Зөвлөөч залуусаа

96161734

Би нөхөртэйгээ хамт амьдраад 2 жил шахуу болж байна. Өнгөрсөн зун хуримаа хийж алван ёсоор батлуулсан. Би том болсон хүүтэй л дээ, тэр маань аавгүй өссөн юм. Манай нөхөр үнэндээ санхүүгийн боломж тааруу, олигтой ажил хийж хөлөө олох байтугай ар гэртээ мөнгө олж ирдэггүй ганц миний цалингаар болгох гэж зүтгэж л явна. Халамж тавих тал дээр тун муу, би ажилаа хийнэ мөнгө олно. Хоол унд, тэрний хувцас хунар гэр орон бас хүүгээ арчилна хичээл ном сургуульд хүргэх авах бүгд миний л ажил.Өвлийн хүйтэнд гараж машин гээд л эр хүний ажил ч миний үүрэг. Тэр манайд ирж амьдарсан, хэдэн хувцасаа л авчирсан. Би урд нэг алдсан болохоор ч тэр үү хүүгээ хүний сайхан хүүхдүүд шиг аавтай болгоё, хайр сэтгэл хоёр биенээ гэсэн сэтгэл итгэл байхад амьдрал болно гэж итгэсэн. Гэтэл сүүлийн үед нөхөр маань согтуу ирэх бүрдээ сална, айлд амьдрах хэцүү байна, чи бид 2-ийн зиндаа таарахгүй, бодох тусам чи бид 2 бүтэхгүй гэдэг болчихлоо.

Шоудах бүрдээ шөнийн 2, 3 хүргэж ирнэ. Тэрийг нь хэлэхээр дахиад л нөгөө сална сарнина, чамд их гай удаж байна уу тэгвэл явлаа гээд л бөөн хэрүүл үүр цайтал үргэлжилэх юм. Надад маш хэцүү хэрүүл болсны маргааш гол дээр хар юм тээглээд ажилаа ч хийж чадахгүй шаналж дуусдаг. Тэсээд байвал тэгсгээд амьдрал үргэлжлэх байх, гэвч насан туршдаа ингэж явбал би гэдэг хүн зовлон сонгосон амьдралтай хатаж хорчийж дуусах нь. Та бүхэн зөвлөөч, яах вэ. Түүний хэлснээр салах хэрэгтэй юу эсвэл нөхөрт гарсан хүүхнүүд ингэж амьдрах нь хэвийн юи уу. Би 30 настай. Баярлалаа. Сэтгэл доторхоо уудлах сайхан байна. Надад зөвлөөрэй.

секс.мн дээр ирсэн захидал

35 Comments

  1. заавар says:

    Ийм зантай хүн ажил бас хийж яаддаггүй юмаа. Дахиж хүүхэдтэй болоогүй дээрээ сал, Миний 2 хүүхдийн эцэг яг ийм байсан, тэгээд өөр хүүхэн дагаад явсан, тэгээд бид 3 амар сайхандаа жаргасан даааа

  2. naraa says:

    Би нэг иймэрхүү байдалд ороод одоо өөрийгөө хуурсан байдлаасаа болоод бүр хүнд байдалд орсон байгаа тэгэхээр сал сал. Дахиад наадхаасаа хүүхэд гаргаагүй байгаа дээрээ сал. Хүүхдий нь гаргачвал 2 эцэгийн 2 хүүхэдтэй би яах уу гэж бодоол хамаг залуу насаа үрнэ. Тиймээс хүүхэд шуухадтай болоогүй дээрээ бас айхтар дасаж хайртай болоогүй дээрээ салсан нь дээр юм билээ шүү

  3. TSEEGII says:

    чи 30 настай юм бол залуу л юм бна ш дэ. санаа зовох зүйлгүй шууд л салсан ни дээр ш дэ. юундаа эргэлздэг бна аа

  4. s says:

    ene humuus sal sal geh yum. huugiin chin aav shuudee, nuhur chin setgeleer ih unasan bn argadaad heleed uzeech, jaahan gutarsan bn, yagaad nuhurtuu ajil sanal bolgoj bolohgui gej? ta 2 hereldeh toolond huud chin hetsuu bdag bh, ene humuus chamaig iluu bolohoor tegj bgaa, er hun tug ch barina tugal ch hariulna shuudee! teriig sain oilguulj setgeliig n zasaad av.

