуны амралт эхлэх ч дөхөж байв. Энэ үед манай тэр найз надад, “чи над дээр ир л дээ, би чамд ажил олж өгнө, сургуулиа шилжүүлчих” гээд л байн байн цухуйлгадаг болов. Энэ үг нь миний загатнасан газар маажих шиг болж би түүн дээр ирэхээр шийдэн ядан байв. Гэтэл түр ажил хийлгэдэг байсан хятад эзэн маань намайг түүнтэй унтахгүй бол ажлаас халлаа гэхээр нь хал хал гэж хэлчихээд нөгөө миний зовлонг сонсдог “утасны” найз руугаа ярилаа. Тэгсэн чинь хэд хоногоос хүрээд ир, би чамд ажил олчихно гэхээр нь би монголоос авчирсан ногоон хүрэн гахайндаа хэдэн хувцасаа чихээд олны хөл үймсэн Америкийн нэгэн том хотоос Денвер гэдэг жижигхэн хот руу зангийг нь ч сайн мэдэхгүй найз руугаа орон нутгийн автобусанд сууж очлоо.

Хэд хоног “date” хийх маягаар сайхан амарлаа. Тэр маань надад ажил олж өглөө. Би энэ найзыгаа эхнэртэй гэж мэддэг байсан ч ирсэн шөнөө л ор хөнжил нэгдлээ… Тэр надад эхнэрээсээ хол байсаар хэр их хөндийрсөн, холбоо тасраад удаж байгаа гээд л хамаг юмаа ярив. Би ч итгэв. Тэгээд ажил хийсээр нэг л мэдэхэд нэг сар өнгөрөв. Залуу минь эхнэр, хүүхэдтэйгээ хааяa ярьдаг болохоо цухуйлгаж эхлэв. Залуугийн ааш ч муухай болж, юу ч болоогүй байхад уурлаж загнан, гар хүрдэг болов. Би гэдэг хүн ажлаас өөр цагт гэрээсээ ч гарах эрхгүй болов. Орой болгон ажлаасаа яaран сандран ирээд, залууг ажлаасаа тарж ирэхээс нь өмнө аяга хоол хийж тавиад л гэрээ цэвэрлэсээр миний амьдрал гэдэг хөмөрсөн тогоон доторх зарцын амьдрал руу шилжив. Олигтой мөнгөгүй би яахсан билээ дээ. Ингэж байсаар жил гаран боллоо.

Залуу ч өөр хүүхэн сайхан, чи царай муутай, ингэсэнгүй тэгсэнгүй, дандаа л болох бүтэхгүйгээр минь дуудна. Би ч өөртөө итгэх итгэл минь алдарч нээрээ ч би ийм муу шуу гэсэн бодол надад орж ирдэг болж, түүний хэлсэнийг би хүлээн зөвшөөрдөг болсон юм. Тэр анхандаа, чиний цаашдын сайн сайхны чинь төлөө л гэж хэлж байна гэдэг байсан бол сүүлдээ, чи өөр хүнтэй суухаар чамд хэрэг болно гэж хэлдэг боллоо. Энэ үг нь би чамтай суухгүй гэж хэлсэнээс ялгаагүй байв. Түүнтэй сууна гэж боддог байсан горьдлого минь тасарч байв. Яaгаад энэ хүнтэй хамт байгаагынхаа ч учрыг олохоо болив. Ингэж байсаар дахиад л хэдэн сар өнгөрлөө. Тэр намайг нэг өдөр барьж авч багалзуурдав… Энэ бол миний түүнтэй байх хамгийн сүүлийн өдөр болов.

Тэр шөнийн маргааш нь ажилдаа явсан хойгуур нь бүх хувцасаа баглаад гэрээсээ гарлаа. Хаашаа явахаа мэдэхгүй байлаа. Юутай ч би автобусанд суув. Дэнвэрийн нэг захаас нөгөө зах хүрэв. Замдаа нэг хир тоосондоо баригдсан хөнжлөө үүрсэн нэг хүнтэй танилцав. Тэрэнд хамаг юмаа ярихад тэр хүн надад “Homeless Shelter” гэдэг түр хорогдох газар зааж өгөв. Би сайн газар мэдэхгүй болохоор тэр надтай хамт явж зааж өгөв. Тэнд хэдэн цаг хүлээж байгаад нийтийн өрөөнд ор авлаа. Энэ газар нь дээр үеийн кинон дээр гардаг цэргийн хуаран шиг л газар байв. Тэнд ажилдаг хүмүүс нь маш сайхан ааштай, тусч хүмүүс байлаа. Над шиг гадаадын хүнийг тэднийх уг нь авдаггүй ч намайг өрөвдөөд хэд хоног байлгах болов. Би тэнд байхдаа өөрийгөө хятад л гэж хэлдэг байлаа. Тэнд би бараг 7 хонолоо, тэр газрын гал тогооны эгч надад тэнд ажил олж өгөв. Ажлынхаа завсар сургуулиараа явж байгаад би буцаад ирсэн сургууль руугаа шилжив.

