Найз залуу маань яагаад надаас сална гээд байгаа юм бол?

85970082

Сайн байна уу. Сүүлийн үед би энэ сайтыг тогтмол уншдаг болоод байгаа. Тэгээд нэг зүйлийн талаар бусдын бодлыг мэдмээр санагдаад энэхүү захиаг бичиж байна. Би хоёр жилийн өмнөөс нэг залуутай үерхэж байгаа. Тэр бид хоёр хоорондоо гэрлэнэ, үр хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан юм. Энэ яриа маань ч биелэлээ олж, би саяхан жирэмсэн болсон. Хэдийгээр би эмэгтэй хүн ч гэлээ, нөхрөөрөө тэжээлгээд, гэрийн мухар сахихийг хүсдэггүй нэгэн учраас гадаадад мэргэжлээрээ гайгүй өндөр цалинтай ажилд орохоор хэд хэдэн улс орон руу өргөдөл явуулж, эцэст нь нэг байгууллага намайг ажилд авахаар болов. Тэгээд гадаадад ажиллаж байгаад тэндээ хүүхдээ төрүүлнэ, найз залуугаа ч гэсэн дагуулж яваад хамтдаа хүүхдээ өсгөнө гээд л би гэдэг хүн дотороо их баяртай байлаа.

Тэгээд найз залуудаа гадаадад ажилд тэнцсэн тухайгаа дуулгаад, хамтдаа явъя гэсэн чинь найз залуу маань шууд татгалзсан. Татгалзахаар барахгүй бүр надаас сална гэж хэлсэн. Эхэндээ би түүнийг тоглож байгаа юм болов уу гэж бодоод итгээгүй. Гэтэл тэр надаас салах нь үнэнээр барахгүй, миний очиж ажиллах гэж байгаа улсад яс махнаасаа дургүй гэх юм. Тэгээд ч би Монголд найз нартайгаа нийлж компани байгуулж байгаа, чи тэр өндөр цалинтай ажил аа сонго эсвэл намайг сонго гээд байдаг. Найз залуу маань үнэн голоосоо надаас салах бодолтой байсныг нь сонсоод би үнэхээр их гомдсон. Гомдсондоо түүнээс хүүхэдтэй болсоноо ч хэлээгүй. Гэхдээ би энэ хүүхдийг заавал төрүүлнэ.

Найз залуу маань үнэндээ одоо нэг хувийн компанид ажилладаг саяханаас л цалин авдаг болсон. Компани нь шинэ болохоор үйл ажиллагаа нь тогтворжоогүй, цаашид хөгжих эсэх нь их бүрхэг. Зарим сард байрныхаа түрээсийг төлөөд хоосон шахуу л үлддэг юм. Тэр өөрөө гэр бүлээ тэжээгээд аваад явчих баталгаатай орлогогүй байж, яагаад намайг гадаадад ажиллах гэхээр тэгтлээ эсэргүүцэж, надаас сална гээд байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Эсвэл найз залуу маань надад хайргүй юм болов уу? Эсвэл намайг өөрөөс нь илүү гарчихлаа гээд дургүй нь хүрээд байгаа юм болов уу?

cekc.mn дээр ирсэн захидал

54 Comments

  1. bi says:

    энэ эмэгтэй юуг нь ойлгохгүй байгаа юм бол?? Хэрэв миний найз охин ч гэсэн гэнэт ийм санал надтай огт зөвлөлдөлгүйгээр хэлбэл, би, надтай анхнаасаа зөвлөлдөж миний саналыг сонсоогүйх нь төлөө л шууд сална.
    Ихэнх “арчаатай” эрчүүдийн философи бол өөрөө гэр бүлийнхээ удирдагч байх явдал шүүдээ ядаж.

  2. eee says:

    ejii ni muu huugee
    ih muuhaigaar zuudelllee
    iim aimar zuud 80 naslahda zuudelsengui
    tsai suundee dewelzsen ch
    sanaa setgel gegelzsen ch
    sarinha bodlii uzuurees
    muu huu min garahgui yum
    hunii huu ijiidee irj genee
    gol usaar neg nair naadam
    miniih bolhoor shorond orj gene
    golii min
    aa yadgin oroo biz
    gadagshaa bi huugee omoorloo
    am ni tsangaj bgada huu min
    dotogshoo bi umulzluu
    minii huu chin ejige
    galshig haluuhan yawhad usersen och min yum shuude
    minii chin ejiige
    gants bie zandan yawhad tasarsan nawch min yum shude
    alag bumbuul erdene algan deer bn gj
    zugnuulj irsen gants ur min yumsan
    altan belzeg gazraas olood amandaa umhtel
    zalgichlaa gj zuudluulj irsen gants ur min yumsan
    yadar ch yawaa yum bol minii huu tend bgad yah yum
    ijiiide hured ir
    yadaj yawaa yum bol minii huu tenej yu gehew
    ijiidee hureed ir
    hunii nudend bol hugztei
    ijiide bol mantsuida derwelzeh
    myandas tsagaan ur min
    huhuuruu chamaig dallya
    uhheere chamaig ailgay
    ijiide ir minii huu ijiide hureed ir

  3. ýðêà says:

    хэрэв тэр залуу чин чиний угийг шууд сална гэсэн байдалтайгаар хулээж авч байгаа бол их сонин л санагдаж байна. хуухэдтэйгээ мэдээгүй бол хуухэдгүй юм чин энэ оорийнхоо замаар л амидрана биз гэсэн маягаар хулээн авсан байна ш дээ. манай залуус юр н л иймэрхүү байх юм. чи тэр öалинтай ажлаа ñîíãî эсвэл намайг ñîíãî ÷ ãýõ øèã èíýýäòýé þì. ººðèéíõººðºº ë øèéä á¿ñã¿é ìèíü. õ¿íòýé ñóóõ äýýðýý òóëæ àìüäðàë ÿðüæ øèéäâýðýý ãàðãà÷ààä ãàíö èéì ¿ãýýð ë àñóóäëûã øèéäøèå ãýæ áîäîæ áàéãàà áîë ÿâóóðã¿é ë íºõºð áàéíà äàà.

