Солонгост суугаа миний аавд

72046441

Саяхны нэгэн дулаахан өдөр танилаа хүлээж цөөнгүй минутыг байрны гадаах сандалд сууж өнгөрөөв. Энд хүлээж байгаарай гэсэн хүн маань очиж явна л гээд байдаг байдаггүй шүү.

Гэнэт ард хүүхэд дуугарлаа. Эргээд харсан хоёр орчим ойтой болов уу гэмээр хүүхэд тэвэрчихсэн бүсгүй миний эсрэг талын сандал руу ирж явна. Бүсгүйн насыг барагцаалбал хорь жаахан гарсан болов уу гэмээр.

Бүсгүй хүүхэд тэвэрч чилсэн гараа түр амраах гэж энд сууж буй бололтой. Хүү нь ээжийнхээ гараас сулармагц ийш тийш сэлгүүцэхийг завдав. Урьд нь хэн нэгэн жаал тоглож байгаад гээсэн бололтой шороонд булагдаж өгөршсөн тоглоомыг жаал хүү авахаар сарвайлаа. Ээж нь муухай хэмээн юунд ч үл хүргэв.

Ээжийн гараас мултарч эрх чөлөө эдлэхийг хүссэн хүү авах гэсэн зүйлийг нь хориглосон ээждээ тунирхаж явъя явъя хэмээн аашилж эхлэв. Харин ээж нь хүүгээ саатуулах аргаа олсон бололтой. За одоохон миний хүү гого юм үзүүлье хэмээн цүнхээ ухав. Чихэр, жигнэмэг, тоглоом гарч ирэх юм байх гэж бодсон түрийвч гарч ирж харагдав. Түрийвчин дэх зургаа гаргаж миний хүү энэ хэн билээ хэмээн зураг үзүүлэв.

Уйлагнаж байсан хүү тэр дороо болив. Ээж нь хүүгээ даарна хэмээн болгоомжилсон уу их л олон давхар хувцас өмсгөж ёстой л бандайтал зузаалжээ. Малгайн дээрээсээ гадуур хүрэмнийхээ юүдэнг өмссөн хүү нэлээн халууцаж олон давхар хувцсандаа түүртсэн бололтой.

Бээлий зүүсэн жаахан гараараа юүдэнгээ хойшлуулж орхиод өнөөх зураг руу анхаарлаа хандуулав. Зургийг хараад бяцхан хүү баярлаж байгаа бололтой. Энэ манай аав, тиймээ хэмээнэ. Ээж нь тиймээ миний хүүгийн аав. Хэзээ ирэх билээ гэж асууна. Миний аав Наранбат. Удахгүй онгоцоор Солонгосоос ирнэ.

Надад дандаа гоё тоглоомууд явуулдаг тийм ээ ээжээ хэмээн над руу харан хэлэв. Ханийнхаа зургийг хараад түүнийгээ санасан уу бүсгүйн сэтгэл нэг л тогтворгүй болсон мэт нэг хэсэгтээ нэг л хайхрамжгүй болчихов. Ийнхүү ээж хүү хоёр элдвийг хөөрөн шулганалдсаар.

Эл бүсгүйн нөхөр харийн оронд ажиллаж амьдардаг бололтой. Энэ мэт залуухан бүсгүйчүүд харьд амьдрах нөхрөөсөө эд материал хангалттай авч идэх уухаар бусдын дор орохгүй ч нялх үр нь эцгээ танихгүй шахам торниж, гэргий нь ханийн халамж хайраар дутаж сууна.

Заримдаа нөхөртэй ч юм шиг мөддөө уулзаж, хамт амьдардаггүйг нь бодохоор өрх толгойлсон эмэгтэй, хагас өнчин хүүхэд өсгөж буй мэт дүр зураг өнөөгийн нийгмийн нэлээдгүй хэсгийг эзэлнэ.

Уг дүр зургаас тэртээ 1961 онд бүтээгдсэн Зохиолч Д.Дожоодорж, Н.Надмид нарын зохиолоор Д.Жигжид гуайн найруулсан “Улаанбаатарт байгаа миний аавд” хэмээх кино санаанд оров. Тухайн үед аав ээж хоёрынхоо салалтаас зовж шаналсан хөдөөний бяцхан хүү нийслэлд суугаа аавыгаа санагалзан Улаанбаатарт суугаа миний аавд гэсэн захидал хаягладаг байсан бол өдгөө Монголын үрс хэдэн мянгаараа харийн хил дамнуулан ийм захидал илгээдэг болж. Удаан хол амьдарч асуудал үүссэн гэр бүлийн дунд хүүхдүүд хэлмэгдэнэ. Бие холдвол сэтгэл холдоно гэгчээр тусдаа амьдрагчдын ихэнх нь цаанаа хамтран амьдрагч авах нь олонтаа. Гадаадад амьдардаг гэр бүлтэй иргэдийн 85 хувь нь салдаг гэсэн тоо баримт бий.

Салаагүй юмаа гэхэд амьдралд нь ямар нэгэн хэмжээгээр “хар толбо” үлддэг байна.