Хоёр жил Америкад байсан болохоор хэл маань ч манайхны хэлдэгээр ус цас болов. Вашингтон ДиCи-д ирсээр би нэг гадаад хүнтэй нийлэн ядуу хүмүүст зориулсан үйлчилгээ явуулдаг болов. Овоо ч хөөрхөн мөнгө хийдэг болов. Зовсны эцэст жаргана гэж үнэн үг юм байна. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж бас үнэн юм байна шуу. Монгол эмэгтэйчүүд бид чинь жаахан зовж байж л ухаан ордог нь нийтлэг. Тэгэхээр хүнд найдахгүйгээр өөртөө итгээд бүхнээ хий. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр жаргаад байхад болох юм байна гэдгийг би сурсан юм. Эндээс авсан бас нэг сургамж гэхээр хаана ч байсан амьдрах чадвартай гэдэгтээ итгээрэй, боломж таны хаалгыг тогшоод зогсож байгаа, түүнийг оруулаарай! Та хаа байгаа газраа амархан юм хайлгүйгээр амьдрах аргаа эрэлхийлээрэй, хаа газар том хот байх тусмаа л боломж их шуу! Энэ бол миний сэтгэлийн үг. Жинхэнэ тэнэг монгол охины туулсан 2 жил гаруйн амьдрал энэ байна. Бусдад сургамж болог. Бүх монгол эмэгтэйчүүдэд сайн сайхныг хүсье!

Хүндэтгэсэн, Sara Van Cleave

мэдээллийг www.hamagmongol.net-с авав

20 Comments

  1. ggggg says:

    ene uguullegiig bchsen egchid bayarlalaa
    hediiger bchsenees n hoish 2 jiliin daraa unshj bgaa ch tun ih uram orloo hehe

    bi ch gsn uuriinhuu chadald iluu itgedeg
    yalanhuya eregtei hund neeh itged bdagguie
    muusain yumnuudig ashglaal hayaj bh heregtei hehe
    yahav tsag n bolhoor zuv hun n taarul tsug bh l bh
    ter boltol bugdiiig n navs ashglaa gj bga hehe
    zaza bi uuruu ch neeh ashglsan yum bhguilde thde tgj surah heregtei yum shg sangdsan

  2. Эгэлхэн says:

    їнэхээр сайн байна. энэ бїхнийг туулаад гарсанд чинь баярлаж байна, бахархаж байна.

    Бас зарим хїн юу ойлгосон гээд гадаад хїнтэйгээ суугаад наанаа амьдар гээд байгаан, энэ хїн эмэгтэйчїїдийг єєртєє итгэж, боломжийг харж амьдар л гэж туршлагаасаа бичсэн байна ш тээ!!!
    Энд гадаад хїнтэй суу, гадаадтай явалд гэсэн нэг ч їг єгїїлбэр алга. Юм уншаад ойлгодоггїй юм бол зїгээр харчаад гарчихаж байгаач…

  3. life is game says:

    сайн байна. Тэгээд урагшаа л яваад байгаарай. сайн сайхнийг хусэ.

  4. MONGOLOO says:

    Minii sudsaar chinggesiin tsus gvij bgaa chinii tsusaar ezen chinggesiin tsus gvij bgaa delhiig ezelj bsan ezen chingges main saran deer hvrlet moroo gargaj bhad en tsust neg emsvvden engej yawahch gej dee deshee harj tengeriig bi shvtdeg dodtogshoo megshij etsgee bi dursdag etegleerei bi ene em ezent chinggesiin min udam ugsaa bish gedegt ene tolgoigoo etseg bolson ezen chingges tanidaa orgomui jungaa nariig heliin ogtol veiin mochol vhseniigen bvv durs en em gartsaa bhgvi shunalt muu jungaa em meregch uwaigvi bosoo oroolon delhiin gazar shoroon deer mongol hvnii mor bh eostoi zeregtsee shahain moriig ochogvi zvrhiin sug tat minii mongoliin erelheg chono tengertei chinggesiin tsust ahan dvvs min harsan jungaa nariig zvrhiin amidaaran sugalj ezen chinggesiinhee gazar shoroo eh tsenher tengertee tahilag orgo bi chinggesiin mongol er hvn MONGOLOO. TIS-MUS 4-R KVRS MONGOLOO. TSUST MONGOL