  4. Medehgui says:

    1. биэ холдуул сэтгэл холдоно.
    2. хайран тсаг хугатсаа хун богино настай тэр залууг мороор ни орхи
    3. оорийгоон бод хуухдээ бод найзийгаа бод
    4. хун яаж чи болно оортоо найд дээр бичсэн хумуус чиний амидралийг харж узсэн биш

  5. sarah says:

    China bish bhaa tsalin baga urtug bagatai japanruu yvah gej bgaa bhaa

  6. ep says:

    монголчууд та нар бие биендээ ингэж битгий атаархаж бай л даа. би АНУ ийн топ 20 д багттаг газар мэргэжилээрээ ажилладаг анх Монголд байхдаа энэ тэндгүй апплай дсаар бгаад л энэ ажилд орсон. Гэхдээ эх нутаг шиг сайхан газар гэж хаа ч бдаггуй л бхгуй юу.
    танай найз залуу харин дотороо бодолтой ухаантай залуу бна. одоохондоо мунгу муу олж болно удахгуй амжилтанд хурнэ гэтэгт ни чи эргэлзсэний хэрэггүй.
    Эр хун туг ч барина тугал ч хариулна

  7. sys says:

    хараал идсэн солонгос л биш бол явооо

  8. Taivan says:

    Дээрх хүмүүс чиний асуусан асуултанд яг хариулаагүй байнаа. Чамд хагийн гол нь нөхрөө ойлгох нь л чухал байгаа байх. Гэтэл хүмүүс чиний өмнөөс тэнд тийм цалин авах юм бол чи яв яв гээд л. Чамд өөрийн гэсэн бодолтой, ухаалаг, бардам сайхан залуу нөхөр болж заяажээ. Арай дээгүүр сэтгэдэг эрчүүд хэзээ ч эмэгтэй хүнийг дагаж амьдардаггүй юм. Та эмэгтэй хүн болохоор хэзээ ч эрчүүдийн нүдээр хорвоо харж байгаагүй байх. Гэхдээ ойлгохыг хичээгээрэй. Эрүүд бид гадаадад хэн юм бэ? Улс орныхоо эрх ашгийг хамгаалахаар гадаадад сууж байгаа бол өөр хэрэг. Эсвэл монголынхоо брэнд бүтээгдэхүүнийг гадаадад борлуулахаар сууж байгаа бол өөр хэрэг. Харин гадаадад очиж боол болохоор эхнэрээ дагаад хилийн дээс алхах юм уу? Эх орны гайгүй гэсэн сэхээтэн залуучууд бүгдээрээ дайжаад явчих юм уу? Эмэгтэй танийг ойлгож байна. Та үр хүүхэд, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй хүн гэдгийг. Гэтэл эрчүүд бид хэдий ойлгоход бэрх ч гэсэн эх орныхоо өмнө бас хүлээсэн үүрэгтэй хүмүүс. Овойж оцойтол нь их ашиг олохгүй ч гэсэн ядаж балансаа бариад хэдэн хүн тэжээгээд аваад явах нь эх орондоо оруулж байгаа том хувь нэмэр юм шүү дээ. Хүнтэй ханилахдаа тэр хүний чинь сэтгэлийн үнэт зүйл нь юу гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Үнэт зүйлийг нь ойлгохгүй л бол хичнээн их хайр ямар ч хэрэггүй зүйл. Эрчүүдэд бол үнэт зүйлийг ойлгоогүй л бол хайр гэсэн үг, ойлголт гэж үгүй.

  9. Үүнийг бичигч says:

    Энд коммэнт үлдээсэн бүх хүмүүст баярлалаа. Би өөрөө гадаадад 6 жил амьдарч, сурч, ажилласан. Гадаадад амьдрахад өртөг өндөртэй, хоёр хүн зэрэг ажиллахгүй бол олигтой хуримтлал үүсгэж чаддаггүй, гадаадад байнгын хавчигдмал, дарамттай байдаг гээд та бүхний хэлсэнтэй би саналж нийлж байна.

    Энэ удаад би урьд нь 6 жил амьдарсан тэр улсдаа эргэж очиж, олон улсын байгууллагад ажиллах гэж байгаа болохоор ямар орчинд очих гэж байгаагаа сайн гадарлаж байгаа.

  10. akasha says:

    би гадаад сурдаг жирийнл бусгуй.гэхдээ би энд ирсэндээ хая их харамсдаг юм.чи хуухэдээ турулээд гадаадад амидран гдэг бол улгэр.хуний газар чин хэтсүү шуудээ.зугээрл хайртай хунтэйгээ монголдоо хуухэдэ усгууд амидар.хуухэд хайртай хундээ зовлон буу уд

  11. Cooler says:

    Хамгийн сүүлийн залуу их зөв бичсэн байна. Үнэндээ 3000$ -г голж байгаа бол чи худлаа хэлж байна даа бүсгүй мин. Хамгийн эхний Коммэнт э сайн унш энэ А залуу гэсэн хүн чамд икх үнэтэй зөвөлгөө өгсөн байна .

