Сайн байцгаана уу. Сэтгэлдээ хургасан нэгэн эргэлзээтэй асуудлыг хуваалцаж, та бүхний бодлыг сонсож, зөвлөгөө авах гэсэн юм. Би найз залуутайгаа хамт амьдраад 2 жил болж байна. Хоёулаа одоогоор хүүхэдгүй, 29 настай. Бид хоёр дундаа ямар ч нууцгүй, бүх зүйлээ их нээлттэй ярилцдаг хосууд л даа.
Манай хүн өмнө нь хэзээ ч миний араар тавьж, итгэл эвдэж байгаагүй. Гэвч саяхан надад “Заримдаа өөр эмэгтэй хүсдэг, өөр хүн сонирхох мэдрэмж төрдөг” гэдгээ илэн далангүй хэлсэн юм. Тэгээд өөрөө яагаад ингэж бусад руу тэмүүлээд байгаагаа ойлгохын тулд сэтгэлзүйчид үзүүлж, өөрийгөө таньж мэдэх болно гэж яриад байгаа. Ийм зүйл ер нь байж болох уу? Сэтгэлзүйчид хандлаа гээд энэ зан нь засардаг уу?
Эсвэл “Би угаасаа намайг ирээдүйд араар тавих юм байна, надтай насаараа амьдарч чадахгүй хүн байна” гэж ойлгоод шууд одоо дээрээ салаад явсан нь дээр үү? Сэтгэл нэг л түгшүүртэй, яахаа мэдэхгүй сууж байна. Та бүхэн үүн дээр юу гэж зөвлөх вэ?
1 Comment
chi husloiig ni guitseeheesee ungurchee tgheer uur huneer huslee guitseene oilgomjtoi odoo bol chi ali hediin huuchirsan bn salahgui bol ahiad 10 jiliin daraa uhaardaggui ym bn gd suudag erguu awgai nariin toog negeer l nemeh bhdaa