  5. kkk says:

    gehdee chi aldaagaa zasaad amidral gej yu blhiig oilgoson n blj de herwee teed busad uhaan muutai ohid shig ter qigeeree yawsan bol yuch blh bsiin bilee tenegee ert medd aldaagaa zassand qin bayarlaj bn odoo ene qigeeree uragshaa ohin min amjilt chinii gart

  6. teatime says:

    6.robby guaid heleh n. gantshan hynii setgeliin ygiig sonschood byh emegtei oyutnuud yanhan gej dygneh n heterhii tuilshirsan hereg gej bodoj bna. bi ch bas gadaadad surdag oyutan emegtei, hynd hetsyy ye baidagaa, gehdee biee yneleed yavhuu, uur argaar asuudalaa shiidehyy gedeg bol ter hynii uhamsariin asuudal. tiimees gants 2 oyutan ohidiin yavdaliig byhel byten gadaadad surdag ohiduudad hamruulj bodoj bgaa n chi uuru harin uhaan boginotoin shinj za malaa. etssiin etsest zaluuchuud ta nar ter yahna oyutan ohiduudiig nairaad l yavj bdag biz dee.

  7. Tugsuu says:

    en nehh surtei garchigtain mortloo tuunde hursen hund,buur aihtar zuil bolchogui l bnshd.medej hunii nutagt hetsu l bh..iimerhu bertegchin ymnud mongol,amerik geltgui bj l bn. ghde buh erchud tiim bish shde.tim blhor mongol hunteige suuj tsusaa ariun blgarai!oorsdo hchevel bid bugdig chadna gsen ni ih taalagdlaa..

  8. odi says:

    eregtei hun ugaasaa l uvurtuu oruulhiin tuld u ch gej hudla yriishd.aajim aajimaar ehner huuhdiinhe tuhai uguuleel,..uuruu uulzsan udruu uvurt ni guiged ortsiimchin yaj chamaig hundleh ve de.emegtei hun yagaad ehnertee hunruu shulengetdiin boloo,,tegee l itgeel ashigluulchhimda.odoo buh um chin ok bolson.uhaarsan bol yamaidaa.

  9. teneg ohin bn says:

    ene medeejin teneg hunii n tuhai bn shdee yaj ch bodson ganc bie huni gazar bj haa hamgui hund itgej hamag amiodarlaa zoliosolj yavadga teneg durak ohin be hunii gazar hun oortoo l itgehguim bol oor hend itgeh ym be bas yamarch sregeln bish huni dur bee? neeh surgamj bolood bh oguulleg bish l bn shdee uhamsar muutai negen ohinii tuhail bn,ineed hurchlee yamar archaagui ym bee gej shhud bodomoor ym bn. ohiduudaa oortoo itgeltee hunees hamaralgui genen hongor zangaa uhaarch uhamsartai amidarcgaay. emegtei hun chin hamagin tevcheeret bogood uchirtai bdag bhgui yu da

  10. cool says:

    tand amjilt hvsii odoo uhaarch bgaa bol sain bn shvv tand gej helhed gadaadad bgaa hvmvvs bvgd l mgl doo avgai hvvhedtei l baidag yum shvv dee taach ih genen baisan bn shvv tee z az a amjilt

  11. haeb says:

    teneg mongol erchuudiig harahaas durguihurdeg yum. Idej uuj , zodohoos uur yum meddeg yum uu?tegeed bas heden mongol huuhnuudee yanhan gechihnee, uursduu huuhen huuhnii uvur damjsan bie uneligchid baij. emegtei huniig ayataihan hairlah baitugai, eejiigee hairlaj chadahgui baij.muusain mongol erchuud tegne dee, oligtoi amitan neg shirheg baidag yum uu, tegeed bas gadaadiinhan . erliiz maerliiz geed ataarhchihnaa. jijighen gozgorooroo emegtei huniig taviulchihaj chadahgui baij.teneg zalhuu iljignuud.

  12. Hereg algaa says:

    Íýã íü ÷ ãýñýí ñàéõàí ÿâæ áàéâàë áîëîî äîî. Ýíý çàðèì çàëóóñ íýýðýý çàëóó÷óóäûí ìààíü íýð ñ¿ðèéã ãóòààæ ºã÷ áàéíàà. Õýðýã àëãàà!!! Òýãýýä áàñ ãàäààäàä ãàðààä ñàéõàí àìüäàð÷ áàéíà ãýíý ¿¿? Òýð ë ÷èãýýðýý áàéãààñàé. ¯ëäñýí õýä íü ýíäýý æàãàíààà. պ뺺 æèéëöýýä ãýæ àéí? Õýðýã àëãàà. ªºð ¿ã ñàíààíä îðæ èðýõã¿é áàéíà.