  12. A guy says:

    Гол хэлэх гэсэн юмаа мартаж!
    Behind great men, there are always great women!!!
    Энэ угийг хэзээ ч битгий март. Яг л унэн уг дээ.
     Do what you want. Hang on in there,…!

  13. A guy says:

    Энийг бичигч хуухэн унэхээр унэнээ хэлсэн бол би чамайг дутуу унэлжээ. Гэхдээ чи гадаадад гарч узээгүй бол 2 3хан 1000н $ бол хийхгуй ээ ч гэх шиг,…. ааяаяа,… энэ угийг чини сонсоод жаахан худлаа яриад бна уу даа гэсэн бодол торж бна! Бас дээр ни олон улсын байгууллага-д би ч бас материал явуулж узэж байсан,нилээд ондор шалгуур тавидаг ялангуяа ажлын туршлага гэж нэг шог юм ни их хатуу байдаг.
    Бас нэг юм хэлэхэд $3000 авч л чадаж байвал али ч улсад боломжийн амидарна!
    Хэрэвээ чи унэхээр тийм ондор боломжтой газар ажил олсым бол яваад юм уз хар.
    Яагаад ч юм би чиний бичсэнийг уншаад худлаа том баадаг яг яс юман дээрээ чадахгуй худлаа морооддог гаруудын нэг юмуу даа гэж одоог хуртэл бодоод бна хахахаха,…
    Андуурсан бол уучил.
    Би дээр хэлсэн амидралд монгоноос гадна хурээлэл найз ноход, гэр бул гэж асар том зуйл байдаг юм шуу!

  14. byraa says:

    хэзээ ч жирмсэн хун ажилд авдаггуй ым

  15. Lonsdale says:

    сайнуу Миний бдолоор бол чамд тэр улсад очоод овоо боломж байгаа юм байна шууд бэлэн орох ажил бас баталгаатай цалин. Заа тэгээд хүүхдийхээ эцэгтэй та 2 явлаа гэж бодоё лдоо тэгэхэд чиний найз залуу тэнд очоод юу хийх вээ? Чи давхар биетэй хүн тэжээж чадахуу? Яадаг ч байсан гэсэн эхний 2,3 сар хөлөө олтолоо найз залууд чинь мэдээж ажил олдохгүй . Гадаадад цалин сайн өгдөг ч гэсэн үүнийгээ дагаад өртөг маш өндөртэй наад зах нь л байр автобус унааны билет гээд л маш өндөр өртөгтэй, Орлого зарлага 2 нь ерөнхийдөө тэнцчдэг юм. Заа тэгээд нэг арай яэдаж хөлөө олоод 2уулаа ажил хийж байтал та гуай төрнө тэгэхээр найз залуу чинь ажилаа хийж үлдэнэ бодвол найз залуу чинь чамтай адил урилгагүй юм чинь хараар ажиллах байх лдаа. Хар ажил чинь тийм ч найдвартай бас биш.Та 2 зэрэг ажилгүй бол тэгээд яах вээ? Танай хүүхэд чинь гадаадад төрөх бол нэг бол тэндхийн иргэн болно нэг бол болохгүй гэхдээ та 2ыг бодуул гайгүй бичиг баримттай болох бх. Сайн бодож байж шийдээрэй дээ миний бодлоор найз залуугаа харзнаад Монголдоо байсан нь дээр байхаа. Харин ч арчаатай сайн залуу юм бишүү . Манайханд гадаадад гэхээр л хөөрөөд диваажин мэт төсөөлөөд гардаг тэгээд яаг тэр гадааддаа очингуут шал өөр орчин хүлээж авдаг бгүй юу, Тэгээд ихэнх нь эхний хэсэгтээ 6сараас жилийн хооронд мяардаг бгүй юу! Заза тэгээд өөрөө мэднэ биздээ би ч гэсэн гадаадаас орж ирж коммент бичиж байна эндээ олон жил ажилж амьдарсаных чамд ийм л зөвөлгөө өгий дөө

  16. beauty says:

    бүсгүй минь явсан нь л дээр шүү дээ. зарим хүмүүс сайхан зөвөлсөн бна. тэр чинь хэр баргийн хүнд тийм ч амар олддог боломж биш шүү. манай энэд олон улсын байгуулгад ажилладаг нэг эмэгтэй байдаг бүх талараа маш сайн. чи ажлаа бод, бас хүүхдийнхээ ирээдүйг. одоо ингэж, загинаж, зандчиж байгаа, юу ч гүй залуу бол худлаа шүү!

  17. Bonko says:

    оооооо тэр zochin бас аягүй сайхан хэлсэн байна шд эмэгтэй хүн гэхэд кккккккк монголд zochin шиг ийм уужим сэтгэдэг эмэгтэйчүүд олон болчоосой хөөрхий…

  18. Bonko says:

    Huuuuuusheeeee. ehnii zaluuu yag l unen helsen bn shdeeeeeee. bi unendee nohort chin bayarlaj bn. Gadaad geheer yamar divaajin yumuuuuuu???

    Guieeee yaahav dee, nohor chin odoo mongogui bj bolno. setgel zorig, husel bn gedeg chin l bolno. Hunees tsalin goridoj bish, harin hund tsalin tavij amidrana gedeg chin shal ondoo shuu. Ih mongo olohgui bj bolno, yamar chigleliin company gedgiig medehgui ch, hudlaa eh oron, erh choloo gej hashgirch bgaa humuusiin hajuud bol eh ornoo hogjuulehed boditoi huvi nemer.

