Эрчүүд минь дээ ухаантай байл даа

539504

Эрчүүд минь дээ ухаантай байл даа

Эмзэг бас энхрий эхнэрүүдээ хайрла

Элдэвтэй жаахан үрсээ бод…

Нэг шөний жаргал байтугай

Нэг цагийн тэнэглэл

Нийтгэж сүлжсэн чиний амьдралыг нэжгээд юу ч үгүй болгох вий

Орчлон хорвоо гэдэг аваа өгөөтэй болохоор

Голж шилсэн хүүхнүүүд шиг чинь ирж буцахгүй л байх

Гоо үзэсгэлэн гэдэг нүд буруулахын аргагүй ч

Голын ус шиг баригдахгүй, хов хоосон үлдэх вий

Нэг л өнгөрөх насанд бүгдэд санаархаад яах вэ

Нэг л заяасан ханиа гомдоож цөхрөөж яах вэ

Энэ хорвоод эр хүн чи, ээжийгээ баярлуулж төрчихөөд

Эргэж буцаад явахдаа ханиа гомдоож юу хийнэ..?

Мэдэж байна залуу минь.. бүү асуу

Нэг л бүсгүйгээр дуусдаг нас гэж байхгүй ч

Нэг л сэтгэлээр дуусдаг нас гэж бий..

Хэлэлцэж зөрөлдөхгүй хосууд байдаггүй ч

Хэн хэнээ гэсэн сэтгэл бас бий…

Хүний амьдрал гэдэг тэгш байдаггү учир

Хөөрхий бүсгүй хүн ч санамсаргүй халтирах нь бий

Халтирч яваа бүсгүйд гараа сунгахын оронд

Хариу нэхэж туслах нь эрийн чанар бишээ

Халамжилж байгаа нэрээр

Хааж боогдуулж хардах нь

Хар гэхээсээ илүү дарлал биш гэж үү

Болох болохгүй нь зааг хүн болгонд өөр ч

Болгоно бүтээнэ гэчихээд устгана гэдэг тэнэг бишүү

Богтолж суухдаа жаргаана гэчихээд

Боол адил доромжилж, хуурах нь хүн чанар мөн гэж үү

Эрчүүд минь дээ ухаантай байл даа

Эмзэг бас Энхрий эхнэрүүдээ хайрла

Элдэвтэй жаахан үрсээ бод…

cekc.mn дээр ирсэн захидал

12 Comments

  1. saih shuleg bn says:

    танд амжилт !

  2. god says:

    сайxан шулэг бн. уxаараx нэг н сайн ойлгож уншаарай. тарxиндаа биш доодоxдоо заxирагддаг залуучууд

  3. Kako says:

    гоё шүлэг байна. таалагдлаа даанч тэр хайрлуулах гээд байгаа бүсгүйгээ олоогүй, олсон нэг маань сургуульд сурахаар алс холын орныг зориод алга болчих юм.

  4. Lonsdale says:

    хүн болгон өөрийн сэтгэгдэлийг үлдээж бгаа учир сараанаа ддд 2 өөрсдийгөө л хичээ за өө тийн гоё шүлэг бна баярлалаа

  5. Lonsdale says:

    фаяр шиг адгийн шаарнууд уншаад ч ойлгохгүйм бна лдөө .

  6. Фаяр says:

    энэ хүүхнүүд өөрсдийгөө хичээ

  7. saraanaa says:

    Сайхан шүлэг байна ” би бол би” гэсэн тэнэг юмнууд нь даан ч ойлгохгүй н харамсалтай. Эрчүүд ээ сайхан амьдрана гэж авч суучихаад эхнэрээ өөрөөсөө түлхэж амьдралаа там болгодог тэнэг эрчүүд өөрсөддөө л гомд.

  8. beegii says:

    ёстой гоэ бичсэн байна. Их таалагдаж байна.

  9. ddd says:

    энэ нэг би бол би гэсэн тэнэг юм юу бичээд байгаан элий балай юму хайшаа юм

  10. bi bol bi says:

    явмаар байгаа бол ганцаараа тэр хөдөөрүүгээ яв гээд амбаардаж оруулаад автобусных нь хаалгыг хаагдтал манаж зогсоно

  11. sunburn says:

    zaluuchuudaa unsh unsh bas dahin unsh

  12. bi bol bi says:

    Нэг л бүсгүйгээр дуусдаг нас гэж байхгүй ч

    Нэг л сэтгэлээр дуусдаг нас гэж бий..

    энэ хэсэг их таалагдлаа,надад баригдчихгуй л бол өөр хун амьтантай явах л хэрэгтэй гэж боддог хун дээ би. ямар өмчлөөд авчихдаг эд бараа биш,хун л юм чинь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.