Секс

Секс бол үр үндсээ үлдээх үүргээсээ гадна бие биеэсээ авах бэлгийн таашаал юм. Бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун бус хүн царайнд нь илт байдаг гэж мэргэжилтнүүд ярьцгаадаг. Тэгэхээр бэлгийн таашаал авч чадаагүй хүн аз жаргалтай явдаггүй байх нь. Энэ аз жаргалд хувь хүний идэвхи санаачлага чухал үүрэгтэй.

Сексийн таашаал авчирдаг ерөнхий техникүүдийг мэддэг байхаас гадна өөрийнхөө болон ханийнхаа хүсэл сонирхлыг асуух, мэдрэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн бүрийн сэрлийн цэг, сексийн фантаз өөр өөр байдаг. Тиймээс хоёр харилцагч дээд зэргээр харилцан зохицолдон ойлголцож идэвхитэй байх тусам сайхан секс болно. Тэгээд ч идэвхитэй секс бэлгийн таашаал өгөхөөс гадна сэтгэл санаа гайхалтай өргөгддөг учир эрүүл мэндэд тустай.

Сексийн үед зүрх маш хүчтэй цохилж цусаа хүчтэй шахсанаар бүх биеийн цусны эргэлт сайжирч цус шингэрэн бие хөнгөн болдог. Шингэн цус хүнийг эрүүл саруул, сэргэг байлгадаг байна. Тийм учраас өдөр бүр дасгал хий, сексийн ажилд идэвхитэй бай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг юм.

Сексээс таашаал авахын тулд зөвхөн бэлгийн ажилдаа идэвхитэй байхаас гадна бэлгийн амьдралын хөгжлийг дандаа явуулж байх хэрэгтэй. Ном зохиол унших, сэтгүүл харах, бялдаржуулах урлагийн үзүүлбэр, шилдэг загвар болон мисс шалгаруулах тэмцээн уралдаан, балет болон бүжиг зэрэг хүний гоо сайхныг дээдэлсэн тоглолтуудыг сайн үзэх хэрэгтэй.

Эдгээр нь бэлгийн хөгжлийг сайн явуулахад түлхэц өгөхөөс гадна хүний дотоод гоо зүйг бас хөгжүүлж байдаг. Ингэж бэлгийн хөгжлийг явуулахгүй бол сексэд сонирхолгүй болох, ханиа гомдоох улмаар бэлгийн сулралд орох аюултай. Сексээс ханамж аваагүй хүн сэтгэл санааны хувьд зовиуртай явдаг. Ихэнхи хүмүүс үүнийгээ сексээс болж байгаагаа мэдэхгүй явдаг байна. Тиймээс өөртөө жаргал дуудах цаг болжээ. Дээр нь нэмж хэлэхэд сексийн бэлтгэлд хэл яриа нилээд хүч өгдөг гэдгийг мартаж болохгүй.

/Гэр бүл хөгжил төвөөс танд зөвлөж байна/

6 Comments

  1. anu says:

    нааяа 2уулаа хийху?

  2. naaya says:

    сайхан сексдмээр байна

  3. slava says:

    Äýëõèéí ïîðíî êèíîíû Îñêàðûí /AVN Awards/ øàãíàëò øèëäýã ýìýãòýé æ¿æèã÷èäèéí íàìòàð áîëîí ïîðíîãðàôè óðëàã, ò¿¿íèé òàëààðõ áàðèìò ôàêò, õàëóóõàí ñåêñ çºâëºãºº, ýðîòèê ºã¿¿ëëýã á¿õèé íîìíû á¿ðýí ýõèéã ¿íý òîõèð÷ ÿàðàëòàé çàðíà. From Slava. /First edition in Mongolian/ Red Hot Porn Book. Óòàñ: 9984-8077. 9135-6360. slavaaldar@yahoo.com

  4. damdin says:

    хонгороо та мэдкү бж худлаа шаах ума

  5. cahirmaa says:

    Сексээс таашаал авахын тулд зөвхөн бэлгийн ажилдаа идэвхитэй байхаас гадна бэлгийн амьдралын хөгжлийг дандаа явуулж байх хэрэгтэй, ene unen хэлжээ,medremjee hogjuulj, уран сэтгэмжээ нэмэгдүүлэх нь чухал юм шигээ

  6. hongoroo says:

    сүртэй юм. бүх л амьд организм хийдэг л зүйл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.