    Bi harin chmg ter huniihee ar tal n bolood, jinhene HANI gedeg ugnii utga uchriig odoo l haruulah cag n irj bn gej bodoj bn daa… bariin suul bolj yavahaar, batganii tolgoi, hunii erhend jargahaar ooriin erhend zov… ene unen shuuuuuuuuu…

  19. amraa says:

    Хичнээн сайн мэргэжилтэй байсан ч жирэмсэн хунийг авч ажилуулна гэдэгт итгэхгүй байна.Оороо жирэмсэн гэдэгээ нуусан бол энэ ажил ирээдүй байхгуй.Бас цалингийн хэмжээ худлаа санагдлаа.

  20. amraa says:

    Болортой санал нийлж байна.

  21. Hehe says:

    Хэхэхээхэ

  22. A gyu d helehed says:

    Юм болгонд л тэнэг юм бичиж эргүүтэж байх юм. Нэг хуухэнд хаягдсан юмуу даа, Тэгээл элдэв эсийн коммэнт бичээл. Нэг л их амидрал узсэн хун шиг царайлаад л . Яс юман дээр байдаг л нэг эргүү юм байгаа даа, Эс бол дуугуй хуний доодох гэгчээр элдэв эсийн юм узсэн хулхин дээр цэцэг ургуулагч байх, Угуй бол сэксдээ муу гар хангалгийн тэнэг пиздак юмдаа.Гадаадад байгаа гэчэхчээ. Тэнд тэгэд хэцүү байгаам бол ирээч тэнэгээ

  23. londongoos says:

    Би 19 настай л нутагаасаа гарсан тэрнээс хойш 11 жил өнгөрчлөө. Одоо би боддог хэрвээ би Монголдоо байсан бол ямар хэмжээнд хүрцэн,ямар амидралаар амидар ч байх бол гэж!! Хариулт ни би ямар ч байсан юмны эзэн болцон байх байсан. Энэд насаараа ажилаад ч эзэн болж чадахгуй!Монгол доо цайны газар түрээслээд 3 жилийн дараа өөрөө эзэн ни болох боломжтой! Тэгвэл гадаадад 3 жил ажилаад цөөвтөр мөнгөтэй, аягуй бол эрүүл мэндээрээ хохиорно, хүнд байнга дээрлхүүлнэ. Гэхдээ залуу хүн гадагшаа гарж юм үзэж нуд тайлах хэрэгтэй гэхдээ удаж болохгуй хариж улсаа хөгжүүл бас эх орныхоо эзэн ни бай

  24. bi bol bi says:

    ер нь явмаар байгаа бол жирэмсэн яваад дэмий байх өө,залуу чинь хамт явах байсан ч гсн. таньж мэдэхгүй хуний нутагт жирэмсэн очоод хуухэд гаргана,ажиллана амьдрана гэдэг ер нь хэцүү. гадаадад 3,4 жил амьдраад хөл толгойгоо ялгахтайгаа болчихоод хуухэд гаргасан нь дээр болуу. энд сарын цалин сая гаргаж авдаг гэж ойлголоо,нөхөр чинь мөнгө олдоггуй байсан ч 3 хунд хурэлцэхээр боломжийн санагдах юм. эмэгтэй хун тэрхэн зуурын боловсрол,орлогоороо хань ижлээ дарамтлах хамгийн муухай зан шуу. эр хун туг ч барина тугал ч хариулна,сайн ч муу ч эр нөхрөө хундэлж,сонсож,ойлгож байх хэрэгтэй.

  25. bolor says:

    Сайн байцгаануу?уучлаарай би дээр бичсэн хуний угэнд итгэхгүй байна.Худлаа юм бичиж хумуусийг ямар сэтгэгдэл бичихийг сонжиж байгаа юм шиг санагдлаа.Ягаад гэвэл би оороо гадаадад байдаг.Хичнээн сайн мэргэжилтэй байсан ч жирэмсэн хунийг авч ажилуулна гэдэгт итгэхгүй байна.Оороо жирэмсэн гэдэгээ нуусан бол энэ ажил ирээдүй байхгуй.Бас цалингийн хэмжээ худлаа санагдлаа.

  26. emegtei says:

    өө кэкэ,энэ томоор би бол би гэсэн нь би биш шуу. надад ямар нэгэн сум нтр байхгуй,бас энэ site-ний зохицуулагч ч биш.

  27. tsog says:

    òýð çàëóóäàà ¿íýõýýð õàéðòàé þì áîë áèòãèé ÿâ. ìîíãîëä ñàéõàí àìüäàðàõ áîëîìæ õàð ìÿíãà áàéíà ø äý. ýöñèéí ýöýñò ìºí㺠÷óõàë áèøø äýý. çà ÿàõàâ ÷è çºðººä ÿâäàãèéìàà ãýõýä íàéç àçëóó ÷èíü ÷àìàéã äàãàæ õýçýý ÷ ÿâàõã¿é õ¿í áàéíà. òýãýýä ÿâëàà ãýýä ÿàõàâ ÷è õýäýí òºãðºãòýé ºðõ òîëãîéëñîí õ¿¿õýí áîëíî ø¿¿. ãàäààäàä ãàð÷ àæèëëàæ àìüäàðíà ãýäýã äèâààæèí áèøýý.