  5. lord of the ring says:

    naad novshiin chin setgel n hurtel yaduu yum bna salaad b-tolovlogoondoo or.

  6. Хаос says:

    Аз жаргал гэж амар амгалан амьдрахыг хэлдэг. Чиний амьдралд амгалан тайван ер алга. Хүүхдээ аавтай болгох биш харин аав гэж хүнийг үзэн яддаг болгох л алхам хийж дээ! Оройтсон ч гэсэн алдаагаа засах хугацаа байна аа. Тиймээ салаад хүүтэйгээ амар амгалан, тайван амьдар даа.

  7. bi oor hun shuu says:

    авах юм алга

  8. korea-s says:

    -социалист реализм гэдэг байхаа уран зохиолд хармааний хулгайч хөдөлмөрийн баатар болох тухай гардагийг. тэрэн шиг чи өөрөө ийм сонголт хийсэн байнашд. нохойн толгой ширээн дээр хэзээ ч тогтдоггүй. чи харин тогтоох гээд дэмий юм хийгээд байна.

  9. zochin says:

    чи хааяа нэг хийдэг сэксээ бодоод л байлгаад бгаан байнашд. хуу чин та 2г шунужин хэрэлдэхээд сайхан унтаад л оглоо сэрдэг гэж бодож байна уу. ээжээ надад ийм аав хэрэггүй гэж уйлсаар бгаад л оглоо бологж бгааг хэрүүлдээ болоод чи анзаарахгуй л дээ.

    чамд ийм хандаж бгаа халамжгуй шоүчин залуу хууд чин яж хандаж бгааг мэдэж л бна.

    чи худлаа оорийгоо бодоод 2 салсан хуухэн гэж хэлүүлэхгүйн тулд л хуухдээ зовоогоод л оороо хогшроод л бгаан бнашд.

    сэмтэл тайван сайхан бахд хэд салсан хуухэн ч гэж хэлүүлсэн ядийн тэр хурим бол гай л бна, юн суртэй олон юм боддийн хун ю ч гэж хэлсэн ядийн

  10. dsdfs says:

    та 2-ийн энэ харьцаа чинь хүүд чинь яаж нөлөөлнө гэж бодож байна даа?
    эцэггүй өссөн эр хүн ямар байх ёстой талаар ямар ч төсөөлөлгүй хүүд чинь муу үлгэр дуурайлал үзүүлнэ гэж бодохгүй байна уу?
    Наад хүн чинь яваандаа чамайг зодож ч магадгүй хун байна даа (бас хүүг чинь ч гэсэн)
    Өөрөө явья гэж байгаа дээр нь явуулах хэрэгтэй. Яв зайл гээд ч явахгүй болж мэднэ шүү. (хэрвээ чамайг сална явна гэж дарамтлахаар чамайг яаж ч чадахгүй хүн гэж ойлговол)

  11. Sain says:

    Би яг чам шиг том хүүтэй ээж байна. Гэхдээ ийм сонголт яадаг ч байсан хийхгүй. Тэгсний оронд хүүтэйгээ 2уулаа одоогийнх шиг амар жимэр байсан дээр. Салаа сал. Ойроотоогүй дээрээ. Хүүхэдтэй болчвол гарцгүй болно шүү.

  12. eoeo says:

    30нас залуухан байна.дахин амидрал эхлэхэд болно шүүдээ..нэг том болсон хүүхэд ойлгоно.тэгээд ч тээр болку..бас чи оороо ажилтай биэ даасан байн гэдэг маш чухал.чи ийм чадалтай бүсгүй юунд эргэлзсийн харинч дуртайуа салмаар юм ийм арчаагүй новшоос

  13. p.mardai says:

    одоо салхаас да өөр арга байхгүй юм байна .

  14. burhan says:

    шууд сал тэнэг ымуу хаашаа ийн салаач

  15. odon says:

    Хүүгийнхээ амьралд насан туршийн хар тобо үлдээхээр юм хийж бгаа юм бна даа. Хүүгийн чинь хүмүүжилд асар их нөлөөлнө шүү.
    Тэгээд ч анхнаасаа ажилгүй гартай сууж л бдаг чиний толгой эргэсэн бжээ.