  13. hop says:

    Chinii uguulleg ih taalagdlaa. Surgamjtai zuil baina. Bi ch gesen usa.d nuhurteigee ireed hedhen sar bolj baina. Ajil hiideggui bolhoor ih uiddag yumaa. Gehdee bid 2 a jargaltai saihan baigaa. Chamd hamgiin sain saihniig husey. Chadval mgl zaluusaa oilgoj uuchlaad, mgl zaluutaigaa suugaarai, hamaagui hun chanartai shuu hunee olbol.

  14. er hun says:

    ishsh chaavaas eniig bichsen huniig yaaltai bilede. yadaj baihad itgej bgaa humuus ni bur ch t1. iim zohiomol yum bichihee bolioch bolson yavdal bich l de. esvel hachir davsaa buu hetruul yag l bolson yavdaliig bich! enend chini unen yum unendee alga. gadaadad suraad bas ajillana gedeg bol hamgiin hund asuudal esvel surna esvel ajillana yahu tetgelegeer yavj bgaa bol hajugaar ni gants 2 tsag ajil hiij bolohsanj.

  15. robbi says:

    Эмэгтэй хүн амидрал нь жаахан тийм байхад нэг хүн жаахан нүүр өгчихөөр л шууд өвөрт нь үсэрээд ордог амьтад шүү дээ.Эрчүүдээ гадаадад ийм тийм сургууль төгссөн тэнд тэдэн жил амидарсан гээд хийрхээд их зан гаргаад байдаг охид бүсгүйчүүд чинэ ёстой сэжгийн.Ар гэрээс нь мөнгө төгрөг ирэхгүй жаахан санхүүгын асуудал гарангуут л нөгөө ажилдаа гардаг.Тэгээд баахан янхандсанаараа бас бахарханаа.Наадуул чинэ Янханы сургууль дүүргээд 2 3 жил дадлага хичихээд эх орондоо өвчний үүр ирдэг юм.Тэгээл нээх их гэмшсэн амитад Монгол эрчүүл сайхан СЕКСддэг гэж ирээл.Үс нь урт ухаан нь богино энгэр сул мөнгөмд дуртай амьтад.

  16. bolor says:

    bayarlalaa.bi chinii bichseniig unshaad olon zuiliig ergetsuulj bodloo.bas oilgoloo.bi ch gesen olon shan husel moroodoltei bolwch amidrah arga uhaanaa olohgui l yawaa negen.Gants oldoh amidraldaa denduu shan amidarmaar bn.Shan amidraliin toloo URAGSHAA.

  17. mike says:

    ene chin xaana ch baidag zyil. archaatai, oligtoi oxiduud ni ooriigoo avaad yavchina. Xarin archaagyi tenegyyd ni yanxan bolj mongol tsusiig buzarlana. Zaa da. ta nar yun mongol tsus gel shirev tatax ni xolgyi bgaa biz.

  18. Girl says:

    Deerh comment bichsen 2 ch tenegiin teneg yum daa. Ene zahiag bichsen egchid sain saihan buhniig husye! Ta ooriihoo hucheer odoo sain saihan amidrald hursen bna, tani yu heleh gesen sanaag busad ohiduud maani ch gsn oilgono gdgt itgeltei bna.
    Tegehdee hun bolgon adilgui, huleg bolgon joroogui gdg shig eregtei hun bolgon tantai uchirsan ter huntei adil bish ee.
    Uuriihuu chadlaar zutgeed odoo sain saihan yavaa gdgt chin uneheer ih bayarlaj bna. Tand chin setgeleesee bayar hurgeye, mon hamgiin sain saihan buhniig husye!

  19. chi teneg says:

    Gadaad baagiitai suugaad baahan erliizuud gargaad uhej dald orooroi gene teneg mini.

  20. Сексээ гэж… says:

    Чи тэгээд түүнээс хүүхэдтэй болсон бол бүр долоон дор юм болох байж. Гадаадад байгаа гарууд бүгд монголдоо эхнэр хүүхэдтэй байгаа шүү дээ. Хэн тэднээсээ тийм амар салахыг хүсэв гэж. Чамайг зүгээр л эр хүний зангаар ашиглаад л хаясан байна. Бас түүнтэй сууна гэж бодоод байсан мөн гэнэн хонгор байж дээ. Одоо чи гадаадын нэг нөхөртэй сууж эрлийз хүүхэд гаргаад тэндээ үүрд үлдэх л болж дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.