  28. хэхэхэ... says:

    хэхэхэ … энэ би бол би нээрээ жоохон сумтай гар байхаа. эсвэл энэ сайтын зохицуулагч хэн юу хэлснийг шүүж, зохицуулдаг хүн нь юм болов уу. дээр бичсэн бүсгүй-д хэлэхд залуу чинь овоо гар байна. эхнэрээ хар ажилд явуулчихаад араас нь татуулчих гэсэн эрчүүд бас байна ш дээ. ер нь тэгээд чиний бичсэнээс үзвэл чи залуугаа голдог л юм байна. тиймээс өөрийнхөөрөө шийдээд явах хэрэгтэй дээ. тэгээд бас их онгироо юм байна. залуу чинь цуг байдаг хүн гадарладаг байлгүй. би бол чиний залууг үнэхээр дэмжиж байна. зөв л хэлсэн байна. надад итгээд надтай амьдрахгүй гэж байгаа бол яв л гэж хэлсэн байна. өөртэй итгэлтэй залуу байна. боловсролын хувьд чамаас дутахаар хүн гэж санагдахгүй байна. чи найз залуугаа боловсролоор жаахан тааруухан гэж бодоод байгаа юм уу. тийм бол тэрийгээ хэлэлдээ. бас үеийн юмнууд өрсөлдөөд байдаг тал бий. эхнэр нөхөр гайгүй л баймаар юм. өрсөлдөх тухайд чи л өрсөлдөөд байдаг гэдэг нь ч харагдаж байна.

  29. Bi bol bi says:

    Тэр Тулгаа гэдэг нөхөр манай найз охин дээшээ харж хэвтэхээс өөрийг мэдэхгүй гэж хэлхээсээ ичээсээ, өөрөө ч гэсэн аюгүй бол дээр ни гарч оцогнохоос цаашгүй амитан байгаа да

  30. Huaga says:

    2000-3000 хан $-н цалин голно гээд том дуугарчээ. Монголдоо сая нэлээд гаран төгрөгийн цалинтай бол гадагшаа явж амьдралаа үрээд хэрэггүй биз.

  31. tel says:

    ЧИ ямар тэнэг хүүхэн бээ

    муу ч гэсэн эх орон чинь
    хашаа л явав гэж хужаа юм уу солонгос явах гэж байгаа биз

    Тэндээ очоод тэгээд хүхдээ гаргаад ажилаа хийгээд хүүхдээ ганцаараа тэжээгээд амьдрахгүй юу

    гадаад гэхээр л нүд нь сэргээл ирдэг тэнэг малнуудыг хархаар бүр дургүй хүрдэг юм
    чи тэгээд нэг гачин гадаад юмтай нийлээд дэвсгэр нь болж хөлсийг долоогоод хэвтэнэ л дээ
    муу арчаагүй өлөгчин

  32. Zochin says:

    Мөрөөдөл, Хүсэл гэдэг сайхан бас чухал зүйл гэвч, жинхэнэ амыдрал дээрхи байдлийг ургэлж бодох хэрэгтэй, за алхам алхамаар тооцоолий,Чи очлоо,жирэмсэн гэдгийг чин мэдээд шууд буцаачихгуй бол за 7-8 сар ажиллаа, ок,төрөx хүртлээ ажиллаа,ядарлаа, гэрээ саналаа,тэгээд чамайг төрсөний дараа хэн очиж эмнэлэгээс авч гэрт чин нэг хэсэгтээ асрах уу? За ээж чин ирлээ гэж бодий, чи ажилдаа эхний хэдэн сар хөхүүл яаж ажилах гэж бна? хүүхдийг чин ээж чин авчирч хөхүүлүүлхиймүү? тэгээд шөнөжингөө хүүхэд чин унтуулахгуй чи сайн ажиллана гэж бодож бн уу?Ажилахгуй гэртээ бгаа хэдхэн сар ажилсан (гадаад) хүүхэнд тэднүүс тэтгэлэг өгнө гэж боджээнэ уу?xүүxдээ жаал томорхоор н яахнуу?хөөрхийг монголруу жийхүү, Киндэргартэн бас л үнэтэй.Ганцаараа эсүүл нялх байнгын хайр шаардсан монгол хэлээ мэдэхгүй хүүхэдтэй ганцаараа сайхан амидрах уу тэгээд?Монголоос иx мөнгө гадаадад авах н тодорхой ч бүх юм л дагаад үнэтэй,хүсэж бгаа амыдрал чин энэ гэжүү?Хүүхдийг чин чин сэтгэлээсээ хайрлах залуу гадаадад олох боломж хэдэн порцэнт вээ?Залуу сайхан насаа зам зуурийн залуучуудтай өнгөрөөх, нэрэнд муу, биэнд муу,хуухэд чин юм ойлгоод ирдэг болохоороо ой гутнА;айн ?бүүр сэксгүй өнгөрөөнөө?хэхэ,муухай ааштай болно,хүүхдийн сэтгэцэд аавгуй өсөх сайн боловуу? Эцэст н хэлэхэд би найз залууг чин ойлгож бна, нэгэнт л хамт амыдрана,хайрлана,хүүхдийн эцэг эх болно гэж төлөвлөсөнөө чи уландаа гишгэж синглэ юм шиг л ганцаараа амыдралаа шийдэж эрэгтэйгийхээ бөлдгөөр жонглэрдцэн бшд,уурлахгуй яахийн??эрэгтэй хүнтэй иймэрхүү асуудал дээр болгоомжтой харыц,багаас н чи эр хүн, ар гэрээ авч явна гэсээр бгаад чадахгуй бол хөөрхийс шаналдаг юм,сэтгэлээр унадаг юм, гал халуун мөрөөдөлтэй бгаа дээр н түүндээ урам хайрла,чи амиа царайлчаад одоо чамайг дагаад мөрөөдлөө хаяаад өөрт н ажил, найз нөxөдгүй газар дагаж явахыг шаардаад бшд ,би ч гэсэн нөхөртэй, би ч гэсэн өөрийн гэсэн мөрөөдөлтэй, тэхдээ л би эр нөхрөө хүндэлж, санаа оноог н сонсож дэмжиж явахийг илүүд уздэг, яагаад вэ гэвэл би ганцаараа биш, бид 2 нэг гэр бүл болохоор бид 2 биэ биээ сонсож хэн нэгнийхээ дургуйг хучлэх гэж оролддоггуй юм, эрийгээ эм н дагадаг гэдэг угэнд би хичнээн дургуй ч, үнэний ортой, тэгэж бж би сайхан гэр бүлээ дулаан уур амысгалтай байлгана,чи үрийхээ өмнө бас хариуцлагатай шүү дээ,аавтай сайхан гэр бүлд өсөг л дээ, жаал харзнаад хэдэн жилийн дараа үнэхээр тэр юм н бүтэх ч юм билүү?Түүндээ урам хайрла, бүтэхгүй блаа ч хамт бж бгаад 3уулаа гадаад руу яваx ч юм билүү? Уxаантай бхийн эхлэл харыцаж буй хүнийхээ байранд оорийгоо ямагт тавиж үз, энэ эмэгтэйчүүд бидний том авыяас шүү, амжилт хүсий, маамуутай болох гэж бгаад баяр хүргийий
    уучлаарай чи найз залуугаа юу болоод бгааг огт ойлгохгуй бүүр туниж муниад буруутаад бгаамшиг санагдаад тэсэлгүй баахан лэкц уншчлаа, бас энэ кирилл үсэгнүүд олдохгүй их шогтлоо, алдаа малдаа хамаагуй, би чамд сайнийг л хусэж хэлсэн үгэнд битгий гомдоорой