  16. eo says:

    салаxгүй бол xүү чини тийм болно за яг дуурайдаг юм шүү эрэгтэй xүүxэд чин муу юмий ни л эxэлж сурдаг.Xүүгээ тийм адгийн амитан болгочоод амаа бариваа олний үг ортой сал сал за xэзээ ч чи салсандаа xарамсаxгүйээээээээээ

  17. uujgii says:

    салаач юу боддог байнаа насаараа л ……… байна шүү дээ.

  18. Lonsdale says:

    арчаагүй залхуу новшийн паразит-уудыг шууд kick-лэдэг газар байхгүй юу. Гай л бна том болсон хүүтэй бол зүгээрээ хөөгөөд гарга наадхаа хүн ядуу байж болно гэхдээ ухамсаргүй залхуу байж болохгүй анх юутай ирсэн түүнийг нь өгөөд хөөгөөд гарга даварцан давсаг тэжээгээд гай л байна ер нь хүйсийн тэгш эрх мэрх ярьдаг биздээ тэгүүл тэгээд чи өнөөдөр яахаараа айлын ажилгүй залууг тэжээх ёстой гэж тэгүүл тээд тэр өөрийхөө зиндаа миндааныхаа арчаагүй хормойгоо чирсэн баар сав хэссэн алцгар хүүхнүүдтэйгээ зайлна л биз. Сайхан хүүтэй орон байртай ажил төрөлтэй байж эрийн сэгийг гуйж амьдарч болохгүйээ. 1 хүүхэд тэжээж бхад бас нэг хөгшин хүүхэд тэжээх гэж яршиг л байнадаг,

  19. baganaa says:

    Чи оороо урдуур н юм болгонийг хийсээр байгаад давраачихсан юм биш уу? Чи оорийнхоо дутагдалийг эхэлээд харсан дээр байхаа тэр хун анхнаасаа тийм залхуу хойрго байсан уу угуй юу. Хун болгон яридаг шдэ эр хун ажилгуй хийх юмгуй суух хамгийн аюлтай гэж.
    Нэг бол тэр залуу чамтай зугээр явалдах сонирхолтой байохад н чи хучээр аваад суужихсан юм биш уу?
    За тэгээд салсан дээр байхоо миний найз. Амидрал гэж сонин юм ажилтай сайн сайханууд н яагаад хоорондоо учирдаггуй юм бол.

  20. bodol says:

    анхнаасаа сайн муугаа ярилцаад нэг нэгнээ сайн таних естой байсан юм. энэ хүн миний хүүг хайрлаж чадахуу, энэ хүн надад хань болж чадахуу, ажилтай юмуу, амьдралаа авч явах тал дээр хэр байна, гээд л иймэрхүү нэн түрүүнд заавал олж харах естой бүр шалгах ч естой амьдралийн шалгалт байншдээ чи өөрөөл энийгээ хэзээ хойно болох биз гэж бодож суувал худлаашд. яг л цаг алдахгүйл мэдэх байсан юм. одоо чи ийм юм яриад сууж байхаар чинь чамд сал гэх хэцүү гүрий гэх хэцүүл юм.урьд ни амьдралдаа алдсан хүн энэ тал дээр бүр нарийн шалгалт авах естой баймаар юм.сайн ханьболох хүн таардаг юм гэхдээ тэрийг таних нь л чиний сонголт байдаг байхгүй юу.чи бухимдахдаа элдэв сайн мууг ни дуудаад байдаг бол нөхөр чинь жаахан гомдсон байгаад архи ууж ааш зан ни хубирч байж магад.анхнаасаа эхнэр нөхрүүд амьдралийнхаа зорилго чиглэлийг зурж бичсэн ч яадгийн гое таашаалтай гое байдгийншд.аливаад тэмүүлж зорилго чиглэлтэй учир утгатай амьдрах гэж л суусан юм бгааз дээ.утгагүй жаахан бэрхшээл асуудлийг ярилцаж нэг үзээд хэлэлцэж үзээд л хэрэлдэж ч үзээд л тэгээд л тогтдогшд. хэрүүл маргаангүй гэр бүл амьдрал байдаггүйшд тэрийг чинь заримдаа тэвчээд л өнгөрөх юм бна. тийм ч зовоод салах дээрээ ч тулаад байх юм байдаггүй шүүдээ.засаад залаад замийг нь заагаад хөтлөөд явбал яасийн.

