Би түүнийгээ алдмааргүй байна

91102557

Би энэ сайтыг уншдаг болоод удаж байна. Тэгээд өөрийнхөө тухай бичмээр санагдлаа. Би эхнэр нэг охинтой. Гэрлээд 4 жил болж байна. Хэнээс ч дутахгүй амьдралтай. Хааяа найзуудтайгаа нийлээд жаахан жаахан уучихдаг юм. Миний эхнэр өмнө нь айлын бэр хүний эхнэр байсан л даа. Гэхдээ би тийм байлаа гээд тэрэнд нь нэг их эмзэглэдэггүй. Эхнэр охин хоёртоо маш их хайртай. Өнгөрсөн хавар нэг эмэгтэй надад сайн болсон гээд мессеж бичээд бас нэг байгууллагад ажилладаг байсан болохоор ганц нэг уулзаж байсан юм. Нэг удаа нийллэгнээр намайг согтуу унтаж байхад миний өвөрт орж ирээд нэг тиймэрхүү юм болсон юм. Тэрнээсээ хойш нөгөө хүүхэн надаас салж өгөхгүй бөөн л юм болсон. Надад сайн гээд байдаг ч би бол түүнд сайн биш учир нь би гэр бүлтэй ш дээ. Тэр эмэгтэй ч бас гэр бүлтэй мөртлөө сална гэдэг байсан харин би бол энэ тал дээр зөвшөөрдөггүй нөгөө хүүхнээс зугтдаг байсан бас энэ тухай эхнэрээсээ маш их нуудаг байсан. Хэлчихвэл надаас холдчихно гэж бодоод тэр л дээ.

Одоо бодоод байхад тэр нуудаг байсан маань алдаа болж дээ. Нөгөө надад сайн гээдайгаа хүүхнээс миний утсанд мессеж ирсэн байсан тэрэн дээр нь “хайр аа” гээд биччихсэн байсан. Тэрийг нь эхнэр уншаад бөөн хэрэг мандсан даа. Тэгээд би эхнэрээ нөгөө хүүхэнтэй уулзуулсан гурвуулаа уулзсан тэр хүүхний нөхөрт нь ч хэлсэн. Тэгээд тухайн үедээ ойлголцсон л доо. Харин түүнээс хойш манай эхнэр надад итгэхээ больчихсон. Яагаагд гэхээр хэн нэгэн найзтайгаа хамт пиво уугаад ч юм уу жаахан оройтохоор л хардаад байдаг болсон. Гэтэл саяхан би нэг найзтайгаа жаахан уугаад оройтож харисан юм гэтэл тэрнээс хойш надаас сална гээд байх боллоо. Энэ амьдралыг бид хоёр хирэндээ л зүтгэж байж босгосон аав ээжээсээ бусдын адил мөнгө төгрөг нэхээгүй би одоо яах вэ? Энэ амьдралаа үрмээгүй байна надад зөвлөөч…

cekc.mn дээр ирсэн захидал

15 Comments

  1. ok says:

    яагаад дандаа эм хүнд буруугаа өгдөг юм Чи л өөрөө өдсөн болоод л эм хүн чамтай нийлсэн биз өөрийгөө битгий цэвэр хүн шиг бич заваарч байхдаа эхнэрээ бодоогүй биз дээ чи одоо болохоор нэг их сайн хүний дүр эсгэж гэнэ. Эхнэр чинь хамгийн гол нь чамаар дутдаггүй байхгүй юу чи бол зөвхөн доодохдоо захирагдсан сайн хүний дүр эсгэсэн новш Чамд саЙН ЭХНЭР ЗОХИХГҮЙ ЗОВЖ БАЙХДАА ТААРСАН НОВШ

  2. tllllllll says:

    Баригдахгүйхан явж чадку бол үхсэнээ хийж анханаасаа шалигт гэсийн хохьношд, эмэгтэй хүн нэг л сэтгэлд нь юм хийсэн бол байнга сөхөгдөж бодогдож байдаг юм.Үнэхээр салмааргүй байвал салаад үзэхгүй юу даа .Хэсэг хугацаанд салаад эхнэр чинь ч тайвшираг тэгээд эргээд нийл .Тэгж байж бат бөх бие биенээ ойлгох байх тэрнээс энэ байдлаараа чи салахгүй эхнэр чинь сална гээд бвал хэн хэнд чинь хэцүү

  3. minii bodol says:

    эхнэртээ өөрөөс ни оор хун бдаггуй гдгийг сн мэдэрүүл хайртай гдг угийг эхнэртээ хуухэддээ харамгуй хэл хайртай ни унэн юм чн эхнэр чн чмд хайртай болоо л хардаж бга тм блхр сн учир л…

  4. uram buram says:

    Чи босгосон амьдралдаа хайртай сайн залуу байна уг эхнэртээ учир байдлаа илэн далангүй ойлгуулсан л байна даа чи эхнэрийнхээ урьдны амьдралыг уучилдаг бас түүндээ хайртай ер маш дажгүй залуу санагдчихлаа. аргагүй л эмэгтэй хүн нөхрөө харамжил таараа гэхдээ сайн ярилж хамгийн чухал хүнд хоорондын харилцаа шүү дээ .
    Сална сарних тухайгаа бодохыг урьтал болгохын оронд гарах гарцаа зөв хай амьдрал чинь тэр чигээрээ асуудал юм шүү дээ найзаа

  5. tsatsaa says:

    дорохоо захирч чадахгүйгээсээ болоод хайран сайхан амьдралаа үгүй хийх нь дээ ах минь.алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй юм.харин алдаагаа давтдаг хүн бол хамгийн тэнэг хүн бдаг юм шүү.ухаан чинь л мэдэж дээ.