  33. sod says:

    ooriinhooroo zutgeed yavaad uz.bolohgui bol butsaad l irne biz.harin er hunii ugend itgej sain saihan career-raa bitgii aldaarai.daraa n haramsana shuu.

  34. busgui says:

    сайн байнауу. миний бодлоор чи ондор боловсролтой амидралийн зорилготой сайн бусгуй бна.тэгэхдээ байгалаасаа нийгэмээсээ эмэгтэй хун эр хунээ дагаж амидардаг ни жам.чи оорийнхоороо зутгээд хэрэггүй ээ тэгээд дээр ни жирэмсэн ганцаараа байсан бол яахав. 2уулаа нэг тийш харж зутгэвэл монголд ч сайхан амидрахийг угуйсгэхгүй. монго гол биш шуу.би амэрикт байдаг сурдаг ажилладаг хэтцүү ш дээ гадаадад хаана ч эх орноос сайхан газар байхгуй. чи боломжийн цалин авдаг юм бна.тэгж байгаад болно ш дээ. нохор хуухэдтэйгээ хамт байхад тэгж байгаад болно ш дээ нэг одор бизнэс хийх ч юмуу гадагшаа яваx ч юмуу. нохороо сонссоно ни дээр байхаа.тэр хунийг сонгоё гэж бодсон бол.битгий буруу шийдвэр гаргаарай.монго аз жаргал авчирна гэвэл шал худалаа.хуний хэрэгцээ чини бага ш дээ цагаа тулахаар.гол ни аз жаргалтай байх сэтгэл тайван байх.дээр хэлсэн А guy ийн уг ни унэн шуу. гадаадад явсан монголчуудийн амидрал яг тийм байгаа ихэнх ни гантцаардсан эх нутагаа санасан хумуус гэр бултэй ни ч нэг л сэтгэл дундуур ах дуугээсээ хол ажил хийж ядарсан тийм л хумуус байдаг ш дээ. тэгэхдээ бугд л ирээдүйгээ сайхнаар тосоолж гурийж яваа хумуус чи тэдний нэг болмоор байвал болно ш дээ.

  35. LLg says:

    яагаад шаалдаа гээд бгаан бол аяга таваг угаагаад,буудал цэвэрлээд 100о аас 1500 доллар олоод байхад ОУ ын байгууллага бол цалин өндөр л авна шдэ..яахав ойлгуулж чадаад авч яваад сайхан амьдарвал сайн л байна.гэхдээ л дургүйд хүчгүй гэгчээр арай гэж явдаг очоод өөрийг тань элдэв зүйлээр нээнтэглэж зоүөөх вий дээ.хаашдаа л явахгүй салая гэж эрс хэлж байгаа бол орхиод явсан нь дээрдээ.хүүхдээ харин эртхэн хэлээд..гэхдээ хүүхдээсээ болоод мгл доо үлдэx ч юмуу,түүнтэй битгий зууралдаасай.түр зуур л сайхан байх байх..эрчүүд хэзээ л хүүхдэд үнэн сэтгэлээсэй хандаж байлаа. хүүхдээс болж амьдарч байгаа найз нөхөд,танилууд үнэхээр яаж ч болку харагдацгаах юмааа..гэхдээ л асуудал тань сайн шийдэгдэж аз жаргалтай амьдраасай

  36. be says:

    энэ эмэгтэй одоо битгий шаа л дааа

  37. kiki says:

