Төрсөн эцэг нь есөн настай охиноо Хятадад худалдах гэж байгаад баригдлаа

…Тэрээр өөр хүнтэй суусан эхнэртээ шаралхан, охиноо хулгайлж хил давуулан худалдахаар завдаж байжээ…

Дархан-Уул аймагт есхөн настай охиныг Хятад руу хил давуулан худалдах гэж байсан хэргийн шүүх хурал болж өнгөрлөө. Энэ хэргийн хохирогч насанд хүрээгүй бага насны хүүхэд уч раас шүүх хурлыг хаалттай хийсэн юм.

Хохирогч охины аав ээж хоөр нь салсны улмаас бяцхан охин ийнхүү хүн худалдах гэмт хэргийн золиос болжээ. Охины ээж ааваас нь салаад өөр хүнтэй амьдрах болсон байна. Харин түүнд уур нь хүрч, шаралхсан эцэг нь есөн настай охиноо гэрээс нь хулгайлжээ. Охиноо алга болсон даруйд ээж нь цагдаад мэдэгдэж, 10 гаруй хоног эрэн сурвалжилсны эцэст охиныг нь захын гэр хороололд нууж байсныг олжээ.

Гэтэл хамгийн хачирхалтай нь эхнэртээ хилэгнэсэн залуу төрсөн охиноо хулгайлчихаад Хятад улс руу худалдахаар бичиг баримтыг нь бэлэн болгосон байжээ. Ийнхүү гэр бүл салалтын золиос болж, харьд худалдагдах гэж байсан бяцхан охин азаар аврагдсан байна. Энэ хэргийг үйлдсэн залууд тус аймгийн шүүх 17 жил хорих ял оноосон байна.

Одоогоос жил гаруйн өмнө мөн л өөрөөс нь салсан эхнэртээ уурсан нэгэн гэр бүлийн 4 хүнийг гэртэй нь шатаасан хэрэг гарч байсан. Тэр гэмт хэрэгтний хэргийг саяхан шүүхээр шийдэж, цаазаар авах ял оноогоод байгаа бйлээ. Зөвхөн гэр бүл салалтаас үүдэж, хүний санаанд оромгүй гэмт хэрэг үйлдэж байгаа залуус олширч байгаа нь сэтгэл түгшээж байна. Энэ мэт хэргээс санамж авч, эмэгтэйчүүд хүүхдүүдийг болгоомжтой байхыг сануулахад илүүдэхгүй биз ээ.

SOURCE: Хүмүүс

7 Comments

  1. mmmhm says:

    ene chin yal ni bagadaj umhii teneg novsh uhej dald oroosoi ugaasaa avgai ni iim mal bolohiig ni medeed salsan bj taaraa.

  2. Danzan says:

    Эхнэртээ шаралхсан, уурласан, гомдсон байсан ч өөрийн үр удамаа өмхий хужаа нарт зарна гэдэг эрүүл хүний хийх үйлдэл биш.
    Сүүлийн үед эрээн дээр монгол хүүхдүүд их алга болж байгаа гэсэн шүү, юугаа хийж хүүхэдтэйгээ хужаа рүү явдаг байнаа. Хүүхдээ хужаад сургуульд явуулж байгаа

  3. semon says:

    монгол залуучууд мини толгойд ни юу бдаг юм болдоо энэ элдэв бусан садар самуунтай кино орчин нолоолож бга бхадаа хуулиа чангахан болгохгуй бол энэ янзараа ихсэх толовтэй

  4. g123 says:

    minii bodol gevel manai tv-nuud xicherxiilel xemt xeregtei, uur zusen zuiliin kino ix gargaj bna uuniig tsegtselmeer bna. xuuxdud ene bugdees surch xumuujij, yanj buriin gemt xereg xiix ni mash ix bolj bna

  5. Mgl says:

    Энэ новшид өөрийн үр төлөө хайрлаж хамгаалдаг адгуусны ч араншин байхгүй, зүйрлээд хэлчих муу юм байхгүй адгийн, адгийн шаар байна даа. Хэрэв тэр охин нь хятадад худалдагдсан бол ямар их зовлон зүдгүүр амсч, амьдын тамд очих байсан болоо. Цэвэр монгол хүн бол тийм муухай зан гаргахгүй дээ. Ийм муухай араншин гаргаж байгаа хүмүүс хэдэн үеийн өмнө манж, хятадын цус холилдсон хүмүүс байдаг юм болов уу. тэр нь одоо илэрч байна гэж ойлгоход буруудах зүйлгүй. Манжийн үед монгол эрчүүд л лав манж хүүхэн очиж чангаагаагүй. Хэрэв чангаах юм бол толгойгоо авахуулах байлгүй. Энд хүүхнүүд гол үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ хөөрхийс тэдний буруу байхгүй л дээ. Манж хужаа нар тэднийг хүчээр аваачаад, хүчиндээд хүүхэдтэй болголоо гэхэд тэд ямар өнөө үеийнх шиг аборт хийнэ, үр зулбуулна гэж байсан биш.

  6. Nam says:

    iim teneg sharalhchij chadahgui teneg novsh!

  7. seriyoz says:

    ene odoo hardsandaa hiisen yildel yy sharlhsandaa hiij bnuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.