ХАЙР ХАНИАДНААС СЭРГИЙЛНЭ

Хайрлах мэдрэмж болон бие биедээ дээд цэгтээ хүртэл татагдах нь хүний эрүүл мэндэд тустай. Ялангуяа эрчүүдэд их тустай. АНУ-ын “Шинэ Англи” институтын эрдэм шинжилгээний баг ийм дүгнэлт хийсэн тухай Лондоны “Дэйли Майл” сонин мэдээлжээ.
Шинжээчид 16 жил судалсны дараа чин сэтгэлээсээ хайрлан дурлах нь хүний зүрхний үйл ажиллагаа хэвийн байхад дэмжлэг болдгийг тогтоосон байна. Түүнээс гадна долоо хоногт хоёроос доошгүй удаа дотно харьцаанд орох нь зүрхний өвчин тусах эрсдэлийг 45 хувиар багасгадгийг АНУ-ын эрдэмтэд тэмдэглэсэн байна.
АНУ-ын Уилкисийн их сургуулийн эрдэм шинжилгээний өөр нэг баг яг ийм дүгнэлт хийжээ. Хайр дурлал нь хүний биеийн дархлааг өндөр түвшинд, идэвхтэй байлгах хамгаалалтын чухал хүчин зүйл болдог гэдгийг тогтоосон байна. Ялангуяа өвлийн улиралд энэ нь маш чухал бөгөөд дурлагсад ханиад хүрэх нь бага байдаг гэж эрдэмтэд тэмдэглэжээ.

mid-love

МОНЦАМЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.