    Тийм л өндөр цалинтай ажил юм бол чи явсан дээрэээ. Тэр залуу чинь ажил нь бүтэлгүй л байгаам байна ш дээ. Мөд шалдаа буугаад араас чинь явна биз

  38. Eregtei says:

    Сургаар гадаад явна гэдэг ч дэмий дээ. Хаа сайгүй хямрал байхад. дэмийрээд блгүй найз залуутайгаа үлд. Гадаад гэхээр л нээх сайхан гэж бодохийн. очооод бүх зүйл 0-ээс эхэлнэ. эх орондоо бгаам шиг хаана ч бхгуй.наад зах ни хүүхэдээ харуулах энээ тэрээгээс эхлээд бөөн асуудал.наадах чини дэмий. чи өөрөө очиж биерээ мэдэрсэн хойноо бүх юм дууссан хойно ни харамсаад ч оройтсон байх бий вий….

  39. Үүнийг бичигч says:

    Найз залуугаа хамт явъя гэж ятгах гээд өнөө орой яриад үзсэн чинь би өөрөө баахан загнууллаа. Чи намайг компани байгуулж байхад, надад тус дэм болохын оронд гадаадад гарч ажиллах гэлээ, хувиа хичээлээ энэ тэр гээд. Би ч уул нь компанийх нь бичиг хэрэг гэх мэт жижиг зардлуудыг нь даагаад, миний хийж чадах зүйл байвал бүгдийг нь хийж өгөх гэж хэрэндээ л хичээдэг юм.

    Өнөөдөр сайхан ярилцах гээд чадалгүй загнуулчихсан болохоор яг үнэндээ сэтгэл гонсгор л байна.

  40. Үүнийг бичигч says:

    Монголд одоо миний хийж байгаа ажил бол сард 2 сая төгрөг хүрэхгүй ч гэсэн бас л гайгүй цалинтай ажлын тоонд орно гэж би хуьдаа боддог. Гэхдээ хүн өөрийнхөө нөөц боломжийг бүрэн ашиглаж, хүрч чадах хамгийн дээд цэг хаана байна, тэр хүртэл явах хэрэгтэй биз дээ?

  41. Үүнийг бичигч says:

    гадаадад сарын 2000-3000хан долларын цалинтай, зүгээр нэг хувийн компаний ажилд бол би хэзээ ч очиж ажиллахгүй л дээ. Тэгэх шаардлага ч байхгүй. Энэ бол олон улсын байгууллагын ажил. Тийм ч учраас цалин хангамж нь тухайн улсын дундаж цалингаас жаахан дээгүүр гэж хэлж болохоор. Дээрээс нь олон улсын байгууллага учраас эмэгтэй хүнийг жирэмсэн гэж ялгаварлаж, ажилд авахгүй болино гэсэн ойлголт байхгүй.

  42. the phone says:

    жирэмсэн гэдгээ хэлээрэй, гэхдээ түрий барих маягаар биш шүү.

    очих гэж байгаа оронд хүүхэд төрүүлбэл тэтгэлэг …гэх мэт давуу талуудийг судлаарай.
    гадний оронд мэргэжилийнхээ дагуу ажил хийнэ гэдэг хүн бүрт олдоод байх боломж биш шүү.

    миний амидрал ирээдүйн тухай биш бидний амидрал ирээдүй тухай гэдгээ сайн ойлгуулаарай.

  43. mmmmmmmm says:

    арчаагүй юмнууд. өөрсдөө чадахгүй байж. чи хүүхэдтэй болсон оо хэл дээ нэг мэдэгдэхэд зүгээр тэгээд юу гэж хэлэх нь үү. хардаа бүтхээргүй байвал өөрийнхөө замыг сонго тэгээд хүүхдээ авхуул

  44. Mongol Zaluu. says:

    Ямар улс юм бэ? Үнэн голоосоо дургүй улс байж болышдээ.

  45. Fire says:

    хаха, нээрээ л хужааруу явах гэж байгаам шиг байна. Найз залуу чинь чамайг өөрийг нь дорд үзлээ гэж уурласан. Бас чамд гомдсондоо салъя гэж хэлсэн. Дээрээс нь энэ гарчиг утгандаа авцалдаагүй байна. Чамд хайргүй, залхсандаа салъя гээгүй чамд гомдсондоо л салъя гэж байгаа. чи эмэгтэй хүн эр хүний шийдэх асуудлыг ингэж өөрөө дураараа шийдэж болохгүй ээ, үүнд цаад чинь их эмзэглэж байгаа

  46. hmm says:

    чи хужаа руу явах гэж бгаа юм уу кк айн!!!

  47. sarnai says:

    yasan uurtu itgeltei zaluu ve gehde ter hij bga yumda ih itgeltei bgan blguide vnende gadaad geed temvvleed bhaar gazar bish shvv mongoldo vnheer hetsv amidardag bol uur hereglede jiremsen bolsonoo hel tegehgui bol ymar negen yum bolvol buruugaar oilgoh yum bishvv yagad tiim ih hairtain bol salie geed bdiin sonin yum chamaig yvuulah durguideel tegj bga bhaa setgeleer unah hereguiee amjilt hvsey

  48. zaluu 27 says:

    Эрэгтэй хүний хувьд ингэж хүлээж авч байгаа байх. Чиний түүнд хэлсэн үг {чи эр хүнийхээ хувьд гэр орноо авч явах чадваргүй тийм болохоор би өөрийгөө бодлоо) гэж байгаатай адилхан сонсогдож байгаа байх. Өөрөөр хэлбэл эр хүнийх нь хувьд дорд үзэгдлээ гэсэн үг л дээ. Яг одоо мөнгө олж чадахгүй байгаа ч ирээдүйд олж чадах хүн үү гэдгийг чи л хамгийн сайн мэдэж байгаа даа. Ирээдүйд ч нэмэргүй дээ гэж байгаа бол өөрийгөө бод.

