Үнсэлтийн тухай сонирхолтой баримтууд

Насанд хүрсэн хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсгийг үнсэлт гэж хэлж болно. Зүгээр л хайртайгаа илэрхийлэх зүйлийг үнсэлт гэж тодорхойлох нь өрөөсгөл талтай. Үнсэлт нь бие махбодь, сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлдөг гэж сэтгэл зүйчид болон судлаачид үздэг байна.

1. Үнсэлт нь хэлний 17 булчин, уруулын хөдөлгөөнийг удирддаг 12 булчингийн өвөрмөц хөдөлгөөн. Үнсэлцэж байх явцад дээр 29 булчингаас гадна нүүрний булчин ч давхар ажилладаг.

2. Үнсэлтийн явцад тухайн хүмүүсийн хооронд 9 мг ус, 0.7г уураг, 0.18г органик бодис, 0.17мг тос, 0.45мг давсны солилцоо явагддаг аж.

3. Үнсэлцэх үед уруулын булчирхайнуудаас өдөөх үйлчилгээтэй химийн бодис ялгардаг. Энэхүү бодис нь бие махбодийн хамгаалагч эсүүдэд /лимфоцитууд/ сайнаар нөлөөлдөг нейропептидийг их хэмжээгээр ялгаруулдаг нь нотлогджээ.

4. 1930 онд Америкийн продюсер болон кино прокатлагчдын үндэсний холбооноос “удаан үргэлжилсэн, шуналтай” үнсэлтийг кинонд гаргахыг хориглосон шийдвэр гаргажээ.

5. 1941 онд Америкийн жүжигчин Режис Туми, Жейн Уимен нар “Одоо чи армид” кинонд хамгийн удаан буюу 185 секунд үргэлжилсэн үнсэлтийг харуулжээ

6. Гиннесийн дээд амжилтын номд Америкийн иргэн Альфред Вольфрам 48 минутад 8001 эмэгтэйг үнссэн дээд амжилтаар орсон байна.

7. 1986 онд Английн шүүх үнсэлцэж байхдаа нууц амрагийнхаа хэлийг хазаж “гэмтэл учруулсан” эмэгтэйд ял шийтгэжээ.

8. Токиогийн их сургуулийн профессор хүний хэн болохыг танихад арга болгож уруулын хээг ашиглах нь оновчтой гэж үзжээ. Эрдэмтэн нэрийнх нь хуудсан дээр баарны үйлчлэгч бүсгүйн үнсэж үлдээсэн уруулын будгийг судалж энэ аргыг сэджээ.

9. Янз бүрийн улсад янз бүрээр л үнсэлцдэг. Жишээ нь, Хятадад хацраар шүргэлцдэг, Аляскийн эскимосчууд, Шинэ Зеланд, Малайз, Самао болон Борнеогийн туземчууд хамраараа шүргэлцдэг байна. Гамбид эмэгтэйн алгыг хамрын үзүүртээ наадаг бол эрт цагт монголчууд духан дээр нь үнэрлэж хайртай бүсгүйгээ энхрийлдэг байсан.

10. Үнсэлцэхээс өмнө нунтаг кофе болон гааны навч зажилбал хайртай хүндээ таатай сэтгэгдэл төрүүлдэг байна.

11. Зарим улс үндэстнүүд эмэгтэйнхээ хацар дээр үнсэх нь үерхэл нөхөрлөлөө дээдэлж байгаагийн илэрхийлэл гэж үздэг.

12. Үнсэлт нь цусны даралтыг огцом нэмэгдүүлж, биед адерналин ихээр ялгаруулан илчлэгийг гадагшлуулан турахад хамгийн таатай нөлөө үзүүлдэг байна. Нэг минут үнсэлцэхэд 26 калори устдаг гэж судлаачид үзжээ.

13. Хүмүүсийн 66 хувь нь үнсэлцэхдээ нүдээ аньдаг. Ингэснээр илүү романтик байдал үүсдэг гэж үүнийгээ тайлбарладаг байна. Харин нүдээ харж үнсэлцэх нь өөртөө итгэлгүйн шинж гэж сэтгэл судлаачид үздэг аж.

14. Үнсэлцэж буй хүмүүсийн биед морфиноос 200 дахин хүчтэй мансууруулах бодис ялгардаг гэж Францууд үздэг байна. Уруул, хэл оролцсон энэ гүн гүнзгий үнсэлцэж буй хосыг “Сэтгэлийн хосууд” гэж нэрлэх нь бий.

15. Хүн амьдралынхаа 20160 секунд буюу хоёр долоо хоногийг үнсэлцэхэд зарцуулдаг байна. Мөн дэлхийн хүмүүс дунджаар 14 насандаа анх үнсэлцдэг байна.

16. Үнсэлдэх үедээ толгойгоо баруун тийш хазайлгах зуршилтай хүнийг маш нарийн мэдрэмжтэй, дурламтгай нэгэн гэж үздэг. Яагаад гэвэл, баруун талын тархины хэсэг нь хүний сэтгэл хөдлөл, эмоцийг удирдаж байдаг аж. Ийм үнсэлтийг хамгийн зөв байрлалтай үнсэлт гэж үздэг. Харин зүүн тал руугаа толгойгоо хазайлган үнсэлддэг хүмүүс нь дотуур тамиртай, тооцоотой зан чанартай байдаг гэнэ. Энэ үед хосуудын хамар нь шүргэлцдэг бөгөөд ийм үнсэлтийг илүү ухаалаг, чамбай зан чанартай хүмүүс хийдэг гэж сэтгэл зүйчид тодорхойлжээ.

17. Хамгийн их үнсэлддэг хүмүүс бол голландчууд гэнэ. Харин хамгийн хүчтэй, эмоцитой үнсэлддэг нь францчууд. Хамгийн даруухан үнсэлддэг ард түмэн бол япончууд. Ер нь наран улсын хүмүүсийн үнсэлдэх нь тун ховор. Тиймээс япончуудын хувьд “цай уух “ уламжлалт ёсны адил “үнсэлт”-ийн тусгай ёс дэг гэж байдаг байна.

1 Comment

  1. er hun says:

    baga unseltseed baival japan shig hogjih yum bish uu haha. neeree japanchuud chini ug ni aimar sadar bizde

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.