Эрчүүд эрүүл мэндээрээ тоглож буйд эмзэглэж байна

0833cf6d336698e4a4135d1d9a3801dc

Зарим залуус саваагүй зангаасаа эрэмдэг зэрэмдэг болж, нөхөж баршгүй хохирол амсч байгаа тухай мэргэжлийн хүний ярьсныг хүргэж байна. Бусдыг дуурайж гоё сайхан байх гэсэн хүсэл нь тэднийг насан туршид нь өвчтэй нэгэн болгожээ. “Эр хүнээ байж, хар ус ууж, хагд өвс идэж, харанхуй нүхэнд суух” тавиланг эрчүүд өөрөө сонгосон байна. Энэ талаар эрэгтэйчүүдийн “Гарьд манлай” эмнэлгийн ерөнхий эмч З.Цэгмидтэй ярилцлаа.

-Таны эрчүүдэд хандаж хэлэ­хийг хүссэн үгнээс яриагаа эхлэх үү?

-Эмэгтэйчүүд хөхөө том­руулах мэс засал хийлгэдэгтэй адил эрчүүд эмзэг эрхтэнээ томруулах гэж янз янзын юм шахдаг боллоо. Нэгнийгээ дуурайж эцэг эхээс заяасан эрүүл сайхан бие эрхтэнээ ийм байдалд хүргэж байгаад үнэхээр харамсаж байна. Ихэвчлэн залуучууд  бусдын ам дамжсан ярианд хууртаж, эрхтэндээ вазелин шахуулдаг. Бүр эрүүл ахуйн наад захын шаардлага хангахааргүй орчинд, гэртээ иймэрхүү ажилбарыг хийж байгаа юм. Тэр үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж манайд хандсан хүмүүс ярьсан.

-Тэр шахдаг зүйл нь яг юу байдаг юм бол?

-Эмийн сангаар зарагддаг нүдний гель, шингэн вазелинийг хэрэглэдэг.

-Энэ нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй юм бол?

-Вазелинийг эрхтэндээ хийлгэснээр хүний биед 1-10 жил оршдог. Үүнээс гадна бэлэг  эрхтний судсыг дарж хатууруулан, арьсны холбогч эд мэт хатуурч байгааг  мэддэггүй. Удах тусам эрхтэн нь үхжиж шархлан, арьс нь цоорч, хатуурч тасарч унах аюултай. Ийм үедээ аргаа барж мэргэжлийн эмчид хандаж байна.

-Хэд орчим насны, нийгмийн аль давхаргын хүмүүс ийм байдалд орж байна вэ?

-Эмчилгээ, зөвлөгөө авсан хүмүүсийг харахад, гол төлөв шоронд хоригдож байгаа эрчүүд, мөн өсвөр насны залуучууд өртдөг. Нэг ёсны гангараа маягийн зүйл болгож, бие биедээ гайхуулан, бусдыг  уриалан, сурталчилж байна.

-Вазелин  шахуулсанаасаа эрхтэнгүй болсон тохиолдол гарсан уу?

-Одоогоор манайд дөрвөн хүний эмзэг эрхтэн вазелин шахуул­­снаас болж тасарч уначихаад байна. Энэ хүмүүс гадаадад явж, 15 мянган ам.доллараар мэс засал хийлгэх гэж байгаа. Өндөр хөгжилтэй  улс оронд хүний хавиргаар эр хүний бэлэг эрхтэн орлуулах мэс засал хийдэг. Гэхдээ өөрийнх нь эрхтнийг яаж гүйцэхэв дээ. Залуучууд энэ гаж буруу явдлыг ямар аюултай болохыг ойлгохгүй сүүлийн үед эд эрхтнээрээ тоглох явдал нэмэгдэж байна. Нөхөн үржихүйн гол эрхтэн болох эр хүний бахархал нь байнгын цус, эрдэс бодисоор тэжээгдэж байдаг эмзэг эрхтэн юм. Хамгийн багавтар хүндрэл гэхэд эрхтэн орчмынх нь  арьс дахин төлжихгүй байгаа нь даанч харамсалтай.

