Монголд хүн болж төрснөөс юу гэдэг билээ

-Зүсэлж шилсэн залуусаа харьд үдсэн монголчууд зөрж ирсэн ажилчин солонгосчуудад охидоо бэлэглээд дашийн шог-

Насанд хүрээгүй хүрсэн охид бүсгүйчүүд маань монголд цагаачилж, түр буудалласан, мөнгө хөөж, газар ухсан харийнхны өвөрт шургалах болов. Түүгээр ч барахгүй, аливаа бүхнийг зоосны нүхээр харсан харийнхан хацар гоо охидыг маань цөөхөн зоосоор хуурч бусдад худалдах боллоо. Гэтэл охидоо хамгаалж, улсаа хөгжүүлэхэд хүч нэмэрлэх ёстой монгол залуус маань харийн нутаг руу боолын хөдөлмөр эрхлэхээр мянга, мянгаараа цувсаар л…Гадаад хэргийн яамнаас гаргасан судалгаагаар манай улсын 120 гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байгаа гэжээ. Үүнээс гадаадын улс орнуудад хууль ёсоор байгаа иргэд 87 мянга гэрээгээр ажиллагсад 29 мянга, хууль бус хараар ажиллаж байгаа иргэн 33 мянга, Казахстанд давхар харъяалалтай болсон иргэд 21 мянга, дэлхийн улс орнуудад цагаачлан суугаа 18 мянга, оюутан есөн мянга байгаа гэнэ.

Гэтэл өнөөдрийн байдлаар БНСУ-д л гэхэд албан бус тоогоор 35 мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа. Эдгээр иргэдийг 80 хувийг нь эрчүүд эзэлдэг гэсэн тоо дурайж байх юм. Харамсалтай байна аа, монголчууд минь. Харамсахгүй байхын ч арга алга. Учир нь энэхүү харамсал дээр дурдагдсан тоог хараад биш хангай шиг түшигтэй монгол эрчүүд маань харийн нутаг руу амьдралын эрхээр яваад байгаад тэр. Тусгаар Монгол Улсын маань тулгын чулуу болсон монгол эрчүүд маань амьдралын нугачаанд дөрлүүлэн харийн нутаг руу өөрийн хүсэлтээр боолын хөдөлмөр эрхлэхээр одож байгаагийн буруутан хэн бэ. Хилийн чанадад одсон залуусаа үдэж, харанхуй шөнөөр энгэр өнчин үлдсэн хацар гоо охид бүсгүйчүүд маань буйраа сахиад үлдэх хувь заяатайгаа хэдий болтол эвлэрэх ёстой юм. Магадгүй энэ чигээрээ байвал удахгүй Монгол Улсад идэр насныхан бүү хэл эр хүйстэй хүн үлдэхгүй нь бололтой.

Халаглахгүй, харамсахгүй байхын аргагүй байгаа биз дээ. Зуу, зуугаараа биш мянга, мянгаараа хилийн дээс алхаж байгаа монгол залуусын ард хэчнээн айлын хоймор эзгүйрч, хэчнээн бүсгүйн сэтгэл өнчирч, хэчнээн хүүхэд хагас өнчирч байгааг хэн ч мэдэхгүй, бас тоохгүй нь даанч гачлан. Хүнээ малаас дээдэлдэг төртэй Монгол Улсад өнөөдрийн байдлаар хэчнээн монгол эрчүүд хилийн чанадад ажиллаж байгааг мэдэх газар алга. Худлаа хэлж байгаа юм биш шүү. Өчигдөрхөн Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн бодлого зохицуулалтын газрын орлогч даргаас энэ талаар тодруулсан юм.

Д.Алимаа гэх тэр дарга “Манайд таны хэлээд байгаа материал байдаг. Гэхдээ одоо би ажилтай байгаа болохоор дараа л ирж харах хэрэгтэй” гээд ихэмсэгээр толгой дохив. Монголчууд бид мал хөлөөрөө, хүн хэлээрээ гэдэгсэн. Монголын мянга мянган залуусыг хилийн чанадад хэрхэн амьдарч байгааг нарийн мэддэггүй юм гэхэд багцаа тоог гаргаж бай хэмээн энэ даргыг томилсон байж таарна. Тийм дээ ч тэрбээр Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн бодлого зохицуулалтын газрын орлогч дарга гэх данхайсан том “сэтэр”-ийг зүүдэг биз. Тэгсэн атлаа холбогдох материалыг хүссэн сэтгүүлчид хэдхэн цаас эргүүлээд хэлээд өгөх зүйлээс татгалзаж, “Ажил их орно” хэмээн томорч байгааг юу гэхэв.

