“Биеэ үнэлж байсныг минь мэдчихвий гэхээс айдаг”

SADNESS(2)

Эрээн хотод биеэ үнэлдэг байсан нэгэн эмэгтэйтэй ярилцлаа. Тэр одоо хоёр хүүхдийн ээж, гэрийн сайн эзэгтэй. Бага насандаа аав ээжээсээ өнчирсөн нь түүнийг ах, дүү нарынхаа төлөө өөрийгөө золиослох бодлыг төрүүлжээ. Нүдэнд дулаахан царайтай нөхөрсөг зантай эелдэг даруухан нэгэн байв. Тэрбээр одоо биеэ үнэлдэг охидод зөвлөгөө өгч, тэдэнд туслахаар нэгэн төрийн бус байгууллагад ажиллаж байна.

-Анх Эрээн хотод очиход хэр олон монгол охин байсан бэ?

-Намайг 2006 онд очиход бага байсан. Нэг газар 5-6 охин л байдаг. Хойд ааваасаа зугтаж очсон, ээж нь өвчтэй эмчлүүлэх мөнгө байхгүй гэх мэт ар гэрийн шалтгаантай охид их байдаг байсан. Бүгд л амьдралынхаа төлөө өөрийгөө золиосолсон хүмүүс байсан. Гэтэл одоо тоо нь ч нэмэгдсэн, нас нь ч залуужсан. Өөрийгөө л хувцаслаж гангалах гэсэн охид байдаг. Тэнд сонин, сонин юм их сонсоно. Ээж нь охиноо хүртэл зарсан байх жишээтэй.

-Эрээн хотод байгаа охид ихэнх нь боловсрол, мэдлэгтэй гэж сонссон?

-Тийм ээ хүмүүс тэнд боловсрол мэдлэггүй, амьдралын баталгаагүй охид байдаг гэж ойлгодог. Үнэндээ хоёр, гурван сургууль төгссөн манайхны ярьдгаар толгойтой охид зөндөө байдаг. Өөрийнхөө мэдлэг чадвараар ажилд орох гэхээр, арын хаалганы нөхдүүд орчихдог болохоор тэр замыг сонгоод явж байгаа хүн олон байдаг. Хүн бүр өөр гэдгийг нэг л жишээнээс харж болно. Өөрийнхөө биеийг золиослон мөнгө олж байгаа, хэрнээ эрүүл мэндээ бодохгүй, гоёж гангалах гэж ирсэн охид байхад нөгөө хэсэг нь би яах вэ, гэр лүүгээ л мөнгө явуулах юмсан гэсэн охид байдаг.

-Тэнд очсон хүмүүс буцаж харих боломж хэр байдаг вэ. Эзэн нь явуулдаггүй гэж сонссон?
-Эрээн хотод энэ асуудал гайгүй ээ. Гэхдээ тухайн эзнээс бас шалтгаална л даа. Ажиллаж чадахгүй, гэртээ харимаар байна гэхээр “Өрөө төлж дуусгаад яв, эсвэл охин олж өг” гэдэг. Зарим нь хатуу хяналтанд байлгадаг. Одоо тэнд байгаа 100-гаад байрны 10-20 охин хүний эрхэнд байгаа гэж болно.

-Үйлчлүүлэгч болон эзэндээ зодуулах тохиолдол их байдаг?
-Тийм ээ. Үйлчлүүлэгч янз бүрийн үйлчилгээ хүснэ. Хэрвээ охид түүнийг нь зөвшөөрөхгүй бол зоддог. Мэдээж эзний чихэнд хүрвэл үйлчлүүлэгчийн хүссэнийг хийсэнгүй гээд бас л зодуулна. Хэцүү л дээ зодуулах тохиолдол их байдаг. Би ч гэсэн маш их зодуулдаг байсан. Үсдэж чирнэ. Нэг удаа манай эзэн өөрийгөө танихгүй болтол минь зодсон. Надад маш их хэцүү байсан. Өрөөндөө хоёр гурван хоног хорионд хэвтэж, нэг нүд юм харж чадахгүй болтлоо хавдсан. Тэр үед найзууддаа хэлсэн л дээ. Тэгсэн чинь консулдаа хэлээд арга хэмжээ авахуулаач гэсэн. Консул руу холбогдож туслаач гэсэн чинь “Ирж зургаа авахуул” гэсэн. Хоригдоод гарч чадахгүй хэвтэж байна аа гэхэд тэгж байгаа хүмүүс туслахгүй юм билээ. Тэнд байгаа нэг ч монгол хүн надад туслахгүй гэдгийг ухаарсан. Тэгээд нууцаар оргож эх орондоо ирсэн. Өөртөө байсан мөнгөөрөө Монголд эмчлүүлсэн. Арав хоногийн дотор эмчилгээгээ хийлгээд шарандаа буцаж очсон. Миний толгойд цус хурсан байсан болохоор хагалгаа хийлгэсэн юм.

