Ухаангүй дурлалаас эрчүүд яагаад үргэдэг юм бол?

Түүнтэй хамт байхад чи энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нэгэн болдог. Бас эргэн тойрны юу ч чиний сонирхлыг татахаа болино. Чиний дэргэд тэр байхгүй үед чи юу хийхээ ч үл мэднэ. Чи өөрөө өөрийгөө удирдаж чадахгүй болно. Минут тутамд түүн рүү утасдан, түүний дуу хоолойг сонсохыг л хүснэ. Гэтэл сүүлийн үед түүний дуу хоолой нэг л хүйтэн, хөндий …

Түүний хэлсэн бүх л муу үгс чиний зүрхийг яг л хор мэт хордуулж, чамайг аажим идэж эхэлнэ. Энэ бүх сэтгэлийн өвдөлтийг чи тэвчсээр. Харин дараа нь нэг сайхан өдөр тэр чамаас уучлалт хүсэхэд чи бүгдийг мартан дахин аз жаргалд умбах болно.

Чиний хувьд тэр хамгаалагч бас түшиг тулгуур болдог тул хамгийн эрхэм хүн. Харин чи түүний өмнө ямар ч хамгаалалтгүй бөгөөд чи өөрийнхөө ертөнцөд итгэдэг ч сэтгэлдээ сэвтэй. Заримдаа түүний амнаас “Чи өвчтэй… солиотой… “ гэсэн доромж үгийг сонсоно.

Энэ бол ухаангүй дурлал гэдэг “өвчин”.

Сэтгэл зүйчид энэ “өвчний” илрэлийг ийнхүү тодорхойлжээ. Юуны түрүүнд:

– Сэтгэл хямрана

– Хоолны дуршил үгүй болох

– Ажлын чадамж буурах / Чи ямар нэг ажилд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болох/

– Чиний бүх яриа зөвхөн түүний тухай байх

– Өөртөө анхаарал үл хандуулах

– Ажил болон сурлаганд чинь асуудал үүсэх

– Зөвхөн түүний утас, түүнтэй уулзахыг л хүсэн хүлээх

Тэгвэл ийм байдлаас ихэнх хүмүүс зугтдаг гэнэ. Хүмүүст өөдрөг бус үзэл таалагддагггүй бөгөөд чиний байдлыг тэр бүр ойлгодоггүй. Тэр ч гэсэн. Яагаад гэвэл чиний “хүсэл шунал” түүнийг цочроодог. Эхэндээ тэр өөр юуны ч тухай бодохгүй байгаад чинь дургүйцнэ. Аажимдаа чи түүнд сонирхолгүй нэгэн болж хувирна. Ийм наалдсан байдлаас тэр үргэж, зугтаж эхэлдэг. Гэтэл чи зөвхөн түүнийг л бодож бүгдийг тэвчсээр.

Үнэндээ бол эрчүүд байгалаасаа ангууч хүмүүс. Тиймээс үргэлж шинэ олз хайж явдаг гэж хэлж болох юм. Олзоо өөрийн болгосон л бол сонирхол нь буурч эхэлдэг. Үүнийг тэдний төрөлх чанар ч гэж тодорхойлдог.

Харин ухаангүй дурлалд шаналж буй бүсгүйд хэн туслах юм бол? Энэ “өвчний” шалтгаан нь юу юм бол?

Сэтгэл зүйчид үүнийг хүүхэд ахуй настай нь холбон тайлбарлаж байна. Хүүхэд насандаа эцгийн хайрыг хангалттай аваагүй эсвэл сэтгэлийн ямар нэг цочролд орж байсантай холбон тайлбарлаж буй.

– Ухаангүй дурлалд автахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Энэ тун энгийн.

Чи түүнийг биш харин хайр сэтгэлээ л хайрла!

Хэрэв чи хэн нэгэнд ухаангүй дурлаж түүндээ шаналж буй бол өнгөрсөн мөчөө эргээд нэг санаарай. Юу сонирхдог байсан, хэнтэй найзалдаг байсан гэхчилэн… эргээд бүхнийг сана. Оюун тархиа ажиллуул!

Юуг хүсч, юунд тэмүүлдэг байснаа бичээд нүдэнд ил харагдах газарт өлгө. Түүнийг үгүйлэн гуниглах бүртээ бичсэн зүйлээ харах хэрэгтэй. Бас машин, байр гээд хүсч буй зүйлээрээ өөрийнхөө оюун бодлыг дүүргэ.

Хамгийн гол нь өөртөө анхаарал тавь. Гадаад байдлаа анхаар. Тэгвэл тэр чамайг анзаарч эхлэхээс гадна өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь дээшилнэ.

Хэдий чи хүсэхгүй байгаа ч түүнийг санагдуулах эд зүйлсээс салахыг хичээгээрэй. Бас өөрөө өөрийгөө ялж гарахыг хичээ. Хамгийн гол нь өөрийнхөө амьдралаар л амьдар.

SOURCE: News.mn

8 Comments

  1. Unshigch says:

    Ene yag unen bnaa. Bi tuuniig mash ih hairlasan. Ter nadad uuruusuu iluu hairtai gedg murtluu neg l udur chi denduu yadrgatai, zalhaj baina dahij nadruu bitgii zalgarai gej helsen. Ingeed mash ih hairaar hairlaj, buh setgelee ugsniihuu tuluu bi haygdaj zurh uvtgusun ug sonsson. Hezee ch er huniig buh setgeleeree hairlaj bolohgui shuu ohiduudaa! Ene ugiig eregtei hun nadad helsen. Hamgiin turuund emegtei hun uuruu uuriiguu l hairlah heregtei.

  2. durlagch says:

    harin tiin emegtei hunii ur ni nimgen gj eniig heldeg bhaa joohon l anharal halamjind nam dasaad hetsu bdgin..gehde bi bi setgelee aimar barihiig bodoj tewchertei bgaa gol tewchertei l bhgui bol nugu zaluga zugataalgachih gd bgam

  3. zzz says:

    bi ch gsn odoo yag iim bdald orchihood bn teriigee say eniiig unshaad l medlee odoonoos ooriigoo hyanaj uhaalag baiy hairtai hvnee aldahguin tuld.

  4. baagii says:

    bb888mn@yahoo amidral hair itgel deer togtoj munguur urgeljleh yum daa

  5. fdlg says:

    sdfgs

  6. xarin ee says:

    exende uxana aldaj bgd suulde zugeer bolchdin bilee odoo xarin tegj yadargaa boloxgvi bolxoor naiz zaluu maani chi namaig tooxoo bolichloo ged gomdollod-n tooxgvi bsn chin xarin salya gediin bga biz de
    bi tvvniig 3 jil vnencheer xvleej bxd shv yostoi gomdoj vxmeer teged ymr vxeltei bish xeden udur uillaa gadagshaa yawsan xvn ergej irne gdg xowor l um bn xvmvvs-n vgend itgexgvi ergej irne gdgt n naidaad suuj bg zaluu nasaa vrxiin nemer um da

  7. miya says:

    би яг л ийм хүн. удахгүй хаягдах юм байна л дөө.

  8. unen shuu says:

    bi yaaag ingej bgaad naiz zaluudaa hyagdaj bileee hyagdsaniihaa daraa ch ter huniig ih zovooson doo er ni tgd ehnii shinj temdeg ilrenguut l uuriiguu hyansan deerd eee ihenh ohiduud l iim bdald ordog yum bishuu dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.