Tантра массаж, тантра секс…

75020145

Массаж, иллэг гэхээр бүгд л сонссон, үзсэн, харсан гэх байх. За тэгвэл тантра массаж, тантра секс… Товчхоноор хэлбэл, тантра секс гэвэл сэтгэл, биений ханамж, таашаал, дур тавилтыг “барууны” сексээс илүүтэйгээр “гүн ухаан”-аар илэрхийлсэнд оршдог болов уу… Зөвхөн оргазм буюу дур тавилтыг (авах, өгөх) хэлээгүй гээд л ойлгочих. Манайхан янаглахуйн ухаан гэх мэт нэр хайрласан ч байж магад. Зохих мэдээллүүдийг нетээс олно биз дээ…

Ёони (yoni) болон Лингам (lingam) гэдэг нь санскрит нэрүүд, энгийнээр монголчилбол эм болон эрийн “нууц” эрхтнүүд… Тус бүр “массаж” хийхэд зориулагдсан бөгөөд тусгайлан ёони массаж, лингам массаж гэж байгаа. “иллэг” гэхгүй “массаж” гээд байгааг ойлгоорой, учир нь иллэг гэдгийг өнгөцөөр ойлгоод зөвхөн илээд байж магадгүй гэж хаширлаад Тантрик массаж гэхээр ерөнхий нэр, ёони массаж, лингам массаж гэхээр гүнзгийрсэн ойлголтууд юм…

Эхлээд эрчүүддээ зориулаад Ёониг хэрхэн жаргаах талаар бичсэн нь дээр болов уу гэж бодлоо. Дараа нь хүүхнүүдэд зориулаад Лингамыг хэрхэн жаргаах тухай бичиж ч магадгүй.

Бэлтгэл ажил

Юуны өмнө орчноо зөв бүрдүүлээрэй. Наад зах нь хэн нэгэн, эсвэл утас гэх мэт зүйл садаа болохгүйгээр байвал зүгээр. Аятайхан, намуухан дуу аяс тавьчих. Ер нь бол дуртай аясаа тавьчихад болохгүй зүйлгүй. Хэрэв ямар аяс тоглуулдаг юм бол гэж бодол болоод байвал http://www.atpeacemedia.com/pages/musicindex.html- сайт руу ороод үзчих, хэрэгтэй хэрэггүй зөндөө мэдээллүүд байгаа. Windows Media Player-ын онлайн радиог ч сонсоод дуунуудаа сонгож болно. Тухайлбал: “radio tunner”-т ороод relaxation эсвэл relaxing гэж хайгаад намуухан аясуудтай радионуудыг үнэгүй сонсож болно… (унтлагын өрөөндөө ТВ-тэй хосуудын бэлгийн амьдрал, чадвар, чадавхи нь мөн өрөөнд ТВ байхгүй хосуудынхаа доогуур байдгийг энд дурьдахад илүүдэхгүй байх)

Одоо чинь тусгай зориулалтын массажийн тоснууд энд тэндгүй зарагддаг болсон үе. Болж өгвөл хар бараан шилэнд савалсан “100% essential oil” сонгох нь зүйтэй. Хэрвээ гар хуруундаа шарх сорвитой бол эмчилгээний зориулалтын Latex бээлий углах хэрэгтэй. Ариун цэврийн үүднээс энэ дээр байж магад.

Ёони болон Лингам массаж хийх, хийлгэх хоёул сэтгэл санааны хувьд бэлэн, тайвширсан, бие биендээ бүрэн итгэсэн байх хэрэгтэй. Бие биенээсээ болон өөрөөсөө ичих, санаа зовох, нэрэлхэх гэх мэт зүйлс садаа болно уу гэхээс тус болохгүй. Хэрвээ тийм байвал массаж хийх гээд, бас хийлгэх гээд ч хэрэггүй.