-Очоод дахиад л зодуулна биз дээ. Яагаад буцаж явсан юм?

-Монголчууд хүний мууд их дуртай шүү дээ. Өнчин өрөөсөн юмнууд гэж хэн нэгнээр хэлүүлэхгүйн тулд дүү нараа хоосон хонуулахгүй, хүний амны бай болгохгүй юмсан гэж л бодож байсан. Бас эрүүл л байвал болно гэсэн хоёр бодол л миний толгойнд байсан болохоор эргэн очсон. Очоод хуучин эзэн дээрээ очоогүй ээ. Тэгсэн чинь шинэ эзнээс “Охиноо авъя, эсвэл 5000 юань өг” гэсэн байсан. Өөрөөр хэлбэл, тэд хоорондоо охидоо булаацалддаг юм билээ. Бас бие биедээ зардаг.

-Эрүүл мэндийн асуудлаа яаж зохицуулдаг байсан бэ?
-Энэ тал дээр бол маш сайн. Үйлчлүүлэгч хамгаалалтгүй үйлчилгээ авна гэхэд би хүсэхгүй байна гээд эзэндээ хэлэхэд шууд болиулдаг. Бидэнтэй хамгаалдаг хүмүүс цуг явдаг болохоор хамгаалалтгүй үйлчилгээнд өртдөггүй.

-Та нарыг орон байраар хэр хангадаг вэ. Орчин нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангадаг уу?
-Гадна талдаа шилэн хорготой, хоёр давхартаа амралтын жижиг өрөөнүүдтэй байр байдаг. Үйлчлүүлэгч нэг удаагийн үйлчилгээ хүссэн тохиолдолд тэндээ үйлчилдэг.

-Тогтсон үнэ тариф гэж байдаг уу?
-Энэ бол эзний мэдэх асуудал. Зарим эзэн охидоо бие хаа, царай зүсээр нь ангилж үнэлэх явдал бий л дээ. Тухайлбал, 22.00 цаг хүртэл 300 юань байдаг. Гэтэл царай муутай охидоо эртхэн гаргах гээд 200 юаниар үнэлдэг эзэд байдаг юм билээ.

-Тэнд олон жил биеэ үнэлсэн хүн бий юу. Хэдэн жил болж байгаа бол?
-Одоо 40 гаруй насны нэг эгч байгаа. Бараг 10-аад жил болсон байх. Тэр эгчийг тэнд байхад хамаатных нь хүмүүс хоёр хүүхдийг нь хэлэлгүйгээр өргөөд авчихсан гэсэн. Тэр эгчтэй сүүлд уулзахаар очсон чинь Өвөрмонгол хүнтэй гэрлээд хөдөө амьдарч байгаа сураг л гарсан.

Тэнд хэр хугацаанд байх нь тухайн хүний өөрийнх нь сонирхол гэж болно. Зарим нь бол мөнгөний амтанд орчихсон Монголд байгаа ээж, ах дүү нартайгаа сүлжээ үүсгээд дүү охидынхоо найз нарыг худалддаг хүмүүс ч байна. Хятад эзэнд нэг охиныг 500 юаниар зардаг. Худалдаж авсан охиндоо 3000 юаниар өөрийг нь авсан гээд л итгүүлж, гартаа оруулчихдаг. Сүүлийн үед 13-15 настай охид очоод байгаа гэсэн. Замын-Үүдийн гаалиар эцэг эхгүй хүүхэд орж байхад хараа хяналт тавилгүйгээр оруулдаг юм шиг байгаа юм. Ер нь Замын-Үүдийнхэн Хятад эзэдтэй холбоотой ажилладаг. Цаанаас хятадууд ярихад манай нэг охиныг оруулахгүй байна гээд утсаар ярихад л ороод ирдэг. Тэдэнтэй байнга хамтарч ажилладаг Монголчууд олон байгаа.