  6. hugi says:

    чи эхнэрээсээ өөр хүнтэй унтсан л бол чиний новшийн амьдралын зам эхлэж байгаа чинь тэр боовоо захирч чаддаггүй эрчүүд амьдралаа үрхээс өөр яахав

  7. the.phone says:

    чи үнэхээр ахин гомдоохгүй байж
    хичээгээд үзвэл амьдралаа авч үлдэж сайхан байлгаж чадах байхаа.
    итгэлийг нь алдахгүй, оройтохгүй байгаад үзлдээ.
    хэсэг хугацааны дараа магадгүй хэдэн жилийн дараа чамаас ямарч но гарахгүй байвал эхнэр чинь хардахаа болиноо аяандаа.

  8. Jagaa says:

    email me: clubjagaa@yahoo.com, asuudlaa shiidehed chini tuslii

  9. jeki says:

    тэр хүүхэн чини нөхрөөсөө салах шалтаг хайж байсний урхи болж дээ тэр хүүхэн нөхрөөсөө салчвал гайгүй болох байлгүй дээ

  10. Sarnai says:

    Өөрийн чинь л 100%-ийн буруу байна ш дээ.
    эхнэрийнхээ стгэлд юм хийгээд ….одооноос л эхлээд хамт ам;дарсан ч дандаа хэрүүлтэй бна доо,
    залуус та нар хүүхэн эргүүлвэл бүү жигшээд дүргүй бдаг гээд бсан үгүй л юм бна ш дээ, тэнэг толгойнууд банзал хүүхэд эргүүлэнгүүт нь унтчихдаг…кккк
    одоо яахав дээ, гомбын гозон толгой оргиод ганцаар насыг бараж дээ ккккккккккк

  11. dermee says:

    Алдаа энэ тэр гэж ч юу байхав дээ. Углаад авснаас ухаад авсан биш за за тоглосон шүү!! Хэрвээ чи тэр хүүхэнд анхаасаа нүүр өгөөгүй бол тийм зүйл болохгуй л байх байсан. Тэгхээр чи өөрөө дурний хонгио л байхгуй юу даа!! Дахиад тэр тэнэг хүүхэнтэй учир ургуулвал бүх зүйл дуусаа!!! Тэр чамайг гэр бүлтэй гэж мэдэж байсан бол Санаатай хоролцон юм биш үү? Авгай авахаасаа өмнө охидууд бүсгүйчүүлтэй оронд зөндөө ороо л биз дээ? Тэгвэл одоо тийм зүйл дэмий биз дээ найзаа! Надад сэтгэлд таарсан бүсгүй олдохгуй зовоож байна нас маань 60-н тал хэвийх гээд байдаг.Сайн хүүхэн бол битгий гомдоогоорой эхнэрээ.

  12. Mongol ZALUU says:

    Эр хүн нэг алдаж эргэ нэг нурна. Алдаагаа ухамсарлаж байгаа чамаар болон уужуу сэтгэлээр уучилсан та 2-р бахархаж бна. Цаашид бие биедээ итгэж амьдраарай.

  13. saraanaa says:

    Чиний л буруу шүү дээ самбаганаж байж эхнэрийнхээ итгэлийг алддаг.Ер нь хүний итгэлийг алдах шиг муухай зүйл байхгүй.Одоо тэр итгэлийг эргүүлж олж авахын төлөө хичээх хэрэгтэй үгүй бол цаашдын амьдрал чинь там болно салахаас аргагүй болно энэ бол чиний л түмэн буруу. Одоо найз нөхөд гэж солиорох хэрэггүй гарахаар бол эхнэртэйгээ л байнга гарч бай.

  14. sainaa says:

    чи эхнэртээ хайртай сайн л залуу бна.харин нэг удаа итгэл алджээ.мэдээж эхнэр чин чамайг нэг биш байнга л ингэж бгаа гэж бодож бгаа.эхнэртээ ямар нэг зуйлээр бэлэг бари, баярлуул.

  15. lemon says:

    ehnert chine hetsuu baigaa. yaagaad gevel emegtei hun er nohroo araar ni tavisniig medchihvel uuchilsanch gesen dahij hezeech itgej chaddagui yumaa.itgel baihgui baina gedeg chne hardah ni oilgomjtoi. minii huvid yag iim zuil bolson yum manai nohor 1 udaa barigdaad tegeed uuchlaad ongorson . tegsench odoo bi uneheer hardaad baidag yumaa yaagaachgui baihad nil hentei yarisan yaasan uulzsan chi tegsen geedl hiisver zuil ooroo bii bolgoodl. urid ni hardah gedeg zuiliig meddeggui uneheer itgedeg bailaa. tiim yum bolsnioi daraa uneheer chadahgui yum bailee. erthen ireed hajuudl suuj baival zugeer ternees ter naiz taigaa uulzana tegne ingene geed garahl yum bol eson shidiin yum bodogdood baidag yum.tegeheer odoo yaadag yum baiga yum minii huvidl nohroo henteich uulzuulmaargui oroi udesh gargamaarguil baidag yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.