Хадамуудтай амьдарч л байсан байх ойлгож зөвлөнө үү?

Би хадамуудтайгаа амьдардаг л даа хөдөө өссөн, айлын бага охинтой суугаад 4 жил болж байна, амьдралд янзан бүрийн юм тохиолддог байр авах гэж мөнгөө цуглуулаад байдаг байрны ханш огцом өсөж байр авах дашийн шог болсондоо. Сүүлийн 2 жил хадамуудтай таарахгүй амьдарсан байнга байшин савгүй тусдаа амьдар, арчаагүй нэгнээр дуудуулж тэгсээр тэдний хашаанд байшин бариад суухаар болж одоо 1-раа барьж зүтгэсээр одоо дуусах дөхөж байгаа. Гэтэл саяхан хадамуудтай муудалсан мэдээж хадамуудад хүргэн хамт байгаад тэгээд амьдарна гэдэг жинхэнэ там шүү дээ эхнэр хүүхдэд мин зовлонтой.Тэгээд хадам маань оволзож би ч гуйлгачин арчаагүйгээрээ дуудуулж байхаар хэсэг холдож амьдрахаар шийдээд байгаа /хадамууд маань их огцом түргэн зантай хүмүүс л дээ /, охин маань жаахан ааваа гээд л шөнө зүүдлээд хонодог ийм байдлаас гарахын тулд ямар ч байсан хичээж байгаад байртай болж байж эхнэр хүүхдээ авч амьдрая гэж бодоод тэднийгээ бага зовоохын тулд тусдаа амьдарахаар шийдээд байгаа 1-раа. Гэтэл охин маань аавыгаа санаад байдаг, би гэдэг хүн эхнэр хүүхдээ санаж дотроо шаналж байгаа гэвч тэвчээд хэсэг тусдаа амьдрахаар шийдээд байгаа юм. Хадамуудад ойлголцоод дахин хамт байлаа ч давтагдана мөн тэдний хашаанд тусдаа байшингаа дуусгаад орлоо ч мөн л хамт байна. Тэгэхээр тусдаа амьдрал тэр хүртэл нилээн мөнгө олох хэрэгтэй… Олно гэж бодож байна, та нар зарим нь хадамуудтай амьдарч л байсан байх ойлгож зөвлөнө үү?

cekc.mn дээр ирсэн захидал

27 Comments

  1. BER-d says:

    Ёоо ёоо ямар азаар салаа вэ болж тэнэг сар сэмжилсэн новш вэ бузар нүгэл нь нүдээрээ гараад архиндаа хордоод нэг л өдөр чадхийнэ харж л байгаарай. Харин захидлын эзэн залуу сайн байна.
    Гэхдээ эхнэр хүүхдээсээ бүү хол байгаарай

  2. БЭР says:

    Хадмын дарамтын тухай ярьж байгаа болохоор нэг юм бичмээр санагдчлаа. Энэ хорвоо дээр надшиг хадмийн дарамтыг үзсэн хүн л лав цөөн байх. Нөхөр бид 2 гэрлэж хадам аав ээжтэй цуг амьдардаг байв аа. Одоо ч салсан л даа. Хадам аав маань өдөр бүр архи уулаг согтуу өвгөн байлаа. Би ч айлын ганц эрх танхи охин анх удаа гэрээсээ тусдаа амьдарч үзэж байгаа минь тэр. Гэтэл юу болсон гээч… Би жирэмсэн, нөхөр хадам ээж 2 гал тогоонд байхад хадам аавийн хоолыг нээх сайн хүн болж аваачиж өгөхөд жирэмсэн бэрийнхээ хөхийг базаж аваад оролдоод байдаг байсан бол яах уу. Хөөрхий хадам ээж тэрийг нь гадарладаг байсан юмуу да. Аав гуай болж л өгвөл надтай цуг 2 лахнаа үлдэх гээд л. Хадам ээж үлдээхгүй гэж зохицуулдаг байсан даа. Тэднийх их хөрөнгө чинээтэй баян айл байсан юм. Хүү нь болох миний нөхөр намайг хүүхдээ төршшлэх гэж олон сар эмнэлгээр явж явж чүү ай 2 яс салаад нялх хүүхэдтэй гэртээ ирэхэд надад өвчин халдаачваа. Тэр нь ч надад хүнд цохилт болж бөөн хэрүүл. Гэхдээ уучлахад бэлэн байсан л даа. Харин миний аав ээж хадам өвгөний яаж аягладгийг надаас сонсоод тийм араатны үр сад миний охинийг хэзээ ч жаргаахгүй гээд салгасан даа. Би одоо салсандаа ч баярладаг. Ийм хадам байдаг л юм байна лээ…

  3. Gaj says:

    Энд нэг л асуудал байна. хамгийн гол асуудал. Энэ нь эхнэр чинь чамд үнэхээр хайртай юу гэж. Өөрөөр хэлбэл тэр чамайг дагаад там болоод диваажинд орж чадах ууу гэсэн үг. Тийм л бол асуудал цаашдаа чиний талд шийдэгдээд л явчина. Тийм л эхнэр чинь аав ээжийхээ үгийг сонсохоосоо илүү чиний үгийг сонсож чиний шийдвэрийг дэмжиж ойлгож амьдрах болно. Эхнэр чинь насаараа аав ээжтэйгээ биш харин чамтай амьдрана гэдгээ ойлгодог байгаасай гэж найдья. Товчхон хэлбэл эхнэрээ аваад хадмуудаасаа хол амьдар.