  21. anonymous says:

    хөөгөөд явуул үхсэн хорвоогийн эрчүүд мундсан биш! арчаагүй юмтай зууралдаж насыг барах гээ юү

  22. Tsas says:

    Тэгээд хүн чинь хамаг юмыг нь судалж мэдэж байж л хурим найр хийж нэг гэртээ орно биздээ.2 дохоо амьдрал зохиож байж маш бодолтой хандах байж дээ.
    Наад залуу бол дэмий гэдэг нь ойлгомжтой.Муугаа мэдэхгүй архи ууна шоудна агсан тавина, шууд хөө эргэлт буцалтгүй за.

  23. zaaz says:

    тэжээвэр амьтантай адилхан байхаар хэцүү байдаг байхаа хоол өгөхөө боливол өөрөө далд орох байхаа

  24. lol says:

    Дахин дахин алдаад байвал яанаа?? тэр хунтэй амьдархаасаа өмнө хунээ танихгуй ясан ум бэ?? одоо тэгээд 3 дахь хунээ сайн сонгоорой л гэж хэлмээр байна. 30 бол ууч бишээ, би 37 -ой маш сайн хунтэй суусан.

  25. MGL eregtei says:

    эрэгтэй хүн айлд ирэх ч хэцүү л байх.. гэхдээ ер нь ажилгүй арчаагүй гар юм шиг байх шиг байна да.. хэсэг харж байгаад бүтэхгүй бол салахаас…

  26. Xongorzul says:

    hnn dotroo shanalaad baigaan boluu.

    -sain yariltsaad uchraa olood jargaldaa tashuurch hunii hair daahgui baigaa bol hayachihoo naizaa

    -harin chi bas huniig gomdohoor yum helchihsen bol ch er hun tegej guigeed baij magad

    -chi bi iluu hamag yumaa oldog gesen deerengui baidaltai baidag bol yamar ch er hun salahaiig l bodoh bh daa

  27. uran zurag says:

    бүсгүй минь, би чамайг ажил амьдралаа дорвитой болгочихоод, орон гэрээ бэлдээд ганц дутагддаг ханийг хэт хүссэндээ яаруу алхам хийж буруу хүн сонгосон хүн гэж дүгнэлээ.
    30н нас гэдэг сайхан нас, бас залуу.
    чиний бичсэнээс энэ залуу чинь чамд хань, үрд чинь эцэг болж чадхааргүй хүн юм.
    зоригтойгоор шийдээд салбал ямар байна. хэрвээ чиний хүрээлэлд ЗӨВ хүмүүс байдаг бол жинхэнэ ханиа олж болноо.
    сайхан бүсгүйчүүд минь амьдралийн төлөө тэмцэж зүтгэж явааг хараад би бахархадаг ч тэднийг зовоогоод байгаа эрчүүдийг харахаар бухимдах юм. аз жаргал хүсч байвал тэр чиний дотор бий.
    чи жаргалтай байвал үр чинь адил жаргалтай байж чадна.
    ганц бие хүмүүсийг бодоход чи гэр бүл зохиохдоо 2 дахин ул суурьтай шийд гаргах ёстой. учир нь чи үртэй хүн шүү дээ. битгий гуниглаарай, битгий уйлаарай. улам өнгөжиж сайхан ирээдүй бас сайн ханийн төлөө илүү ухаалаг амьдраарай.

  28. bimaa says:

    Би ч гэсэн ар гэрийнхээ бүх ажлыг аваад явдаг л даа. Гэхдээ манай нөхрийн муугаас биш л дээ, яахав хүний хийсэн юм миний сэтгэлд хүрдэггүй би өөрөө нэг тийм муу зантайгаасаа болоод л тэгж явдаг. Тэглээ гээд манай хүн би чиний миний гэр оронд ингэж тэгж амьдарлаа энээ тэрээ гэж хэлэхээсээ илүү чи минь ингэж зүтгэж байж ядар ч байгаа ш дээ, би энийг ингээд хийчихье л даа гэх нь илүү байдаг. Манай хүн бас адилхан боломж бололцоогоор тааруухан ардаа асуудал олонтой, тэглээ гээд сэтгэлээр унаагүй харин ч болж л өгвөл надтай хамт зүтгэх гээд хичээгээд л байдийн. Юм болгон нь бүтээд байддагүй болхоор заримдаа сэтгэлээр унаад дуугаа хураагаад суучихдаг, тэр үед нь би хамаг чадлаараа сэтгэл санааны дэмжлэг болох гэж үзнэ дээ.
    Эр хүн тугал ч хариулна туг ч барина гэдэг биз дээ, эдийн засгийн хувьд мандах ч үе байдаг муудах ч үе байдаг. Тэрийг бол би хувьдаа нээг их чухал шаардлагад тавихгүй байсан. Харин зүтгэх гэж хичээж байна уу үгүй юу, чамайг ойлгож хайрлаж байна уу үгүй юу гэдгийг нь л илүү чухалчилах байсан болов уу.

