Нөхөр тань дуугарахгүй байна уу

SuperStock

Эрчүүдийг эмэгтэй хүнтэй харьцуулахад дуу цөөтэй, тэр болгон санаа бодлоо дэлгэж ярьж чаддаггүй хүмүүс гэж үздэг. Ингэхэд бүсгүй таны нөхөр хэр зэрэг дуу шуутай вэ? Хэрэв таны нөхөр дуу муутай бол түүнийг яриа хөөрөөтэй болгохын тулд доорх маягаар оролдоод үзээрэй.

-Нөхрийгөө ажлаасаа ирэхэд нь элдвийн юм бүү асууж шалгаа.
-Ашгүй чи минь ирэв үү гээд л найрсгаар угтан авч сураарай.
-Шөнө орондоо орсон хойноо санаа зовоосон элдэв зүйлийг нөхөртөө ярих хэрэггүй.
-Ер нь олон юм асуулгүй, элдэв юм ярилгүй дуугүй л гэрийнхээ ажлыг хий.
-Нөхөр тань юм ярих гэвэл та сонсоход дуртайяа бэлэн байгаарай. Удалгүй нөхөр чинь аяндаа өөрөө яриа дэлгэж эхэлнэ.
-Нөхөр тань зурагт үзэж, сонин уншиж байвал хоол, ундыг нь дөхүүлж өгөх хэрэгтэй. Ингэвэл сүүлд ядраад ирэхэд танд ч бас хоол унд дөхүүлж өгнө.
-Та нөхрөө түшээд, хэдхэн минут боловч суух хэрэгтэй. Юм ярихгүй ч гэсэн зүгээр л түүнийг түшээд хэсэг дуугүй суу.
-Эр нөхрөө юм яриулахын тул эхнэр хүн албадан шаардаж огт болохгүй.
-Эрчүүл ярих зүйлээ эхлээд дотроо удаан боддог. Иймээс “Чи юундаа дуугаа хураачхав? гэж бүү асуу.
-Нөхөр тань юм ярих дургүй байвал зайлшгүй чухал зүйлсээс өөр юм бүү асуу.
-Хэрэв нөхөр тань байн байн дуугаа хураачихдаг энэ нь танд хэцүү байдаг бол та өөрөө ч гэсэн адилхан дуугаа хурааж сур.
-Тэгвэл нөхөр тань эрт, орой нэгэн цагт өөрөө эхлэн тантай яриа дэлгэнэ.
-Харин ийм үед ч дуугарахгүй хэвээрээ байгаад байвал нөхөрт чинь дуугаа хураах өөр ноцтой шалтгаан байна гэсэн үг.

/Хань/

4 Comments

  1. zov says:

    дээр ярилцан хисэг маш их талагдаж бна шүү

  2. sainaa says:

    угаасаа тэгээд дагаад дуугүй болчдийш дээ..

    манай хүн бол асууж лавлаал байвал бүүр гүрийнэ адилхан дуугүй л байвал

    би тэгээд явсан чэн тэгсэн ингэсэн гээл ярьж өгдөг ш дээ эрчүүд бүгд адил байхоо доо.

    угаасаа эмэгтэй хүн 50000 үг ярьдаг эр хүн 20000 үг ярьдаг тэгээл эм хүн эр хүн ажил дээрээ 20000 үг ярьчдаг. гэртээ ирэнгүүүт эр хүний үг дуусцан эм хүний 30000 үг үлддэг гэдэг байх шүү хахаха