Иймээс гадаадад амьдарч буй иргэдээ болж өгвөл хараар ажиллуулахгүй, удаан хугацаагаар явж буйг нь гэр бүлийнхэнтэй нь явуулах бодлогыг олон талаас нь судалж оновчтойгоор шийдэх арга сүвэгчлэх цаг болсон мэт. Гэвч гадаадад ажиллах, сурахыг хүссэн иргэдийн тоо буурах төлөвгүй байгаа нь ажиглагддаг. Нэг талаараа эцэг эхээ дагаж гарсан хүүхдүүд хэт харийн иргэн болж харьших асуудал үүсч буй гэх. Ойролцоогоор 100 мянга гаруй монголчууд гадаадад сурч, ажиллаж, амьдардаг гэсэн гэсэн тоо бий. Түүнчлэн амьдрал эрэн гадаадад буй Монголчуудын 70 гаруй хувь нь 18-35 насны залуус байдаг ажээ.

Гадаадад буй Монголчууд маань байр сууриа олохын хэрээр суугуул нутгийнхаа амьдралын хэв маягт дасч нутаг буцах бодлоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар байна. Гадаадад суурин амьдардаг Монголчуудын тоо ойрын жилүүдэд нийт хүн амын дөрөв орчим хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. “Замдаан” интернет сэтгүүлийн нүүрэнд “Хэрвээ та гадаадад суугаа бол эх орон руугаа хэзээ буцах гэж байна” гэсэн интернэт судалгааны хариулт гарчээ.

Судалгаанд хандсан 115 хүний 74 нь буцах бодолгүй, нэг хэсэгтээ баймаар байна гэсэн байв. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол иргэд бүгдээрээ гэр бүлтэйгээ хамт амьдарч буй гэсэн ямар ч баталгаа байхгүй. Тэгэхээр уг санал асуулгад оролцсон мөддөө эх орондоо ирж чадахгүй хүмүүсийн хувьд гэр бүлээ алдах магадлал их байна гэсэн үг.

Өнөөх байрны гадаах сүүдрэвчинд хөгшчүүд олшров. Хэсэг зуур ханиссан танихгүй танилууд болох ээж хүү бид гурав сандлаасаа бараг л зэрэг шахам босов. Тэр хоёр элдвийг шулганан ярилцсаар явж одлоо. Миний уулзах ёстой хүн ч ирж яваа харагдав. Энэ хүү мөд удахгүй “Солонгост суугаа аавдаа” хэмээн электрон шуудан бичиж суух байх даа. Монгол хүн уг нь амны билгээр гэдэг. Хэдий муу амлахыг хүсээгүй ч өнөөдөр бодит амьдрал ийм л байна.

18 Comments

  1. tushee says:

    бидний уэйин залуус эх орноосоо хоогдож бгаа ым шиг л гаднийг зоридог энд олон залуус мгл дахи гэр бул ур хуухдээ орхиод ирсэн бдаг ч ынз бурийн л ым болох ымдаа ыг л атомийн зуунд ромийн боол шиг бохийно гэдэг л болж бна хэзээ мглчууд бид эх орондоо элэг бутэн сайхан амидрах ым болдоо…………монголийнхоо толоо ирээдүй хойч уэйинхээ толоо залуусаа чадах бухнээрээ зутгиэ бас бидний сонголт зов бх хэрэгтэй эх орноо гэсэн сэтгэлтэй залуусаа дэмжиж ывиы

  2. margad says:

    sayhan solongos 2doloo honog yavaad irvee. tend baiga mongolchuud uneherl hetsuu nohtsold ajilj amidardag yum bilee manaihanl gadaad geherl neeh goy yum bodood baidag ter omhii solongost goy yum unendee yuuch alga.hyatadl gesen ug.solongos kinogoor manaihan tosooldog baih kino bol uneher bidnii heldgeer hoshgoruulchihsan amidrall gardag yum bailee. yadaj europe yumuu america d amidarch baiga mongolchuud arai gaigui orchind amidardag. tegehed 1say hurehgui togrogiin tsalin avaad tend odorjin shonojin zovlogoo zulgaaj ajilj baidag. gaigui suiheetei humuus bol zaaval hunii nutagt ochij zovj ajilj baisnaas endee jijig bolomjiin business hiihed yadaj languu tureesleed baraa zarahad sardaa say baitugai togrog olno bizdee . ee medehgui tegeed yuundnch boldog yum tende bolomjtoi bol barigdchihgui bol baigaal baih sanatai baidag yum shigee.

  3. chimeg says:

    үнэхээр тийм шүү гадаадад байгаа монголчыыд бид яг ийм л амидрал үзэж байна үнэхээр хэцүү

  4. Taivan says:

    Уучлаарай санаагаа дутуу биччихэж. Дээр суусан хэдэн мангуугаас болж улс орон маань хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ зовох цагт бид хамтдаа байж зовлонгоо хамтдаа л туулах ёстой. Япон, Солонгосын түүхэн хэцүү үед ард түмэн нь нэгдэн нягтарч байж л зовлонг гэтэлсэн. Тэд бидэн шиг гэр орноо орхиж яваагүй учраас л амжилтанд хүрсэн. Бид хэдий болтол эх орон маань “ид шидийн” хүчээр сайхан болно гэж хүүхдийн мөрөөдлөөр амьдарч, хажуугаас харж суух юм бэ?