  49. bi bol bi says:

    энэ тулгаа одоо байтлаа бур жирэмсэн бусгуй найрах нь уу даа,эрчүүд минь ингэж цагаандаа гарч өөрийгөө буу доош нь хий л дээ.

    энэ бусгуйд гэж хэлэхэд өөрөөс нь илуу гарчихсанд дургуй нь хурээд тэгж байгаа байх,нөхрөөсөө илуу мөнгө олдог хуухнууд нөхрөө атгандаа байлгадаг гэсэн явган ярианд хэт автсан байж болох,тэгээд алсаа харсан царай нь тэр байх л даа.. жирэмсэн гэдгээ хэлээрэй,шийдвэрээ өөрчилж мэдэх юм. ер нь чамд ч тэр,хуухдэд чинь ч тэр эцэг нь хэрэгтэй.

  50. A guy says:

    Дахиад хэлие Миний угэнд итгээрэй. Тулгаа гэж худлаа нохор хаанаас юм? Чи хаана монго хийдгийн? Би Japand мэргэжлээрээ ажилладаг, Амэрикт бас ажиллаж байсан.Монголтойгоо ойрхон, бас дээр ни найз нохдийн хурээлэл гээд энд ажиллахаар шийдсэн. Гэхдээ удахгуй монгол руугаа буцна. Миний хэлснийг сайн уншаад сайн бодоорой. Хогжингуй орний гайгуй газарт ни гайгуй нохцолоор явж байгаа бол явж юм узэж сурч монго хийж болно. Бусдаар бол шаал худлаа,.. монголчууд амэрикт бол очноон олуулаа нийлж байр холсолж пизза зоож амидардаг, японд бол нэг муу 00ийн ороо шиг юманд ганцаараа зожгирч амидардаг,… Ингэж амидарчихаад монго хийдэг юм сурдаг гэж яридаг хумуусийг харахаар унэндээ инээд хурээд байдаг шуу!

  51. Tulgaa says:

    Мэдрэлтээд бай гэж хэл бугд гадагш явж мунгу хийж байхад чин. Яв атаархуу юмнууд л битгий яв гэж байгаам за,бусгуй мин эр хунээ аваад яв даа, Миний найз охин ингэдэг болоосой. Тэр дээшээ харж хэвтэхээс цааш авясгуй . Мунгу олох н буу хэл урэх н их би гэдэг хун чадвартай эмэгтэйд их дуртай, Монголчууд эр хун мунгу олох ёцтой гэсэн тэнэг бодолтой байдаг юм. Эмэгтэй н ч гэсэн зутгэж л байвал уг н зугээр ш дээ. чи надтай танилцахгуй юмуу аан

  52. hi says:

    жирэмсэн хунийг дээрэс ни монголоос ажиллах хучээ абдаг ямар улс бнаа?ажил олгогчдоо жирэмсэн эсэхээ хэлэх хэрэгтэй шдээ.тэгээд ч хуний нутагт ноxоргуй бно гэж бодож бгаа юмуу.нохрийн чин зуб шдээ эх орондоо хийж бутээгээд ябхад одоо ашигаа угухгуй ч тун удахгуй ур шимээ амсана шдээ.

  53. Banzaaa says:

    Сайн ойлгуулаад авч явахийг боддоо бусгуй мин. Юуний туханд хурэлгүй салах тухай ярихад н буу зувшуур. Би салахгуй гээд л бай. хуухэдтэй болсоноо хэл али болох тсуг бай. Залуу чин нэг бол салах шалтаг хайж байхад чин чи гадаад явах болсон байна. Тгээл далимдуулан салах гэж байгаа байх. Угуй бол сайн ойлгуулаад дагуулаад яв. Одоо ч залуу насан дээрэээ гадагш гараад явж байгаад ирсэн н хамаагуй дээр гэдгийг хун болгон мэдэж байгаа цагт ингээд байгаагийн гайхаад л байна

  54. A guy says:

    Найз залуу чини хоншоортой ухаантай залуу бна. Би гадаадад ажилладаг,сайн сайхний толоо оорийгоо дайчлаад явж л байна. Унэнийг хэлэхэд сайхан юм алга. Мэдээж гэхдээ монголд байдаг хумуустэй харицуулахад монготэй.
    Гэхдээ нэг юм хэлие! Барын суул болж байхаар батганий толгой болж яваа гэж. Би монголдоо очоод хуссэн юмаа хийгээд,атаархуу муухай новшнуудтай нийлэлгүй сайхан хурээлэл уусгээд амидрах юмсан гэж унэндээ мороодож байна. Танай найз залуу чини одоохондоо монго олж чадаагуй байгаа ч,ходолморлож байгаа ни л унэн бол монголд монго босно,олно. Би чамайг монголоос apply хийгээд нэг их олигтой газар олигтой нохцолтэйгээ явна гэдэгт чини ч итгэхгүй бна.Чи монгонд дуртайм уу?Наад залуудаа дуртайм уу? Наадахыгаа оороосоо асуугаад сонголтоо хий. Чи тийм л гадаадад ажиллах чадвартайм бол монголд чамд хийх ажил хар мянгаараа байгаа.
    За ийм л бна даа хоо,…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.