  29. erhemseg says:

    – Hyygee aavtai bolgoh gsn bish neg sogtuu hyntei yilee yzeed orh tolgoilood bgaan bish yy?

    – Ehleed ooriigoo hairla.Bas ooriigoo hyndlyyl.Tegehgyi bgaa tohioldold salah bool etssiin zam ter zamiig songoj bolno.Erchyyd ugaasaa ooroosoo ilyyrheed bgaa emegteitei bhaaraa ingedgiin bish yy? tegeed yavahaaraa baahan zongortoj yavaad ergeed l irne!

  30. ХАЙР says:

    Хамтдаа амьдралын төлөө тэмцэх хүн бишээ.
    Зүгээр л хоолны сав байна. хөөгөөд явуулаач юундаа хоргодоод байгаан. хүүдээ аав биш чи өөрийгөө бодсон юм биш үү. хүүхдэд та 2 ийн хэрүүл хэцүү санагдаж байгаа. гол нь хүүхэд. одоо архи ууж байгаа юм чинь удахгүй чамайг зодно чи айхгүй байна уу

  31. BILGEE says:

    HUSUUL CHI SALAACH YMAR CH UUREG ROILGUI HOOLNII SAV YM BNA BARAG 2 HUUHED TEJ.J BNA GESEN UG NEG SHAN YM NI CHI ZALUU BNA

  32. Ramirez Sanchez says:

    Өмнө алдсан гээд шамтарж болохгүй ш дэ! Би одоо 24тэй гэхдээ миний буруу шийдвэрээс бол маш олон хүмүүс ами насаара хөхирж бсан. Харин чамд бол цаашид боломж бна ш дэ өөртө таарсан сайхан хүнтэй амидарлаа хамтаа туулах байлгүй дэ.

  33. Cleopatra says:

    Салаач ээ.Бүсгүй минь.Энэ сайхан залуу насанд ийм амьтантай зовж сууж болохгүй.
    Өөрөө амьпралаа авч явах чадалтай байж ийм арчаагүй эртэй өөрийгө өзовоож сууж болохгүй.Нахав мөнгө олдоггүй ч гэр орны арын ажлаа сайхан хийгээд, чамайг халамжлаад, хүүгээ сургуульд хүргэж өгч аваад хань шиг байж чадаж байвал одоо цагт заавал эр хүнийг их мөнгө ол гэж шаардах нь жендэрийн хувьд алдаа шүү дээ.Гэтэл архичин,халамжгүй, ажилгүй, чамайг хүндэлдэггүй, тэгээд хэрүүл хийж зовоодог нөхөр байж болохгүй ээ.30 нас хичнээн гоё залуу нас вэ?Дахиан өөртэйгээ зиндаа таарах, эсвэл сайхан сэтгэлтэжй, халамжтай залуутай учирна.
    Цаг алдалгүй хөөгөөд явуул.
    Эгч нь ийм хар юмнууд хүнд хань болхгүй гэдгийг мэдэж байна.
    Мэдээж нөхрүүд бүгд дутагдалтай байдаг.Гэхдээ наадахь чинь муу юмны цуглуулга байна.Сал бас дахин сал.

  34. Bilgee says:

    Ийм сайхан залуу насандаа байж ийм дэмий юмтай зууралдаж байх гэж. Тэгж их санаа чинь зовдог хүүд чинь та 2н хэрүүл сайхан байгаа гэж бодож байна уу?

    Юунд нь болдог байнаа? IQ хүрэхгүй юм.

  35. uchral says:

    sal sal naadahaasaa! iim archaargui, amidralin toloo zvtgedeggui nuhuruur yadiin, bas muugaa medehgui shouddag, heruul uruul hiideg t1 yumaar yadiin, terentei terengui amidralaa avaad yavchihaar l yum bna shde chi!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.