  3. He he says:

    энэ чини л асуудал болоод бна…тэгээд яаж дуу шуу оруулах вэ? Би уураа хүрэхээрээ л дуугаа хураадаг эсвэл гомдохоороо, гэтэл түүнийг дуугай бхаар уурлаад бгаа юм шиг санагдаад бх юм асуухаар зүгээр гээд л инээдэг, өөр үг хэлэхгүй. Яагаад юу ч яридаггуй юм бэ гэхээр чи яриа аа би сонсоё гэх юм.Би сонсоё одоо чи яри гэхээр бодож бсан аа өнөөдөр гадаа их гоё бна гэх юм уу эсүүл юу сонсмоор бна асуу гэх юм.Тэгээл 10 асуулт асууж байж нэг бүтэн өгүүлбэр олж сонсох юм аа.ер ни бол ймэрхүү маягтай л ярилцдаг:
    -Буцаад гарах гэж бгаа юм уу?
    -Хүн хүргэж өглөө
    -Хэн?
    -Дээр манайд ирсэн.
    -Ямар?
    -Манайд ажилладаг
    -Шинээр орсон гээд бсан уу?
    -Тийм
    -Өө хоол боллоо шдээ,идчихээд явахгуй юм уу?
    -гадаа хүлээж бгаа
    -хаана юм? удах юм уу? хол юм уу?хэзээ ирэхийн?
    -удахгуй ээ
    -хүүе удахгуй гэж хэр удаан цаг орчим уу?
    -аанха
    -за за удахаар бол хэлээрэй, би хоол оо ганцаараа идмээргүй бна шүү?
    -за за

    – Хоол оо ид, тэгээд юу гэж бна?
    -Хэн?
    -Ажилын чини залуу
    -Ю ч гээгүй.
    -Хэн гэдэгийн? Эхнэр хүүхэдтэй юм уу?
    -Баагий, аанхаа
    -Маргааш би хичээл тараад шууд ээж дээр очино чи очиж авна биздээ, хэд гэж тарах вэ?
    Би эсүүл гэртээ ирчээд хамт явах уу?
    -үгүй ээ, би очиж авая
    -жаахан юм ярилдаа,ганцаараа хоол идэх урамгуй бгааз дээ
    -ам завгуй бна шдээ ккк

    -Ахиад хоол нэмэх юм уу?
    -за
    Өдөр хоолондоо ороогуй юм уу?
    -Үгүй
    Ямар болж амттай бна уу?Жаахан давс ни их болчихож уу?
    -аанха
    Тэгээд амттай бна уу, али эсвэл давс ни ихэдчихсэн бна уу?
    -үгүй ээ

    -Орой юу хийх вэ? хоюлаа гоё кино авчирч узэх үү?Чи эсүүл усанд орлоо юу?
    -аанха
    чи эсвэл ядарч бна уу?
    ядаргаа тайлдаг цай авсан шд би, уух уу?Эсүүл бээр уух гээд бгаам уу?
    -үгүй ээ

    -За за яришиг асуулт асуусаар бгаад бүүр залхчихлаа,ядаргаатайн яасан.Хэдэн үг соличиход чини юндаа дуугарч ядаад байдийн.
    -юундаа уурлаад бгаан

    -чи өглөө ажилтай биз дээ эртхэн унтахгуй юм уу? , наад кино чини дээр гарсан кино биз дээ?
    -аанха
    Намайг унтахгуй болохоор барицаад кино үзээд суугаад бгаа юм уу?
    -үгүй ээ
    -Надтай ярих юм бхгуй юу?
    -юу?
    -Ямар нэг юм хэлэхгүй юм уу?
    -Чи яри л даа,
    -Чи унтаад өгдөг шдээ
    -Үгүй ээ, сонсож бна.

  4. manduulai says:

    тийн шүү манай эхнэр ч гэсэн чи надтай ярилцахгүй юм гээд л уурлаад байдаг.Эмэгтэй хүн ямар нэг юма ярижил байвал болдог улсууд эрэгтэй хүн бол дотроо бодож тунгааж эргэцүүлж яцдагийг бүсгүйчүүд мин ойлгоосой.энэ дээр эрэгтэй эмэгтэй хүний ялгаа гэж байдаг юм.зөв зүйл оруулсан байна баярлалаа.

    http://www.mandah87.bblog.mn эрчүүдээ ороод үзээрэй хэрэгтэй зүйл байгаа шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.