-Монгол хүмүүс хэр үйлчлүүлдэг вэ?
-Үйлчлүүлнэ. Наймаачид, Замын-Үүдийнхэн гээд л. Тэдний зарим нь яагаад ингэж байгаа юм. Болохгүй гэх нь бий. Зарим нь цус бохирдуулсан янхан гэж харааж зүхнэ.

-Тэнд биеэ үнэлж байсан охид Монголдоо ирээд юу хийдэг вэ?
-Янз бүр л дээ. Хувийн бизнес эрхэлнэ, ТББ байгуулаад явж байна. Зарим нь дээр хэлсэнчлэн ах дүүгээрээ нийлээд монгол охидоо худалдаж байна. Гэхдээ сайхан амьдарч байгаа нь арай л олон байгаа байх. Би одоо гэр бүлтэй, хүү, охин хоёрын ээж болсон хэдий ч насан туршдаа түгших айдастай болсон. Нөхрийн минь танилуудад намайг таних хүн байх вий, хэн нэгэн намайг биеэ үнэлэгч гээд мэдчихвэл яана гэсэн түгшүүр одоо ч, хойшид ч байсаар л байна. Бид нэг насаараа айдастай амьдарна.

Саяхан миний ах надад чи 21 зовлон үүрч байгаа юм чинь нэгийг нь ч гэсэн би үүрье гээд дүү нарыг минь харж байгаа. Сэтгэлийн дэм өгсөн үгс намайг тайтгаруулдаг. Тэр үед ахдаа маш их баярласан. Одоо тусдаа байгаа болохоор дүү нараа яг хамтад нь зангидаж чадахгүй байна. Тэд маань том болж байгаа болохоор тэр бүр үгэнд орохгүй юм. Жаахан хэцүү байгаа ч болно байх аа.

-Одоо Эрээн хотод байгаа охидтой холбоотой байдаг уу?
-Холбоотой байдаг. Саяхан сургуулийн дүрэмт хувцастай хоёр охин очсон гэж ярьж байсан. Энэ нь нэг талаасаа манай гаалийн шалгалт хэр байгааг харуулж байгаа юм. Тэд хүний наймааны л золиос болж очиж байгаа шүү дээ. Бид тодруулахаар ажиллаж л байна. Тэр хоёр охин тэнд очоод хувцаслаж байгаа хувцсыг нь харахад Монголд бэлтгэгдээд очиж байгаа нь харагдаж байна гэсэн. Ихэнхдээ хүний наймаанд өртсөн хохирогч зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болж байгаа гэдгээ мэддэггүй. Бас цалин багатай ажил хийж байгаа бүсгүйчүүд найзынхаа олз болдог. Өөрөөр хэлбэл, ийм бага цалинтай ажил хийж байхаар тэнд очоод зөөгч, угаагч хийе гэсэн бодол төртөл тархийг нь угааж чаддаг. Тиймээс охид маань алдаа гаргаад энэ зам руу орчихоод байна.

-Танай байгууллагад ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Охид хэр хандаж байна?
-Тэнд очоод хоёр жил өнгөрч байхад Нийслэлийн Улаан загалмай хорооноос ДОХ-ын хөтөлбөрийн шугамаар “Эрээний төсөл”-өөр хүмүүс очиж, тэнд биеэ үнэлдэг байсан охидтой уулзсан. Тэгээд тэнд байсан охидоос сайн дурын ажилтан бэлтгэж авсан. Би жил гаруй энэ ажлыг идэвхтэй хийж байсан болохоор надад энэ төрийн бус байгууллагыг байгуулж өгсөн гэж баярладаг.