Энэ л ажлыг хийх гэж энэ суудалд суугаагүй юм бол хуруу хумсаа будаж, нүүрээ тольдох гэж суусан болж байна уу. Төрөөс хангамж эдлэж, төсвөөс цалинждаг эрхэм хурган даргын ихэмсэг зан хэрээс хэтэрч байгааг энэ ялдамд дурдахгүй өнгөрч даанч чадсангүй. Ингэхэд Монгол Улсаас өөр эрчүүдээ харийн орон руу боолын хөдөлмөр эрхэл гээд насалж, зүслээд, нарийн шинжилгээ өгүүлээд, шилүүлж гоочлуулаад хөөгөөд явуулчихдаг улс орон байдаг болов уу. Учир нь улс гүрний тусгаар улс болон оршин тогтнох болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх цөөн зүйлийн нэг энэ бүхэн шүү дээ. Үүнийг бичиг үсэгт тайлагдсан захын нэгэн ойлгомоор санагдах. Гэтэл билэг оюун нь задарч, төрийн тэргүүнд заларсан эрхмүүд болон унэтэй зангиа, “гонжоом”-оор гангарсан УИХ-ын гишүүд, сайд нар ойлгохгүй байгаа нь даанч гэмээр гачлантай байгааг юу гэхэв. Муу ёрлож байгаа юм биш шүү. Магадгүй монгол эрчүүдээ харийн нутаг руу шилж сонгон явуулдаг энэ байдал үргэлжилсээр байвал хэдхэн жилийн дараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын бодлого алдагдаж үгүй болох нь дамжиггүй. Энэ ташрамд дурдахад, бараг л уламжлал болоод байгаа солонгос руу монгол ажилчид татдаг ажиллагаа энэ жилийн хувьд зөвхөн эрчүүд гэсэн хатуу болзолтой байгаа. Түүнчлэн эрчүүдийн хувьд 18-39 насныхан гэж байгаа. Идэр насны улсынхаа ирээдүй болсон тийм л залуус маань өнөөдөр солонгос руу газар тариалан, гар үйлдвэрт ажиллахаар хошуурч, хонон өнжин дугаарлаж байна. Эмгэнэл гэж энийг нэрлэх байх.

