Сайн байна уу. Би эхнэрээсээ хол, уурхайн ростероор ажилладаг, 2 хүүхдийн аав байна. Сар болгон халуун гэр, ханиа санасаар 14 хоног зүтгэж ажиллаад гэртээ ирдэг. Гэвч ирэх болгонд манай хүн маш хүйтэн хөндий угтах юм.
Эхнэр маань одоо 39-тэй, яг л дур хүсэл ихтэй байх нас нь гэж боддог. Гэтэл намайг гэртээ амрах 14 хоногийн хугацаанд ихдээ л 3 удаа хийлгэх юм. Бусад үед нь дандаа л ажил гээд алга болчихно. Уг нь бага ангийн багш хийдэг, уурхайн ажил шиг хүнд ачаалалтай биш шүү дээ.
Намайг санасандаа ойртож, хийх гэхээр л “Ядаргаатай байна, хүсэхгүй байна” гэдэг үгээр цааш нь түлхдэг. Эхэндээ үнэхээр л ажлаасаа болж ядарч байгаа байх гэж боддог байсан ч сүүлийн үед энэ байдал нь бүр хэтэрлээ. Намайг байхгүйд цаагуураа өөр хүнтэй болоод надаас ингэж дөлөөд байна уу гэсэн хардлага, эргэлзээ өөрийн эрхгүй төрөөд байна.