ГУДАМЖИНД ҮНСЭЛЦЭЭД ЯЛ СОНСЧЭЭ

mid-couple-kissing-street

Британийн хоёр иргэн Саудын Арабын Дубай хотод олон нийтийн газар үнсэлцэж тус улсын хуулийг зөрчсөн тул нэг сар шоронд хоригдох ял сонсчээ.  Олон нийтийн газар болсон хууль бус энэ үйлдлийг бага насны хүүхэд нь харсан хэмээн лалын шашинт эмэгтэй гомдол гаргаснаар энэ хэрэг эхэлжээ.

Олон нийтийн газар үнсэлдэж, бие биедээ янаг амрагийн байдлаар хүрэлцсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн хэрэгт британи хосыг  буруутган 11 дүгээр сард баривчилсан бөгөөд тэдэнд нэг сар шоронд хорих ял оноосон гэж Дубай хотын хуульч мэдэгдсэн байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд британичууд тус хотод гурав дахь удаагаа ийм хэрэгт холбогдож байгаа аж.

“Хэрэгт холбогдогчид ердөө найзууд бөгөөд тэд зүй зохисгүй байдлаар үнсэлдээгүй. Тэд зүгээр мэндчилгээний байдлаар бие биенээ үнссэн” хэмээх британи иргэдийн өмгөөлөгч давж заалджээ. Давж заалдах шүүх хурал дөрөвдүгээр сарын эхээр болох юм. Дубай хотод ажилладаг британи эр найз эмэгтэйгээ уулзсанаар ийм хэрэгт холбогдсон байна. Тэднийг 1000 дирхамын /272 доллар/ батлан даалтаар сулласан байна.

Арабын тус орны аялал жуулчлал, худалдааны салбар өргөжиж байгаатай зэрэгцэн Дубай хотыг зорих гадаад жуулчдын тоо сүүлийн жилүүдэд их нэмэгдэж байгаа юм. Лалын шашинтай орнуудад хуримаа хийгээгүй хосууд хоорондоо янаг амрагийн харилцаа тогтоох болон бие биедээ хүрэх, согтууруулах ундаа хэрэглэх зэргийг хориглодог аж.

МОНЦАМЭ

10 Comments

  1. Lonsdale says:

    солиорцон юм энд байдаг өөрсдийх нь иргэд халтар арабууд өөрсдөө шаал банзал шд

  2. cahirmaa says:

    яахавдээ харин ч манайхыг бодвол гадныхнаар хууль цаазаа хүндэтгүүлж гүйцэтгэж чадаж байна шдээ, манайхан чинь юун энэ байтугай алсан талсан хүчиндсэн зодсоныгоо өршөөгөөл гаргачихдаг биздээ

  3. beegii says:

    shaal teneg, arai ch iim teneg bj bolku ee,

  4. bada says:

    Sayhan bgaa gazriinhaa medeegeer ene talaar harsan 3sariin yl ugsun gj bsn bh shuu.

  5. ee says:

    Шал тэнэг юм. Тэгээд тэд нар чинь аялал жуучлалын орон болох гээд зорилго тавиад ажиллаж байгаа биз дээ хэхэ. Ийм тэнэг туйлширсан улс байж яаж аялал, жуучлалын орон болох вэ дээ хэхэ. Хэн л жилд амарч буй ганц амралтаараа тэнд очилж ямар нэгэн алдаа дутагдал гаргачих вий гэж айж, ичиж аялаж байдаг юм. Хүн бүр л амралтаараа аль болох чөлөөтэй сайхан байж санаа зовох зүйлгүйгээр л аялахыг хүснэ ш дээ.

  6. ХАЙР says:

    мгл сайн уу хэхэ

  7. MGL eregtei ¥ says:

    Лал ер нь хамгийн балай туйлширсан шашин… уул нь цаад санаа нь Есүс, Будда, Лал бүгд л адилхан л да.. хүмүүс нь л тэнэгтэж туйлшруулаад….

  8. cool says:

    yamar eemeriim beeeeeee 🙁

  9. ХАЙР says:

    лалын шашинтай орон хэзээ ч явахгүй юм шүү.
    би угаасаа хүмүүст нь ч дургүй.

  10. uchral says:

    vnseltsehed ingej bgam chin enenees ilvvg hiivel tsaazluulahiin bna l daa 😀

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.