Би тайчигч

Sexy reflection

Сая нэтээр хэсэж яваад нэгэн тайчигч хүүхний блогийг олж уншаад, бичсэн нийтлэлийг сайтандаа тавимаар санагдаад оруулчлаа…

… Хараал ид. Саяны хоёр хүүхэн өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм бол? Өөртөө ийн хэлэх зуураа би сая л хөмхийгөө тас зууснаа анзаарав. “Би тайчигч тэгээд юу нь болохгүй байгаа юм бэ?” гэсэн өөрийгөө зөвтгөсөн бодол нь “Дараагийн гараа болох нь хурдлаарай” гэсэн хамтрагчийнх нь үгээр тасалдав. Бүдэгхэн гэрэл, хөлчүү хүмүүс, архи, тамхины эхүүн үнэр, эрээ цээргүй, сонжсон, шоолсон, үзэн ядсан, өрөвдсөн түмэн шидийн харц миний хань. Хэзээнээс, яагаад ийм амьдралаар амьдрах болсноо санахыг, хүмүүст хэлэхийг хүсдэггүй. Миний амьдрал энэ жимээр хөвөрч, энэ л янзаар урсаж буй болохоор хэн нэгнээр өрөвдүүлж, өөрийгөө зөвтгөхийг хүсдэггүй. Амьдрал баян, урт гэдэг…

Тиймээ үнэхээр баян урт. Намайг буруутган, үзэн ядах шөвөг шиг харцнаас дальдчидаг үе нэгэнт ард хоцорсон. Баг зүүн тайзан дээр гардгаа ч больсон, би. Надад нуух юм байхгүй. Би бусдын адил ажлаа хийж яваа. Яагаад ичих ёстой гэж? хэмээн өөртөө хэлсээр ч сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй байв. Өнөөдөр жирийн л нэг орой. Гэхдээ яагаад сэтгэл ингэтлээ тавгүйтээд байгаа юм бол? Саяын хоёр хүүхэн хэтэрхий эрээ цээргүй юм шиг хэрнээ харцаараа намайг эвийлж, өрөвдөж байсныг нь санах тусам дотор давчидаад байх юм. Эгчийн дүү хэдэн настай вэ гэнэ шүү. Новш гэж. Миний хэдэн настай байх эдэнд ер пад байхгүй. Гэхдээ би яагаад хариулчихсан юм бол? Бүүр үнэнээсээ шүү. Цааш нь дахиад өөр зүйл лавшруулан асуусан бол би хариулах л байсан. Яагаад юм бол? Урьд олон хүн надаас асуудаг байсан. Би “Таа л даа” гэж аальгүйтэх юм уу, эсвэл сонсоогүй царай гарган тэгсгээд өнгөрөөдөгсөн. Гэтэл юу болоод тэр муу тэнэг хүүхнүүдэд үнэнээ хэлж орхивоо…

Чих дөжрөм хөгжим, толгой түрүүгээ савчин бүжих залуус, монгол тайчигчийг сонирхон харах хар шар үс, зүстэй түмэн янзын жуулчид, архиндаа нэлээд халамцан дээр доор алхах эрчүүд, хүүхнүүд, тайз руу эрээгүй мацах овилгогүй нэгнийг би өдөр болгон хардаг. Нэг гараандаа 15 мянгаар тайччихна. 10 минутын дотор олж байгаа гэхэд боломжийн мөнгө. Амар аргаар мөнгө оллоо гэж чичлэх хүн ч олон. Гэхдээ л энэ миний ажил. Үдэш болгон хүмүүс намайг янз янзаар хардаг. Тэр түмэн янзын харцнаас айхаа больсон. Орой болгон бүждэг танил ая хөвөрсөөр… Хувцсаа нэг нэгээр нь аажимхан тайлж байх зуур ч бодол тасалдахгүй л байв. Тайзнаас буусныхаа даа “За яршиг тэнэг юм бодож өөрийгөө итгүүлэээд ч яахав” гэсэн шүү юм бодсон ч нөгөөх л харц дахин дахин тодроод болж өгөхгүй байв. Яг энэ агшинд нэгэн дурсамж санаанд буулаа. Дөнгөж зургадугаар сар гарч байсан санагдана. Хүүхнүүд хөнгөн нимгэн хувцсандаа орчихсон, хүүхдүүдийн зуны амралт эхлээд удаагүй байсан үе. Орой 19 цагийн үед ажил руугаа ирэх замдаа Шангрилагийн өмнөх усан оргилуурын дэргэд суугаад тамхиа асаагаад тоомжиргүйхэн ийш тийш харж байснаа яагаад ч юм өнөөдрийнх шиг байдалд орж билээ. Залуухан хосууд бие бие рүүгээ тийм гэхийн аргагүй харцаар хараад л, инээд алдаад л… Хэзээ нэгэн цагт хэн нэгэн рүү ийм харцаар харж чадах болов уу гэсэн өөрийнхөө бодлоос айн агдгасхийн цочоод л…

Өвөр дээрээ бүжүүлэх олон хүний өөдөөс би инээдэг. Тэд ч бас над руу харж инээдэг. “Цаашаа тохироод явъя л даа” гэж царай алдан урваганах олон эрсийн харц зүгээр л “нэг үзчих юмсан” гэсэн шуналаар дүүрэн байдаг бол тэр хосйын харц, өнөө орой бүжиглүүлсэн хоёр хүүхний харц арай өөр зүйлээр гэрэлтэж байсан. Би тийм чин сэтгэлийг харцнаас нь мэдрэлгүй хүн болж, тэр харцыг хэнд ч өгөлгүй өдий хүрсэн… Би тай÷иг÷… /үргэлжлэл байгаа/

SOURCE: argamjaa.blog.gogo.mn

2 Comments

  1. d says:

    тэнэг

  2. lady says:

    чи тайчигч байсан, байгаа, гэхдээ ирээдүй чиний гарт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.