Секс хувьсгал буюу задарсан хиппи нар

826xf5qr

Хүн төрөлхтөний хөгжлийн түүх ололт, амжилт, алдаа дутагдлаар дүүрэн. Хүн гэдэг бурхнаас заяасан оюун ухаант, тусгай амьтан. Энэ утгаараа түүхэн замналынхаа үедээ хэд хэд талцаж янз янзын л хувьсгал хийсэн. Харин хүмүүний ертөнцийн хамгийн этгээд жигтэй, зорьсон зорилгодоо маш амжилттай, тэр ч бүү хэл бүр хэтрүүлэн хүрсэн нэгэн хувьсгалын тухай эрхэм танд хүргэе гэсэн юм.

Энэ бол 60-аад оны үед хиппичүүд гэх тэнүүлчдийн эхлүүлсэн “Free loүe” буюу “Дурлалын эрх чөлөө”-ний хувьсгал байлаа. Дайны хатуу, хэцүү үеийн дараах үеийнхний эртний уламжлалт гэр бүлийн харилцаа, шашин шүтлэгт хэт баригдсан амьдрал, хүмүүж-лийн хэлбэрээс залхсан сэтгэхүй дээр анх үүссэн гэж болох энэ хувьсгалчдын түүх хачин, эвгүй. Цуст дайны дараах сэргээн босголт, бүтээн байгуулалтын үед хагацал зовлон мэдэхгүй өссөн залуус нийгмийнхээ сэтгэхүйтэй зөрчилдөн этгээд гажиг сексийн эрх чөлөөний төлөөх хувьсгалд нэгдсэн нь тухайн үедээ сая сая залуусаар эгнээгээ тэлэн өргөжиж байлаа. Нүцгэн биеийг алдаршуулъя, арьс өнгө, шашин шүтлэг харгалзахгүй гэрлэе, сексдье, чөлөөт гэр бүл зэрэг ойлголтуудыг анх гаргаж ирсэн тэдний амьдралын уриа тухайн үедээ жинхэнэ нийгмийн тэсрэлт болж байв. Нүцгэн байхдаа л хүн жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ, амрагийг хэд бол хэд ч сольж болно, групп буюу олон хүмүүс хамтдаа секс хийх нь нэг төрлийн гайхамшигтай enjoy гэж үздэг байсан хиппичүүдийн сэтгэхүй бас даанч дээ гэмээр замбараагүй.

Секс, гэрлэлт хоёр хоорондоо ямар ч хамаагүй асуудал, гэрлэхээсээ өмнө хүнтэй унтах нь нүгэл огтхон ч биш, хүн төрөлхтөн энэ бүгдийг хийдэг мөртлөө ил гаргахаас л ичдэг гэж тунхаглах тэдний хувьсгал онцлог атлаа жигшмээр ч юм шиг. 70-аад онд Сан Франциско зэрэг хотуудаас эхтэй зөвхөн нүцгэн хүн л орж болдог хар тамхичин хиппи нарын партинууд олноор зохиогддог болов. 60-70-аад оныг секс хувьсгалын оргил үе байсан гэж хэлж болно. Учир нь хүний секс эрх чөлөөний төлөөх тэдний тэмцэл тодорхой үр дүнд хүрч АНУ-ын зарим хуулинд шинэчлэлт оруулах тухай яригдаж эхэллээ. Энэ нь ижил хүйстний бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлтийг таслан зогсоож болох буюу абортын тухай анх удаа хуулинд тусгаж өгөхөөр болсон явдал аж.

Сексийн эрх чөлөөний хувьсгал нь нийгмийн сэтгэхүйг өөрчилж хүний эрх, тэр тусмаа эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө дуу хоолой болж байсан гавьяаг тэмдэглүүштэй хэдий ч савнаасаа халиьсан эрх чөлөөний үр дүнд хүн төрөлхтөн ДОХ хэмээх аймшигт өвчинтэй нүүр тулж, олон олон залуусыг хар тамхинд живүүлэн алдсан гашуун түүхтэй. 1980 он, секс хувьсгалын төгсгөл байлаа.

Цаг Төр сэтгүүл

6 Comments

  1. zochin says:

    доx-ийн шинжилгээг 3 сарийн дараа өгдөг гэж уншсийн бна,тэрнээс өмнө мэдэгдэггүй гэжээлээ,хэхэ

  2. Radical says:

    Би энэ секс хувисгалийг унэхээр дэмждэг. Би хиппи мон. Олон хунтэй сескдэж байна гээд хамгаалалтгуй харицаанд орох албагуй шдээ. Хамгаалалт хэрэглээд ороход яадаг юм бэ. Заавал хунтэй гэрлэж байж, найз залуу/охинтой байж сексдэх албатай юм уу. Угуй ээ хо.

  3. Xongorzul says:

    Uul ni sexiin medleg heregtei gehdee neg ih chuhald avch uzeed baih hereggui l zuil bgaam da.

  4. eb0831 says:

    badamaa-d.
    миний бодлоор чи нөхөртөө сэтгэл хангалуун биш юм шиг бна тэ? түрүүчийн сэтгэгдэл дээр харсан. эр хүн бас нэг юм дутагдахаар байхгуйгээ нөхдөг гэдгийг санаарай. за тэгээд хэрүүл хийгээд байв даа. зугээр л миний бодол шүү

  5. cak says:

    хэхэ

  6. Badamaa says:

    ДОХ монголд нуурлэсэн гэхэр л айх юм Манай нухур нэг удаа согтуу уэдээ согтуу хуухэнтэй унтцаад ирсэн би сар гаруй шинжилгээний хариу гарч эрүүл байхийг н мэдэж бас эвлэртлээ сар унтаагуй хумууссээ дохоос сэрэмжил. Банзал эрчүүд хуухнуудээ болгоомжтой бай за

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.