Сүүлийн үед 16-17 насны залуу охид их ирдэг болсон. Бид охиддоо энэ замаасаа гар гэхээсээ илүү ёс суртахуун, эрүүл мэндийн сургалт зөвлөгөө өгдөг. Одоогоор 20 гаруй охин энэ замаасаа гарсан. Энэ чинь л бидний ажлын үр дүн болохоор баярлаж байна. Биеэ үнэлж буй охидын асуудал яригдахад хэвлэл мэдээллийнхэн өндөр үүрэгтэй байдаг. Нийтэд өгч байгаа мэдээлэл нь арай л өнгөцхөн байх шиг санагддаг. Дуулиан шуугиан болгох гээд л тэдний нүүр царайг ил тод гаргаж муу нэрийг тэдэнд өгдөг. Үнэндээ тэд яагаад энэ зам руу ороод байна вэ гэдгийн гол агууламжийг нь хөндөж гаргадаггүй. Тэдний ихэнх нь амьдралын төлөө тэмцэгч байдаг юм шүү дээ. Тэднийг нийтэд мэдээлж, ойр дотныхон нь мэдчихвэл ямар ч сонголт үлдээлгүй тэр зам руу нь түлхэж байгаа хэрэг. Энэ нь зөв зам, сайхан ажил биш гэлээ нэгэнт аав, ээж, найз нөхөд нь мэдчихвэл өөр замгүй л болно шүү дээ.

SOURCE: niigmiintoli.mn

23 Comments

  1. Anonymous says:

    dorjoo chi ene amidraldaa aldsan huuhnuudiig doromjlood bhiin. chinii duu esvel egch chini aygui bol biee uneleed yavj bgada tenegee

  2. òîäîî says:

    íýã èõ õ¿í ìóóëñàí äîðæ ìýòèéí àð÷ààã¿é àðõè÷èí õ¿¿õä¿¿äýý òýæýýæ ÷àäàõã¿é íîâøíóóäààñ áîëîîä îõèäóóä ÷èíü áèåý ¿íýëýýë áàéíà. õººðõèé àìüäðàëäàà àëäñàí îõèäûã ýëäâýýð õýëæ êàéô àâ÷ áàéõàà𠺺ðèéíõºº àìüäðàëûã õè÷ýý.

  3. òîäîî says:

    íýã èõ õ¿í ìóóëñàí äîðæ ìýòèéí àð÷ààã¿é àðõè÷èí õ¿¿õä¿¿äýý òýæýýæ ÷àäàõã¿é íîâøíóóäààñ áîëîîä îõèäóóä ÷èíü áèåý ¿íýëýýë áàéíà. õººðõèé àìüäðàëäàà àëäñàí îõèäûã ýëäâýýð õýëæ êàéô àâ÷ áàéõàà𠺺ðèéíõºº àìüäðàëûã õè÷ýý.

  4. dasv says:

    дундана оргоод үгийннэ сонос ход сонин үг хэлэнэдэ. эхэнхнэ амар мөнгө хайж л тэдний дунд ганц 1 үнэн хүнд амидралтайна байдгал санагдсан

  5. lounge says:

    сайн байна уу чи надад и-мэйл xаягаа өгөөч чамтай холбоо тогтоох чухал хэрэгтэй байна шагай199т яахоо.ком

  6. ari says:

    энэ өвөр монгол гэсэн нөхөр юу юу гэнүүү

  7. slava says:

    Äýëõèéí ïîðíî êèíîíû Îñêàðûí /AVN Awards/ øàãíàëò øèëäýã ýìýãòýé æ¿æèã÷èäèéí íàìòàð áîëîí ïîðíîãðàôè óðëàã, ò¿¿íèé òàëààðõ áàðèìò ôàêò, õàëóóõàí ñåêñ çºâëºãºº, ýðîòèê ºã¿¿ëëýã á¿õèé íîìíû á¿ðýí ýõèéã ¿íý òîõèð÷ ÿàðàëòàé çàðíà. From Slava. /First edition in Mongolian/ Red Hot Porn Book. Óòàñ: 9984-8077. 9135-6360. slavaaldar@yahoo.com

  8. Алтан says:

    За өмнө нь зурагтаар Мөрдөгч Деррик үзэж байлаа Эрээнд биеэ үнэлж буй монгол хүүхнүүдийг гаргаж байсан Инээж ханиагаад бохь тас тас зажлаад их л баясгалантай байдым байналээшд Мэдээж амьдралын эрхээр явж буй нь байгаа л байх Гэхдээ дийлэнх нь өөрийн хүслээр манаргаж яваа бололтой санагдсан шүү

  9. .. from korea says:

    шалтгаалах зүйлс:
    1. mgl n niigem
    2. etseg eh
    3. orchin nz nuhud
    4. tuhain hunii ontslog