  5. Taivan says:

    Хамгийн гол нь амьдрах нөхцөлгүй байна гээд бүгдээрээ яваад өгчихөөр хэн нөхцлийг бүрдүүлэх юм бэ. Энэ л хамгийн аймшигтай байна. Бид хэнээр бууриа сахиулаад байна вэ гэдэг ганцхан эмзэглэл байна. Хятадуудаар уу? Бусдаар бол гадаад явж нүд тайлах хэрэгтэй л дээ. Үгүйсгэхгүй.

  6. iveel says:

    дэрмээ чи үнэхээр зөв хэлжээ

  7. iveel says:

    яг миний сэтгэлд дотрох зүйлийг олоод бичсэн бнаа бид бугд хамтдаа элэг бутэн эх орондоо сайхан амидрах юмсан даанч ядуу зүдүү амидралаас болж энхрий урс мини этсэг эхийн бутэн хайранд байж чадахгүй бгаа ни дэднүү харамсмаар бид хэзээ эх орондоо ажилаж дутах зүйлгүй ур хүүхэдүү эрүүл орчинд өсгөх болоо

  8. Ramirez Sanchez says:

    үнэн шүү хэцүү хэцүү, тэгээд одоо яах ч билээ дэ

  9. ckaagii mal mini ain gej bai says:

    энхбаяр тэгээд урд нь юу хийдэг байсийн. хэлээч. тэнэг юмуу чи одоо. шар хадандаа очоод хэвтээч

  10. Chaagii says:

    Хайр мангарт Энхбаяр экс эрөнхийлөгч биш мангараа мангаруудийн цугларалт болжээ энэ сайт

  11. shuurga says:

    хуцдаг гарвээ яасан одоо айл болгон нээттэй үр хүүхэд эхнэр нохороо хараад яарж байгаа шдээ чи хэд дугаар зуунд байгаа гар вээ наад захиагаа онгорсон зуун луу буцах хаяггуй яавуул за муу малаа гадаадад амьдардаг биднийг бага доромжлоорой муу лалар минь

  12. ХАЙР says:

    76 + экс ерөнхийлөгч энхбаяр= амиа бодсон бордсон гахайнууд. та нар хойд насандаа хонин гүрвэл болж төрнө дөө. хувьсгалт нам сөнөөсэй. Бас урд нь уих ороод баяжсан гахайнууд та нарийг тэнгэр ниргээсэй. энэ хэдхэн монголчуудийг под хийтэл нь авч чадахгүй бол чаддаг хүнд нь зайгаа тавиад өгөөчээ. хараал ид гэж

  13. Bodol says:

    Дэрмээ тайван төрийн төлөө оготоно боож үхлээ юу

  14. naraa says:

    Гадагшаа битгий яваа. чиний явсан хойгуур хужаа, солонгосчууд ирээд хамаг охидийг чини бузарлаад, эд хөрөнгөнд чинь эзэн суугаад байна.

  15. Bilgee says:

    Гадагшаа яваx нь зөв зөв. Энэ урсгалыг зогсоох гэсний хэрэггүй. Хамгийн гол нь буцаж ирүүлэх арга хэмжээ л авмаар байгаа юм. Их ч бага ч нүд нь тайлагдсан хүмүүс өөр шүү дээ.

  16. Dermee says:

    Манай улс хэрвээ арчаатай байсан бол бид хар ажил хийж, харийн улсийн хөгжилд хувь нэмэрээ яалаа гэж оруулах билээ дээ!!!!! Дээрээ суудлаа олохгуй бол доороо гүйдлээ олохгуй гэж яасан үнэн үг вэ!!! Монголын ид хийж бүтээх насандаа байгаа залуус харьд амьдралын эрхээр ажил хийж, харийн новшнуудийг царай алдаж амьдар ч байна. Үүнийг торийн толгойд байгаа баячууд юу гэж ойлгодог бол???? Гадаад байгаа хүн болгон сайхан амьдардаг гэвэл цэвэр худлаа. Тэд ихэнх нь л хэцүү, хатууг туулж яваа Монгол хүмүүс. Бид одоо энэ асуудлыг өөрчилөх цаг нь болсон хангалттай удаан үргэлжиллээ. Монгол хүн бүр үндэсэрхэг байж улс орноо хөгжүүлхийн төлөө сэтгэлтэй байгаасай. Бид яагаад ингэж ядуугын туйл байх eстой юм???? Бидэнд дэлхийд дээгүүр орох эх орон, байгалийн баялга байна. 2.8 сая хүн амыг аваад явах ухаан дутмаг, өөрсдөө хуйвалдаж иддэг томчуулыг шинчилэх цаг болсон бусуу!!!!!

  17. Lonsdale says:

    Улс орон нь амьдрах боломжийг бүрдүүлж өгөхгүй байгаам чинь одоо яаая гэхэвдээ үнэн юм бичжээ

  18. Next says:

    Үнэн үнэн го€ бна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.