Массаж хийлгэх амрагаа заавал хатуу гадарга дээр хэвтүүлэх гэж зүтгээд хэрэггүй ээ. Байгаагаараа л байсан нь дээр. Ор, гудас байхад болно ш дээ. Уг нь бол хатуухан талдаа байвал зүгээр. Дэр хэрэгтэй шүү. Дэр тавьснаар буй амраг тань иллэг хэрхэн хийгдэж буйг ширтэх боломжтой болно, мэдээж дээшээ харж хэвтэж байгаа бол шүү дээ. Харилцан бие биенээ ширтэх нь энэхүү массажид эерэгээр нөлөөлнө.

Массаж

Аливаад нөхцөл нь бүрдэх гэж бий. Ёони массажийг шууд Ёонигоос эхлэхгүй. Амрагаа эхлээд доош нь харуулж хөлийг нь бага зэрэг алцайлган хэвтүүлнэ. Гараа сайн тослоод массажийг эхлэнэ. Тосыг дусаана уу гэхээс асгах хэрэггүй. Бүх биений массажийг тодорхой хэмжээгээр хийж биеийг нь бэлдэх нь чухал. Бас хаа хамаагүй хийхгүй. Массаж хийх зөв дараалал: хүзүү, мөрнөөс гарын хуруу хүртэл, хуруунууд болгон, ар нуруунаас доошлоод, бэлхүүс, бөгс, гуя, шилбэ, хөл, хөлийн тавхай, хөлийн хуруунууд. Зөв илэлт, даралт гээд нарийн зүйлүүд байгаа байх. Гэхдээ өөрийнхөөрөө илээд, тослоод, таалаад үздээ. Хайртай, амрагаа өвтгөхийг хэн ч хүсэхгүй гэж итгэж байна. Тэр тусмаа массаж хийж байж. Тийм ээ…

Дараа нь амрагаа дээш нь харуулаад хэвтүүлээд хүзүү, мөрнөөс гарын хуруу хүртэл, эгэм, цээж, хөх, гэдэс, бэлхүүс, гуя, шилбэ, хөл дарааллаар дахин массаж хийгээрэй. Харин Ёонид л бүү хүрээрэй. За одоо хөх, гэдэс, давсаг, хонго гээд тусгайлан иллэг хийх нь зүгээр. Цагийг харамгүй зарцуул. Яагаад гэвэл эдгээр нь Ёониг тайвшруулж, бэлтгэл байдалд оруулна. Сексийн өмнөх бэлтгэл ажилтай ерөнхийдөө төстэй байгаа биз.

Ёонийг жаргаах нь

Эхлээд Ёонигийн ойр орчмыг аятайхан илэж таалах хэрэгтэй. Ёонигийн толгойноос эхлэн доошлуулан иллэг хий. Дунд болон долоовор хуруугаар уруулуудыг хамтад нь хавчин имрэх хөдөлгөөн хийх. Мөн эрхий хуруу болон долоовор хурууд, өндгөө ашиглан уруул тус бүрийг гадна, дотногүй, дээш нь, доош нь имрэх, илэх, дарах, шахах мэтээр “бүтэн” массаж хийх. Эдгээрт цаг харамласны хэрэггүй. Массаж хийлгэж буй амраг тань удаан, хурдан, даралт энээ тэрээг хамтран зохицуулаад өгвөл бүр ч зүгээр. Их ярилцсаны хэрэггүй зөвхөн Ёонид анхаарлаа хандуулцгаа.

Одоо Ёоний Титэмийн хэсэг. Титэм нь маш мэдрэмтгий бөгөөд Лингамынхаас 4 дахин мэдрэмтгий. Тэгэхээр эрчшүүд хэрхэн хандахыг хэлүүлэлтгүй ойлгох байх. Тэр хавиар 6000-8000 ширхэг мэдрэлийн суваг байдаг бололтой. Тиймээс Титэмийг үл мэдэгдэм дарж даран цагийн зүүний эсрэг болон буруу эргүүлэх хөдөлгөөнөөр илэх. Долоовор эсвэл эрхий хуруунуудаар үл мэдэгдэм чимхэн массажлах. Чанга сулыг нь өөрөө тааруулах хэрэгтэй. Яагаад эрхий, долоовор гээд байна вэ гэвэл нөгөө хуруунуудад бас массаж хийх бололцоог олгож буй хэрэг. Тэр хавиар хичээнгүйлэн массажлаад үздээ. Амрагийн чинь сэрэл улам хөдлөж, зарим талаар эвгүйрхэж ч магадгүй тул өдийд л тайвшруулан цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй.

