Эрчүүдийн дур ханахгүй байх

Эрчүүдийн дур ханахгүй байх (male orgazmic disorder, хожуу дур тавилт ч гэж нэрлэдэг) нь бэлгийн хямралын нэг төрөл бөгөөд энэ нь эрт дур тавихын эсрэг байдал юм. Энэ нь бэлгийн сэдээлтэд сэрэл хөдлөн, шодой маш сайн хөвчирсөн ч эрэгтэй хүний дур тавьж чадахгүй байхыг хэлнэ. Энэ хямрал нь заримдаа дур ханаж, тавьж чадахгүй байгаа тохиолдлоос эхлэн дур ханахыг хэзээ ч үзээгүй хүртэлх янз бүрийн хэлбэртэй байдаг нь хүнд хөнгөний зэргээрээ ялгаатайг илтгэнэ. Бэлгийн хавьтлын үед дур ханах чадваргүй мөртлөө гараар болон амаар эрчимжүүлж байж дур ханах тохиолдол ч үүний нэг хэлбэр байж болох юм. Эрчүүдийн дур ханахгүй байх хямрал эрт дур тавихаас ховор тохиолддог. АНУ-д хийсэн нэгэн судалгаанд хамрагдсан эрчүүдийн 8 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд ийм хямралтай байсныг тогтоожээ. Гэхдээ энэ тохиолдол нь наснаас хамааралтай байжээ. Тухайлбал, 18-24 насныхны 4.6 хувь нь дур ханах үеийн хямралтай тухайгаа өгүүлсэн бол, 50-54 насныхны хувьд 14 хувь байжээ. Энэ нь бас үндэстэн ястны онцлогоос хамааралтай байсан нь сонин юм. Тухайлбал, ази гаралтай америкчуудын 19 хувьд нь ийм хямрал тохиолдсон нь цагаан болон хар арьстанд тохиолдсоноос илүү байсан байна.

Секс засал эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа эрчүүдийн 3-8 хувь нь дур ханахгүй байх хямралтай байдаг гэсэн мэдээллүүд байдаг.

Эрчүүдийн дур ханахгүй байдал сэтгэл санааны тавгүй байдалд хүргэх нь харьцангуй бага гэж уншигч та бодож магадгүй. Яагаад гэвэл хэдийгээр эр нь дур тавиагүй ч гэсэн эмэгтэйчүүдийн хувьд ийм удаан үргэлжилсэн хавьтлаас сэтгэл хангалуун байдаг байх гэж та бодно байх. Гэтэл үнэн хэрэгтээ ихэнх эмэгтэй бэлгийн хосынхоо дур тавьж чадахгүй байгааг өөр дээрээ тусган “би түүнд таалагдахгүй байна, дур хүслийг нь хангаж чадахгүй байна” гэж бодох нь илүүтэй. Заримдаа энэ хямралаас болж хавьтал дэндүү удаан үргэлжлэх нь эмэгтэйд зовиур шаналгаатай байдал үүсгэх магадлал өндор байдаг. Иймээс эрчүүдийн дур ханахгүй байх нь аль алинд нь таагүй мэдрэмж, бэрхшээл тэй байдал үүсгэдэг. Ийм хямралтай зарим эрэгтэй дур тавьсан мэтээр “худлаа жүжиглэж” арга эвийг нь олдог тухай өгүүлсэн байдаг.

Эрэгтэйн дур ханахгүй байх хямралын шалтгаан

Нуруу нугасны гэмтэл, түрүү бупчирхайн мэс засал, түгээмэл хатуурал зэрэг эрүүл мэндийн болон мэс заслын олон нохцөл байдлын үед эрэгтэйн дур ханахгүй байх хямрал буюу үрийн шингэнээ хожуу тавих хямрал үүснэ. Энэ нь ихэвчлэн сэтгэл зүйн янз бүрийн шалтгаантай хосолдог.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

5 Comments

  1. devii says:

    би одоо 35 тай гэтэл одоо хуртэл дур тавиж узээгүй жужиглэж, гар хангалага хийсээр ирлээ. тсаашдаа ях ёстой талаар ургэлжлүүлж бичихийг аминаас хусч байна

  2. Denova says:

    hehe za tnks ah

  3. max says:

    za ahiin duu gaigui yum bna.bi odoo 21tei getel bur 2tsag boldog geech.bi sayhan l yag emegtei hunii umai dotor tavij uzsen.er ni bol mergejliin emchid ehleed handsan ni zuger yum shig bnashuu.ene deer bichsen shig tavisan dur uzuuleh ue zunduu bailaa.kkk.za tegheer ahiiind uu amjilt husie.huuliruulaad baigaarai…

  4. Denova says:

    bi odoo 17 toi bi 30 min bolj bj l dur tawdag zarimdaa hamtrag ch min ovdood bna odoo bolie gej heldeg ene nadaa hamtragchaa hangaj chadsan gej baharhaas uur yamar hvrteemjgvi zvil boloh yum yaj hurdan tavdag boloh ve

  5. muugii says:

    ger buleesee gaduur sehsiin hamtragchtai bolson bol ger buliin hunteigee haritsaand orohod dur hanadaggui baihaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.