Солонгост эдийн засгийн хямрал учирах болсноос гар үйлдвэр, газар тариалангийн салбартаа монголоос шилэгдэж ирсэн эмэгтэйчүүдийг ажиллуулж байснаа больж гэнэ. Түүнчлэн энэ салбар нь тус хямралаар хүнд асуудалтай тулгарсан учраас гадаадаас ажиллах хүч авахдаа хязгаарлалт хийсэн нь зөвхөн эрчүүдийг ажиллуулахаар болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, хэдхэн сарын өмнө энэ салбарт эмэгтэйчүүд ажиллаж байсан бол эдүгээ боломжгүй болж хүнд үйлдвэрт зөвхөн эрэгтэй хүн ажиллуулах саналыг манай улсад тавьсан байх юм. Иймээс л таван мянган монгол залууг шилж, сонгох их ажил орон даяар эхэлсэн байна. Гадаадад ажиллах хүч гаргах төвийн орлогч дарга, эрэгтэйчүүдийг гадаадад гаргаж байгаагаас манай улсад хүйсийн харьцаа алдагдахад хүрээд байна гээд л шуугиан тариад байх юм. Нэгэнт цаад газраас таван мянган эрэгтэй хүн гэж заасан. Үүнийг учиргүй улстөржүүлээд байх шаардлага байхгүй. Бидхэнийг ч гадаадад гap гэж шаардахгүй. Цэвэр хувь хүний асуудал. Тэгээд ч таван мянган эрэгтэй хүний цаана хэдэн арван мянган хүний амьдрал байгаа бодохоор нэг ч гэсэн хүний амьдрал сайжирна гэсэн үг. Бид аливаа зүйлийг улс төртэй холбохоос илүү өөдрөгөөр бодох хэрэгтэй хэмээн нэгэн хэвлэлд Билэгсайхан дарга ярилцлага өгсөн байхыг харав. Билэгсайхан дарга аа, таны “өөдрөг” үзэлд талархаж байна. Гэхдээ та үнэхээр улс орноо иргэдээ гэсэн сэтгэлээр хандаж байгаа бол хэлэх үгээ бага ч болов бодох байсан. Учир нь тань шиг “өөдрөг” үзэлтэй дарга нарыг гайгаар монголын маань мянга мянган залуус харийн нутагт их цалин авахын төлөн өдөр шөнөгүй зүтгэж наанадаж эрүүл мэндээ, цаанадаж амь насаа алдаж байна. Төрийн хямрал, дарга сэтэртний хувиа бодсон үзлээс болж нийгэм сөхөрч, иргэд туйлдаж байна. Нутагтаа нуруу тэнийхгүй ажиллаад 200 хүрэхгүй ам.долларын цалин авдаг. Тэр нь аманд ч үгүй хамарт ч үгүй дуусдаг болохоор эдгээр олон мянган монгол залуус хатуу хөтүүг нь үл тоон харийн нутаг руу амиараа, гэр бүлээрээ дэнчин тавин хошуурч байгаа. Үүнийг та ойлгохгүй байна гэж үү. Нөгөө талаар БНСУ-д гаргах гэж байгаа таван мянган монгол залуус маань өнөөгийн монголын төр засгийн удирдлагуудын алсын хараагүй, ирээдүйгүй, хаяагаа манасан булай, явуургүй аргын нэг гэхэд хатуудахгүй л байх. Учир нь 2007 оны гуравдугаар сараас эхлэн солонгос руу гарсан гэрээт ажилчин бүрээсээ албай хүчээр Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг авах болсон.

Тэгэхлээр одоо явах гэж байгаа таван мянган хүн ихээхэн гүрийсний эцэст БНСУ-д очоод 800-1000 ам.долларын цалин авна гэж бодоход монгол төрийн төсөв, нийгмийн даатгалын байгууллагын тусламжтайгаар очсон хүн бүрийн эхний сараас эхлээд cap болгоны цалин дээрээс нь 40 мянга воныг Тэтгэврийн даатгалын шимтгэл болгон авах болно. Ингээд бодохлоор ердөө ганцхан сард л гэхэд таван мянган хүн тус бүрээс авсан 40 мянган вон 200 сая вон болно. Үүнийг арванхоёр сараар үржүүлэхэд хоёр тэрбум 400 сая вон. За энэ ч яахав гэхэд одоо сонгогдож байгаа таван мянган монгол залуу маань хамгийн гайгүй боломжтой, ажилтай, чадвартай, эрүүл мэнд болон хэлний мэдлэг өндөр хүмүүс байж таарна. Гэтэл эдгээр залуустай зөрөөд мөн тооны солонгосчууд манай улсын хилээр орж ирнэ дээ. Нуух юм байхгүй. Өнөвдөр Улаанбаатар улсын нийслэл гэхэд эргэлзмээр болоод байгаа. Хаашаа л харна, хятад солонгосчууд. Хотын аль л өндөр зэрэглэл бухий газрыг тэд худалдан авч, аль л боломжийн хоолны газрыг тэд ажиллуулж байна. Улсын аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал энэ тэр гэж ярихын ч хэрэггүй. Ёстой л хойноос ирээд хот минийх, хотыг аваад хонь миний гэдэг шиг сарын өмнө уранхай шаахайнаас өөр хөрөнгөгүй, жуулчны визээр орж ирж байсан солонгосчууд сарын дараа танигдахын аргагүй өөрчлөгдөх нь энгийн үзэгдэл.