Улмаар удаанаар болон болгоомжтойгоор баруун гарынхаа дунд хурууг Ёонид оруулж массаж хийх. Тэр хуруугаараа баруун зүүн, дээш нь доош нь, эргүүлэх үйлдлүүдийг гүн хийх, амсардуулах, хурдан, удаан хөдөлгөх, даралт үзүүлэх мэтээр давтан хийнэ. Баруун гарын алгаараа Ёоныг гадна талаас нь бүхэлд нь дарж байгаад оруулсан дунд хуруугаараа “наашир” (хуруугаараа дуудах) хөдөлгөөн хийх байдлаар дотор талд хөдөлгөөд өндгөөрөө хананд нь шүргүүлээд илээд, дараад, эргэх хөдөлгөөнүүдийг үз. Ингэхэд нөгөө алдарт нууц G цэгийн хэсгийг массажлаж байгаа хэрэг. Хурууны чинь өндөг Ёоний далд байрлах (титэмийн залгаа) дотор талын долгионтсон хэсгийг мэдрэх болно. Ер нь бол Титэм, G, U цэгүүд нь хоорондоо холбоотой бөгөөд эмэгтэй хүний дур тавилт, ханалтанд хамгийн чухал үүрэгтэй. Ёоний гадна талаас алгаараа уруулуудад, дунд хуруугаараа G, U цэгүүдэд массаж буй хэрэг. Нөгөө гараараа Титэмийг оролдвол бүр таашаал өгнө. Одоо ядам хуруугаа нэмж оруулаад хоёр хурууны массаж байдлаар үргэлжлүүл. Ёони бол хоёр хуруунд яах ч үгүй, харин ч улам таашаал авна. Гарынхаа бугалга, хурууд, хурууны өндөгний хөдөлгөөнийг ашигла. Эрхий хуруугаараа Титэмийг оролд. Чигчийгээ бас зүгээр байлгалгүй тэр хавиар нь илээд үз. Ингээд “Ертөнцийн нэгэн шидийг гартаа атгаж буй хэрэг” дээ. Зүүн гараараа түүний хөх, гэдэсний хэсэг, титэмийг таалах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар хурдаа зохицуулан, дарж илж, шүргүүлж, гүн тайван амьсгалж, бие биенээ ширт, анхааралтай ажигла. Түүндээ тааруулан массажаа үргэлжлүүл. Амрагийн тань мэдрэмж нь янзан бүрээр илэрч болно, уйлж ч мэднэ. Зөв гүн амьсгалж, эелдэг, тайван байх хэрэгтэй.

Хэрвээ таашаал дур ханалтыг авсан бол амрагаасаа асуугаад зөвшөөрвөл үргэлжлүүлэн массажийг хийж болно. Дахин дахин таашаал, ханалтыг ч авч магадгүй.

Массажийг дуусгавар болгон удаанаар, эелдэгээр, хянуураар, бас хүндлэл үзүүлэн гараа авах хэрэгтэй. Массажний дараа таашаал авсан биенд амрах бололцоог олго. Мэдээж үнсэх илэх таалах тэврэх г м үргэлжүүлнэ биз дээ….

За ингээд Ёонийг нь жаргаан Амрагтаа таашаал өгцгөөе. Хүүхнүүд ч гэсэн өөрөө өөрсдөдөө туршихад гэмгүй гэж байна лээ…

секс.мн дээр ирсэн захидал

14 Comments

  1. Зочин says:

    Manai ehnert nadtai hamt massage xiix xvn xaij bga shvv
    Anxaar !!! Nadtai xamtrax zaluu dick xiixgui !!!
    Zuvhun manai exneriin huisnees doosh xesegt haluun tostoi garaar bolon vibrator toy ashiglaj massage xiine gesen vg. Xerbee xvsbel pussyg.ni amtalj bolno erdoo 30-40minut bolno gj tootsox manai ehner bolon nugoo zaluu 2tsaraigaa haraltsxguiger xiine esbel ehneriin nvdiig booxod blno erunxidoo manai ehneriin davsagnii hawiar hushig tatchina gesen vg shaardlagatai bol mung tulj bolno