  10. Aliuna says:

    manai mgl.n niigem, bidnii deedeh vyiinhnii aldaa, haihramjgvi bdal ene ohid.g iim zamruu oroh haalgiig neesen gj helhed helsdehgvi.
    -Odoo edgeer ohidiig haraaj doromjilj tsaash ni tvlheheesee ilvv zasaj awah ni ilvv chuhal bolood bn!
    -ereen geltgvi mgl.d ch gsn uchraa oloogvi jaahan ohinii tolgoig alt erdeneseer huurch amidrald ni aldaa hiilgedeg Mynganbayr shig boss ah nar ch ih bgashv!
    Bas arhichin etseg ehchvvd!
    Ah egch naraa! bid l edgeer ohid huwgvvded sain vlger duurial vzvvlehgvi ym bol ed nar maani yaj zuw amidrah ym be?!
    Odo l edgeer ohid.g zasaj, tataj awahgvi bol mgl tsusaa yaj hamgaalah we?!
    EDGEER OHID.g BURUUTGAJ TVLHEH.N OROND ZASAJ, TATAJ AWII!
    Bas dvv narta sain vlger duurial vzvvlegch ah egch, aaw eej boltsgooy, Zaluusaa!!!

  11. Aliuna says:

    Mgl zaluug.n zuw, manai mgl.n niigem, bidnii deedeh vyiinhnii aldaa, haihramjgvi bdal ene ohid.g iim zamruu oroh haalgiig neesen gj helhed helsdehgvi.
    -Odoo edgeer ohidiig haraaj doromjilj tsaash ni tvlheheesee ilvv zasaj awah ni ilvv chuhal bolood bn!

    -ereen geltgvi mgl.d ch gsn uchraa oloogvi jaahan ohinii tolgoig alt erdeneseer huurch amidrald ni aldaa hiilgedeg Mynganbayr shig boss ah nar ch ih bgashv!
    Bas arhichin etseg ehchvvd!
    Ah egch naraa! bid l edgeer ohid huwgvvded sain vlger duurial vzvvlehgvi ym bol ed nar maani yaj zuw amidrah we?!
    Odo l edgeer ohid.g zasaj, tataj awahgvi bol mgl tsusaa yaj hamgaalah we?!
    EDGEER OHID.g BURUUTGAJ TVLHEH.N OROND ZASAJ, TATAJ AWII!
    Bas dvv narta sain vlger duurial vzvvlegch ah egch, aaw eej boltsgooy, Zaluusaa!!!

  12. bi mgl says:

    bi uvur mgl zaluu. ene tuhai sain meden…ar mglchuud sonsoj baigaarai…olon olon huurhun mgl ohiduud ereen d irej yanhan bolson ni iim heden asuudal d orshon…1-d.mgl ulsiin yaduugaas bolj.2-d.mgl ulsiin tur zasgiin dampuurlaas bolj ard tumun ni amidrah argaa barsan hiih ajilgui bolsonoos.3-d.ene ohiduud durtaidaa ereend irej yanhan bolj bga bishi…yagad ve gevel ene irej bga ohidiin aav ni esvel arihchin bga..eej ni esvel sadar em bga…esvel ene irsen ohidiin zarim ni taraanshnii unchun huuhed bga…ene buh asuudal bol mglchuudiin uurinhun uchir…enhuu baidliig yaaj zasnaa gevel iim hedhen arag baril bga…sonsooroi mongolchuudaa….1-d.arihaa bag uuuuu…ahiaad uuval neg udur mongol uls muhuh ayuultai…2.eregtei humuus ni arih uuhaa bj ajil hudulmur hiij avgai huuhdee tejeej sur za yu…ahiaad neg ni erdem nomtoi bolooroi….za za mglchuud mini eniig sain unshij nyambai sudlaarai….

  13. bi mgl says:

    sain bn? ene udriin mendiig hurgii…herev bolomjtoi bol chi nadaa messenger haygaa ugchuh.,…bi chamaaas asuuh zundu zuils bii….bayrallaa….negen zaluugaas,

  14. 5St***** says:

    mgl erchuud ch gsn ohidiig oims shigee soliod untaad l haydag gee bzd??? ta nar ch gsn mungu avdaggui bolhoos bish unen heregtee ynhan shde…. sorry

  15. 5St***** says:

    huniig bas arai hetruuleh ym a, hun aldaj bno harin dahij ter aldaagaa davtahgui bh ni chuhal ym bishu, tsaashdaa olon mgl ohidiig ene zamaas ni gargaarai amjilt husii…….