– Эрхтэн нь тасарч унахаасаа өмнө ямар нэгэн зовиур мэдрэгддэггүй юм болов уу?

-Залуучууд шахуулсанаасаа хойш хэсэг хугацаанд зовиур илрэхгүй болохоор тоодоггүй. Зүгээр юм байна гээд л яваад байдаг. Гэвч энэ нь организм өөрийгөө хамгаалж байгаа болохоос биш вазелин эрхтэнд нь тохироод байна гэсэн үг биш. Хэрэв вазелин шахуулсан бол сайн ажиглаарай. Шахсан вазелин хатуурч чулуу шиг болдог. Мөн шахсан хэсгийнх нь арьс түлэгдэлтийн дараа үүсдэг сорви шиг хатуурч өөрчлөгддөг боловч ямар ч зовиур өгөхгүй байсаар унаж, тасрахдаа хүрдэг.

Нийгмийн толь

14 Comments

  1. zochin says:

    шоронд байсан агаа нар ооросдоо авдаг гээд байгаам даа.хэрэв авдаг газар мэддэг хвн байүал хаыг утасийн огооч

  2. zochin says:

    базэлийнаа яаж авдаг юм бэ?авдаг газар байдаг болоү уу туслаарай!би шахуулаад 6 жил болж бна авах аргаа мэдэхгыү бнаа.

  3. Chaser says:

    Tomruudag emees asuuya. Naad bvteegdexvvn.d chin xaana bna.Xayg.g ch ymuu utas.g n ogooch.

  4. Tomruuldag em ! says:

    Сайн бнуу! Амэрицийн Xомаx, Plus+,Enzite g/m эмүүd 4- 5 inch хуртэл уртасгадаг гэх юм ,энэ н эрыыл мэндэд болон ыр тогтооход ымархуу юм бол зувлугуу угч туслаач ,минийх 6 см жижиг юмаа одоо эд нараас нэгий н хэрэглэх гээдл сонгож чадахгыи бна ,али н дээр вэ!!! Хариу…

  5. bndl says:

    yoo aimar ain er hvn erhtengvi bolno gedeg ch hri.nhaa erhten nvdni cocgì met hrlaya t.m ohordom hoorhon ymand eldw.n ym higed bhda yahawde teneg ym

  6. sex zaluu says:

    ýð÷¿¿äýý ãàíö ñàéõàí íàíäèí ýðõòíýýðýý áèòèé òîãëîîðîé ººðººð òîìðóóëàõ îëîí àðãà áàéãàà ø¿¿

  7. Hmmm says:

    чи энэ дээр бичсэнийг харахгуй бнуу, эмийн сан дээр очоод аваад шахаад үзэхгүй юу

  8. sony says:

    минийх чигчий хуруу шиг жижиг шүү яана аа. тэр вазелинийг чинь шахуулах юм сан. хаана шахдаг юм бол оо. мэддэг хүмүүс байна уу туслаарай.

  9. momoko says:

    хаха хонгорзул яг хэлцэн байна шдэээ хэхэ

  10. Xongorzul says:

    -Huuhnuud l tom tom gej dongosnoos bolj bgaan.

  11. hair says:

    эрчүүд нь боовоороо эмэгтэйчүүд нь хөхөөрөө тоглохоо болио. байгаа юмийг байгаараар нь хэрэглээ хө.

  12. Би says:

    хэхэ муусайн юмнуудын боов нь тасарч унаад нохойн хоол болно биз

  13. Хүн хүнээр дутдаг юм says:

    Энэ хавиар шахуулсан гарууд зөндөө байдагшд. эднүүсд хэлийдаа. Зарим нь одоо шахуулах гэж байгаа болиулахаас

  14. Lonsdale says:

    пөөх хэхэ залуусаа нээрээ боовоороо тоглож байж боовгүй боловдоо хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.