  2. Зочин says:

    Manai ehnert nadtai hamt massage xiix xvn xaij bga shvv
    Anxaar !!! Nadtai xamtrax zaluu dick xiixgui !!!
    Zuvhun manai exneriin huisnees doosh xesegt haluun tostoi garaar bolon vibrator toy ashiglaj massage xiine gesen vg. Xerbee xvsbel pussyg.ni amtalj bolno erdoo 30-40minut bolno gj tootsox manai ehner bolon nugoo zaluu 2tsaraigaa haraltsxguiger xiine esbel ehneriin nvdiig booxod blno erunxidoo manai ehneriin davsagnii hawiar hushig tatchina gesen vg shaardlagatai bol mung tulj bolno

  3. gazarusmod says:

    23 настай эрэгтэй хүн хамтарч ёни, лингам буюу Тантрик массажаар хичээллэх эмэгтэй хүнийг хайж байна. Тантра массаж нь надад маш сонирхолтой байгаа бөгөөд тантра талаар ойлголттой, цэвэрхэн өөртөө итгэлтэй шинэ зүйл сонирхож байгаа бүсгүйг хайж байна. Уг зар нь биэ үнэлэгч эсвэл ангасан цангасан хүмүүсд хандаагүйг анхааруулья. Би өөрөө цэвэрч нямбай, соёлтой, царай зүс тэгш билээ. Сонирхвол gazarusmod@yahoo.com

  4. gazarusmod says:

    23 настай эрэгтэй хүн хамтарч ёни, лингам буюу Тантрик массажаар хичээллэх эмэгтэй хүнийг хайж байна. Тантра массаж нь надад маш сонирхолтой байгаа бөгөөд тантра талаар ойлголттой, цэвэрхэн өөртөө итгэлтэй шинэ зүйл сонирхож байгаа бүсгүйг хайж байна. Уг зар нь биэ үнэлэгч эсвэл ангасан цангасан хүмүүсд хандаагүйг анхааруулья. Би өөрөө цэвэрч нямбай, соёлтой, царай зүс тэгш билээ. Сонирхвол gazarusmod@yahoo.com

  5. Chandmani says:

    Эмэгтэй хүний дур тавих нь хувь хүнээс шалтгаалах бөгөөд зарим тохиолдол “шээх” мэт байж болох юм. Мөн “шээж” ч болно. Тийм ч учраас дээр дээрх “захидалд” “янзан бүрээр илэрч болно” гэсэн билээ. Үүнээс огт ичсэний хэрэггүй бөгөөд харин ч эр чинь чамайг “жаргаасандаа” баяртай байх болов уу гэж бодном… “Жаргаж”, “жаргуулж” үзэх нь амьдралын бас нэгэн утга учир биш билүү?

  6. Энэ Чандмань ахын бичсэн юм байхын. chandmani.blogspot.com

    эх сурвалжийг нь дурьдах хэрэгтэй байхаа

  7. Chandmani says:

    хаанаас авсанаа бичвэл уг нь их зүгээр юмсан…

  8. õõõõ says:

    lingamiin tuhai hezee bichih veeeeeeeee

  9. donna says:

    lingamiig yaj jargaah tuhai bicheech, ene zuvluguu chn uneheer taalagdlaa, gehdee yoni massaj nadad hiiheer bi barag sheej bga yum shig tavihiin ene zugeer uu esvel gaj uu

  10. saihan says:

    ene uneheer saihan
    minii naiz zaluu ene argaar namaig ehelj zaaval tavuildag daraa ni bi terniig galzuuruuldag gol ni bie bidee itgej tseverhen baih heregtei

  11. xarx says:

    ene unen shuu, zaluusaa chadvaraa ashiglaarai, ihenh emegteichuud /nadtai taarsan/ yoni-doo huruu oruulahiig husdeggui, ene bol chamaig l iluu jargaltai bailgah gsn hamtragchiin chine husel shu. oilgoh heregtei

  12. sss says:

    ooh zaza erdoo belen ain

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.