Хуриманд хэрхэн бэлдэх вэ?

Хуримын өмнөхөн

Та мөрөөдлийн ханхүүтэйгээ учирч сүй тавьжээ. Удалгүй хуримаа хийхээр болжээ. Энэ чухал арга хэмжээнд маш хариуцлагатай бэлдэх ёстой.

Хуримаас таван сарын өмнө

Манайхан хуримаа тулгаж байгаад зарладаг. Уг нь таваас зургаан сарын өмнөөс бэлдэж эхлэвэл зохистой. Хуримаа хаана хийх вэ? Голдуу энэ үеэс эхлээд зөрөлдөөн үүсдэг. Хурим ойрын болон холын хамаатан, найз нөхөд бүгдийн сэтгэлийг хөдөлгөж, бүгд л ямар нэгэн юм зөвлөж гардаг. Гэр орондоо хуримаа хийхээс өгсүүлээд зоогийн газар гээд л санал зөрөлдөнө. Иймээс “хуримын зөвлөлөөр” хэдэн хүний саналыг авч хэлэлц, үүнд таны сүйт хархүү, мөн хуримын зардлын мөнгө өгөх учраас эцэг эх нараа уг зөвлөлд оруулаарай. Бүх юмыг сайн хэлэлцэж тохир, жижиг зүйл гэж байдаггүй уригдах зочдын тоо, хугацаа, хоол, хуримын аялал гэх мэт.

Хуримын өдрөө товло: Энэ тун амаргүй ажил. Намар ямар нэгэн баярын өмнө хурим их хийдгийг тооцоолоорой. Өөрсдийн болон дотны хүмүүсийн ажил албыг зохицуулах шаардлагатай. Сүм хийдэд хурим хийх бол урьдчилан тохиролц.

Хуримаас дөрвөн сарын өмнө

Энэ үед хуримын даашинзаа хайхад хамгийн тохиромжтой. Эхлээд сүйт бүсгүй болгон өвөрмөц гоё хувцаслахыг боддог, дараа дараа гэсээр цагыг нь тулгачихаад дараа ажилд өмсөж болох хувцас авъя гэдэг, тэгээд яг хуриман дээр тохиромжгүй өөрт таалагдахгүй хувцас өмсөх тохиолдол гардаг.

Иймээс тусгай төлөвлөгөө зохио:хуримын хувцас зардаг бүх дэлгүүр, оёдог хувцас захиалгын газрын хаягийг бичиж ав. Шууд өөрт таалагдсанаа олно гэж бүү найд, харин юу өмсөх хэрэггүйгээ та мэдэж авна. Дэлгүүрээр ээжтэйгээ эсвэл найз хүүхэнтэйгээ яваарай. Эхлээд өндөр үнэтэй дэлгүүрүүдээр орох хэрэгтэй, үнэхээр гоё сайхан даашинз, хувцас зардаг бөгөөд хүн цөөтэй тул танд дуртайяа үзүүлж зөвлөгөө өгнө. Та мөнгө багатай ч хуримын даашинз ямар байх ёстойг мэдэж авна. Дараа нь өөр бусад дэлгүүрүүд болон зах руу очоод үзээрэй. Олон дэлгүүрээр орсны эцэст та өөрийн ямар даашинз эсвэл үндэсний хийц маягтай хувцас өмсөхөө төсөөлнө. Нэг даашинзны материал, нөгөөдхийн торгон шаа гээд аажмаар та өөрийн хуримын даашинзтай болно.

Хуримаас гурван сарын өмнө

Хэрэв та хувцас захиалгад өгсөн бол эхлээд заавал өмсөж үзэж өө сэвийг засуул, эс тэгвэл хуримын өмнөх өдөр даашинзаа авах гээд очтол огт өөр юм өгөх вий. Сайхан даашинз таны итгэлийг өргөж, гоо үзэсгэлэн харагдуулна.

Хуримаас хоёроос гурван сарын өмнө

Та хуримын урилгаа захиал, алтан мөнгөн боронзтой хэт чамин урилга хэрэггүй, сайн чанарын цаасан дээр даруухан байвал зохино. Хуримын үеэр гэрэл зураг болон видео бичлэг хийлгэх хүнээ сонго, өөрсдийн хүнд даалгаж болох ч архи уухгүй, согтохгүй гэх баталгаа үгүй. Мөн үймээн шуугиан дунд аппарат хэрэгслээ мартах вий. Гоо сайханд орж бүрэн үйлчилгээ хийлгэ. Нүүр аман дээр гарсан юмаа арилгуул.

Хуримаас нэг сарын өмнө

Ирээдүйн нөхөр чинь хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг шалга: Хуримын бөгж, хөгжим, аялал гм. Хэрэв сандарч тэвдээд амжаагүй бол та өөрөө хийж дуусга. Түүний зангиа таны даашинзны өнгөтэй тохирч байх ёстойг сануулаарай.

  • Шинэ туфлиэ өмсөж өрөөн дотуур алхаж дасга
  • Дотуур хувцас худалдаж ав. Хэт хичээж олон янзын юм бүү худалдаж аваарай. Хамгийн гол нь биед эвтэйхэн байх нь чухал. Эс тэгвэл та хуримын өдрөө хөхний даруулгын мөрөвч, оймстойгоо зууралдсаар таарах болно. Тэгээд ч орой та хоёр маш их ядрах тул таны хархүү гоё дотуур хувцсыг үнэлэх чадваргүй болсон байна.

Хуримаас долоо хоногийн өмнө

  • Та тайвшир
  • Хүүхдүүдэд өгөх бэлэг, чихэр авахаа мартав
  • Үсчин, хумс засдаг хүнтэй тохир
  • Сүйт хархүүдээ зориулж цэцэг худалдаж ав
  • Өөрийн машинаа хэрэглэх бол угаа
  • Бүү сандарч тэвд, ээжид чинь даашинз таалагдахгүй эсвэл хуримын бөгжөө авахаа мартсан зэрэг юу ч болж байсан бүү сандар гагцхүү сандрах ганцхан шалтгаан бий, сүйт хархүү чинь бодлоо өөрчилсөн байх вий.

Хуримнаас нэг өдрийн өмнө

Та таатай бөгөөд хүндхэн бэлтгэл ажлаа дуусгалаа. Одоо сайхан унтаж амар…

2 Comments

  1. hh says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж
    үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.Мөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  2. Tomroo says:

    Хэхэхэ гоэ ым бн би ч бас удахгуй гэрлэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.