Араараа тавилцаад баригдаад, салаад байгаа хүмүүст

Сайн байцгаана уу! Би өөрийн тухай биш харин эцэг эх хоёрт тохиолдсон явдлыг араараа тавилцаад байгаа хүмүүст сонирхуулах гэж бичиж байгаа юм. За, тэгэхэд би их бага байсаан. 9 настай байсиймуудаа. Тэр үед аавийн ажил гэрээс их хол, долоо хоногтоо л нэг ирдэг байсан санагдаж байна. Ийм байдал нэлээн удаан үргэлжилсэн. Гэтэл нэг л өдөр аав ээжийг хардаад эхэлвээ. Муудалцаж байгаа нь сонсогдоно. Аав бүр нэг удаа намайг гадаа түлээ хагалж байхад ирээд ээжийн тухай ганцаарчилан асуулаа. Би тэгэхэд юу гэж хариулснаа санадаггүй юм. Хардалт нэг их удалгүй намжиж урьдын амьдрал хэвэндээ оров. Би жоохон байсан болохоор тэр үед юу ч ойлгодоггүй байж.

Тэгээд хугацаа өнгөрч нас бие гүйцэх тусам тэр үеийн явдлыг ойлгож эхэлсэн. Одоо би 27 той. Одоо эргээд тэр тухай бодоход, ээжид юу тохиолдосныг би ер нь мэдэж байсан байж. Гол нь ойлгоогүй, аавын надаас ямар зүйл мэдэхгээд байгааг ч ойлгоогүй байсан учраас аавд тодорхой зүйл хэлээгүй нь лавтай. Ээж ямар ч байсан нэг барьц алдсан л юм байна лээ. Аав тэгээд тэрийг нь гарцаагүй барьсан байгаа юм.

Миний энд хэлэхгээд байгаа гол зүйл бол, тэр үед “аав ээжийг бүрэн уучилсан”. Аав ээж хоёроос аль алинаас нь тэр үед маш их уужуу ухаан, тэвчээр гаргаж байж асуудлыг ямар ч байсан балчир миний ой ухаанд ч хүргэлгүй цэвэрхээн шийдсэн байсан.

Одоо би эхнэртэй. Тэгээд, яагаад ч юм аав ээж хоёрыг бодохоор, өөрөөр хэлбэл аав ээжийг уучилж чадсан учраас би ч гэсэн эхнэрээ нэг алдах үед нь уучилж чадах юм шиг, нэг л их өөртөө итгэх итгэл төрөөд байдгийн. Ер нь би гэр орны элдэв асуудалд их уужуу, эрүүл ухаанаар хандаж чаддаг гэж боддог.

Аав ээжийн тэр явдлаас надад ойлгогдсон гол зүйл нь, хүн алдаа гаргадаг, яагаад гэвэл хүн сэтгэл хөдлөлтэй. Гол нь хүний амьдрал алдааг уучилах дээр тогтдог юм болвуудаа гэж боддог болсондоо.

Бас, нэгнийхээ гаргасан алдааг уучилах нь үр хүүхдийнх нь цаашдын амьдралд их эерэгээр нөлөөлдөг юм байна. Хэдийгээр хүүхдүүд юу ч ойлгохгүй байсан ч тийм явдлыг мартадгүй юм байна лээ. Тэгээд над шиг бүх зүйлийг ойлгох өдөр ирнэ. Тэр үед эцэг эхийнхээ талаар их эерэг дүгнэлтэд хүрнэ. Бас эцэг эхээсээ авсан том сургамж болно. Харин одоо аав ээж хоёр маань эмээ өвөө болоод ач нараа өсгөөд жаргалтайн дэлгэр гээчийг л хийж байна даа.

cekc.mn дээр ирсэн захидал

15 Comments

  1. sakaa says:

    сайхан зүйл бичжээ.

  2. dokidon says:

    Би эхнэрээ хэзээ нэгэн цагт намайг хуурах юм бол шууд сална гэж хэлсэн. тэрэндээ ч хүрнэ. одоо ч би бэлтгэлээ хийж байна.

  3. ........ says:

    Миний амьдралд ийм юм тохиолдсондоо. Эхнэр маань тийм алдаа гаргасан. Би уучилсан. Одоо нэг гэмтэй хүн надад өртэй юм шиг л болсондоо хөөрхий. Заримдаа өрөвдмөөр ч юм шиг. Амьдрал хэцүүдээ.

  4. М,,, says:

    сайн бн баярлалаа

  5. naiz says:

    сайхан зөвлөгөө байна. яг миний амидралд хэрэгтэй зүйлийг бичжээ.эгч ни амидралдаа хэрэгжүүлж эр нөхрөө уучилнаа.

  6. erhemseg says:

    – Saihan zyil zovlojee… uhaantai bsn n l amidralaa avch yldeh biz dee

  7. cahirmaa says:

    тухайн үедээ тоогоогүй өнгөрсөн чинь чиний бичвэрийг уншаад сая л хэлэх гэсэн санааг нь ойлголоо

  8. cahirmaa says:

    ээж аавууд бол хүүхдийн ертөнцийг харах цонх нь юм гэж 1сониноос уншиж байсан санаанд орчлоо

  9. ХҮН says:

    ix zuw um bichjee…er ni eejvvdiin NEG udaagiin gerch ni xvvxdvvd boldog bx…minii xuwid ch mun adil deeerx toxioldol xvvxed nasand bolson…emeeltei xazaartai deer ni ger bvleeree bagtax tseej setgel ger bvliin 2 t 2uland ni bdag ch boloosoi doo

  10. girl says:

    minii sanahiin eej maani aaviig bhgui yed neg huntei uulzdag bsan, bi ter yed eejdee aimaar durgui, uzen yddag bsan.. huurhii aaviig ih uruvddug bj bilee… gehdee aav min jaahan sejig avchihsan bsan, tegeed heruul hiigeed hoorondoo ih huiten haritsaatai bsan, ter ye hamgiin hetsuu ye bsan… aav min burhan shig hun bj dee,… ter 2 tegeed suuldee salj sarniagui, hamtdaa amidarsaar irsen… huuhduud bidend saihan bdag l daa… gehdee l muuhai dursamj, haya bodohoor eejde durgui hureed… odoo tegeed ungursun balarsan yumiig yah ch bilee… nas n ch yvj bn..

  11. Xongorzul says:

    -Saihan zov niitlel baina shuu

    Mon deer ni nemehed ter zugeer baigaa amidralaa ooroo saltagnaj nuhruuruu ehnereeree harduulah gej baina gej ooroo, heruul taridag garuud icheesei, haniihaa tevcheeriig shalgaj baina geed zurhiig ni zuseh hait setgeld sev suulgaj ulam holduulna zuu gehees saingui zuil de

  12. tse says:

    сайкхан санагдчихлаа

  13. ooo says:

    бас даxиад сурлэн гаагаа.

  14. Tj.mgl says:

    Өө яасан сайхан юм бэ. Би ч гсн санаж явахад илуудэхгүй л юм бн. Зөв зуйтэй зуйл бичсэн чамд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.