  16. dorj says:

    янхнууд нэг их гавяа байгуулчихсан юм шиг оорсдийгоо сурталчлах юмдаа энэ жижиг монголд нохор ни нэг л одор мэднэ очиж очиж эрээний янхантай сууснаа мэдвэл амид яваад яахавдээ Боловсролтой монгол хуухнууд ингэж явахгуй сургуули тогссон нэртэй оюутан байхдаа л янхан бсан юмнууд йнгэж яваадаа Монголд хуний наймаа гэдэг юм байхгуй оорсдоо дуртайдаа явчхаад баригдахаар нэг их золиослогдсон болж бгаа юм энэ хуухэн 2006 онд янхан бсан бол одоо ч энийгээ хийж л бгаа янхан бнадаа нохор ни оорийг ни зардаг бааги биз чааваас

  17. eelereg says:

    одоо тэр замаасаа гараад бусдийгаа бас тэр замаас гаргах гэж бга чин их таалагдлаа.. тиймээ нөхөр чин мэдүүл хэцүүхэн юм болох бхда.. ямар ч эр ойлгохгүээ тэр тусмаа монгол залуус

  18. anuka says:

    arai ta nar bas ingej boloxgvi l dee, xvn gedeg chin saixan amidraxiig xvsdeg ym, vnen xudulmuruur olj bgaa boloxoos ex opnoo xudaldaj bna uu? ene bvx ym mongol zaluuchuudaas 70 xuvi vldsen ni manai ex barigchidees bolj bgaam za

  19. XXX says:

    янхан аваад суухаас болгоомжил ч гэх шиг……яхав энэ хүүхэн шиг зовсон нэг нь аргаа бараад эрээн орж биеэ үнэлээд л янхан нэр авч бн…….тгж яваагүй дуртайдаа мөнгөний төлөө, хувцас хунар, цаашлаад эд хөрөнгө машин унаа, байр сав гд л томчуудад загварийн охидууд болон гайгүй зус царайтай бүх л охидууд наад монголд чинь биеэ үнэлээд л бга юм бишүү!!!! нэг клуб орчоод за ёстой дажгүй хөөрхөн гоё биетэй охинтой танилтцсан гд л хөлөө хугалах шахуу биеэ унэлдэгийг нь мэдэхгүй хойноос нь хошуурч гүйсэн чам шиг халтар харууд зөндөө л бга……биеэ үнэлээд авсан машинд нь ичихгуй чи суугаад л явж бгада хөөрцөн!!!!! чадаж бншдээ тгд тэд нар чинь…нийгэм нь ийм болгож бга хойно!

  20. Uzel bodol says:

    Õ¿íèé íàéìàà ãýæ áèòãèé õóö. Ýíä îðëîãî áàãàòàé ÿíõíóóä, æîìáîãî îõèäóóä ë äóðòàéäàà î÷÷îîä õóëãàéëàãäñàí çàðàãäñàí ãýæ õóöàæ áàéäàã þì. Àëöãàðààñàà áîëæ àëöàéæ áàéãàà ëàëðóóä

  21. Жонни says:

    За хөөрхий ямар азгүй эр нь чамтай ханилсан юм бол доо хөөрхий. мэдэгдэхгүй байхыг л хичээ дээ. Өөр юу гэхэв дээ. Эрчүүдээ болгоомжтой байхгүй бол янхан авч сууж мэдэх нь байна шүү.

  22. Чингүүн says:

    Засарсан ч гэсэн чи үүрд янхан нэртэйгээ л үлдэнэ. энэ хувь тавиланг чи өөрөө хүсээд л сонгсон болхоор тэр.

  23. uran zurag says:

    өөрсдийгөө яаж ийж шалтаг гаргаад хаацайлаад байдаг хүмүүс шүү.
    зовлонгүй амьдрал гэж хаана байдгийн.
    тэглээ гээд давнаа чаднаа гээд зүтгэж байснаас бид бүгд энэ хэд шиг сэтгээгүй л байхгүй юу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.