Түүнчлэн мөнгө л харвал төрсөн эхээ ч худалдахаас сийхгүй монголчууд тэдний гарын зүүлт шиг хоёр талд нь санжигнаж. Өнгө гоо монгол охидыг маань тэд өөрийн дураар бузарлаж байна. Хотын төв гудамжинд нусаа нийж, хонгор охидыг маань гарын үзүүрт мөлхүүлж, бузарлаж, ёстой л хотонд орсон чоно шиг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгааг юу гэхэв. Дэндэж байна аа, монголчууд минь. Дураараа дургисан харийн нохдод хотондоо бариулах хонь монголчууд мөн билүү. Төрсөн эхийн маань нүүр рүү нулимж, төрүүлсэн үрсийн чинь хүйсийг бузарлаж байгаа харийнхнаас монголчууд бид өөрсдөө л өөрсдийгөө аврах ёстой биз дээ. Монгол залуус маань харийн нутаг руу мөнгө хөөж одох биш төрсөн нутгаа хөгжүүлэн төгөлдөр гоо охидоо хамгаалах ёстой. Тийм биш гэж үү, монгол залуус аа…

Монголын мэдээ

6 Comments

  1. jacklin says:

    bi ada-g demjij bnaa. Turiin bodlogo zohitsuulalt n ene bvgdiig neg bodoj vzeesei, turd bga hvmvvs bvgd l uursdiin erh ashgiig harj ard tvmen. eh oron, vndesnii ayulgvi baidal zeregiig bodoltsoj vzelgvi ahiuhan mungu l zavshij baival boloo geed hoorondoo temtseldej bna. Odoo mongol hvn eh orondoo saihan amidarch. sain bolovsrol olj, ayulgvi yavj, eh oronch setgelgeegeer uls eh orniihoo tuluu ajildag, tvvniig n ch vnelej bolomjiin tsalin hangamjtai bailgah talaar bodlogo bolovsruulan heregjvlj gadagshaa garah hvmvvsee ergej tatah arga hemjee avmaar yumaa.

  2. baldan says:

    энэ Нам гэдэг бол жинхэнэ тэнэг, толгой нь эргэсэн дурак байна даа. чиний эцэг эх чинь чамайг гаргаж, өсгөж хүмүүжүүлэхдээ харийн хүний доор хэвтээсэй гэж бодоогүй л байх даа. эцэг эхийнхээ толгойг цустсан чам шиг хөгийн хүүхнүүд бүгд үхэж үрэгдэж дуусаасай билээ. чи бол хэзээ ч жаргал үзэхгүй ээ за юу.

  3. ada says:

    BItgiii huts alna shuu Namaaa. Mongoliin zarim humuus denduu aminchhan uzeltei bn shde. Bi l bolj bval busad n hamaagui gej bodoj yavdag. Ene setguulch yu yariad bgaag chi oilgoogui bna lalaraaa. Mongol ulsiin ireedui yamar bh we gedegiig l yariad bna shde. eruul uhaanaaar Mongolchuudaa bodotsgooo. Odoo mongold gerleh nasnii bolood hodolmorloh nasnii erchuud tun tsoohon uldeed bna. harin orond n zondoo gadaadiinhan /hujaa, solongos/ orood irsen. ted narn tegeed dandaa eregtei humuus shuu. Tegheer er hunii baraa haraagui udsan huuhnuudiin chin buruu bish shd. Ene neg l yum buruu bna TORIIN BODLOGO ZOHITSUULALT

  4. Nam says:

    Hun hentege suuh ni huwi hunii asuudal bhaa!
    Suuliin uyed ta nar chin ohidoo l muuldag bolj!
    Hairtai durtai humuus bwal hariihan ch bai, nutgiihan ch bai ymar Hamaa bna!!?

  5. USTB konpani says:

    sain baina uu.manai konpani chinaagaas byh tyrliin tonog tyhyyrymj ,mashin mehanizm,ed baraag hyatadiin haanaas ch hamaagyi hamgiin hyamdaar naidvartaigaar zuuchilj baina.utas .96651470 88086050 hayag huuchnaar hanamasa restauranii hajuud mobikom baisan gazar.

  6. USTB konpani says:

    sain baina uu.manai konpani chinaagaas byh tyrliin tonog tyhyyrymj ,mashin mehanizm,ed baraag hyatadiin haanaas ch hamaagyi hamgiin hyamdaar naidvartaigaar zuuchilj baina.utas .96651470 88086050 hayag huuchnaar hanamas restaraunii hajuud mobikom baisan gazar.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.