  4. Zochin says:

    Мөнгө цуглуулахын тулд эхнэр хүүхдээсээ холдож байгаа юмуу? Миний нүд орой дээрээ гарах нь ээ. Хүү минь ээ, дүү минь ээ.. амьдралын утга учир баяр баясгалан байранд байдаггүй юм шүү дээ. Эхнэр хүүхдээ аваад хадмуудаасаа тусдаа амьдар за юу. Яагаад ч эхнэрээсээ холдож болохгүй. Бие холдвол сэтгэл холддог гэдэг үгийг мэднэ биз дээ. Өмнө чинь олон арван жилийн амьдрал байгаа, 10 жилийн дараахыг харж амьдар. Эр хүн эхнэр хүүхдийнхээ хажууд нөмөр түшиг болж байж эр хүн, айлын эзэн болдог болохоос байрны мөнгө цуглуулах гэж гэж айлын эзэн болдог юмуу. Зөв бодолтой зүтгэж байхад болох байлгүй дээ, өнөө маргааш биш гэхэд хэдэн жилийн дараа байртай болно шд. хамгийн гол нь гэр бүлдээ хайрыг өгч, бас хайр авч амьдрах л чухал.

  5. monda says:

    зовсонч гэр бүлээ хамт авч яв .хамтдаа зовсон зовлон амттай шүү

  6. monda says:

    хахаха инээд хүрчлээ. чамд биш шүү .өөртөө инээд хүрсэн гэхүү дэ. нөхөр бид 2 бас наад амьдарлийг чинь туулсан. анх манайд амьдардаг байлаа манай ээж маш муухай ааштай ..тэгээд арай гэж оюутны байр хөлслөөд суув. дараа нь хүүхэдтэйгээ хамт айлийн хажуу өрөө хөлслөлж суугаад,дараа нь өөрсдөө 2 өрөө байр хөлслөөд гал тогоо болон жижиг өрөөгөө хүмүүст дам хөлслүүлж том өрөөнд нь өөрсдөө суудаг байсан удахгүи хашаатай болж эсгий гэр барьж,гал түлж ус зөөж нусаа хацартаа биш дагзандаа наан байж зээлээр байр аваад байрандаа орсон чинь нөхрийн маань ээж орох оронгүй болчлоо гээд манайд хамаг юмаа нүүлгээд хүрээд ирдэг байгаа нөхөр хадмийн дарамтнаас гарч миний хадмийн дарамт үзэх ээлж ирсэн гэх үү дэ. хахаха нөхөр хадмийн гараас гарч би хадмийн гарт атгагдав гэж.туулсан амьдралаа бодхоор аймар дахиад хадмийн дарамтаас салах гэж ю үзэх болоо?зүтгээд бай ямарч байсан сарвайсан зүйлээ атгаж чадна шүү залуу минь

  7. .....niitlegch says:

    яаж? э-майл хаяг айд? хэлээч.

  8. Minava says:

    Sain baina uu tand ene odriin mend hurgie!Bi tand herhen mongo olj bolh talaar zovloh uu?!Neg tomhon biznes geh uu dee.Bitgii muugaar bodooroi!Ene ih bolomjiin sanal shuu!Taniig nadtai oiriin hugatsaand holboo barina gj naidiya.Nadtai minii mail-r holboo bariarai,ta haramsahgui shuu.

  9. 20092009er hunii neg says:

    ÿàðàëòàé тóñäàà ãàð. æèæèã õàøàà àâ, áàéøèí áàðüæ ÷àäàõã¿é áîë ãýð áàðèàä ãàð, 2 æèë á¿õ óõààí, áèåý äàé÷èë ã¿ðèé ÷àìä æàðãàë ìýäðýãäýõ áîëíî. öààø íü ÷è çîãñîõã¿é áîë ººðºº èõ ç¿éëèéí ýçýí áîëæ ÷àäíà

  10. soli says:

    хүн муулахдаа жаахан учиртай бай л даа,юу гэж охиноо хүүхэдтэй болчихоод байхад ни сал эд нар гэж байхав дээ?

  11. unshigch says:

    Сайнуу? би одоогоор хүнтэй суугаагүй байгаа л даа гэхдээ хүмүүсийн амьдралыг хараад байхад хадмуудаасаа хол байсан нь дээр юм шиг байна лээ. Хүүхдүүдийнхээ амьдралд оролцоод байдаггүй хадам байвал ч яахав дээ ойр байхад миний бодлоор өөрөө эхнэр хүүхдээ аваад өөрийн гэсэн оронтой болтлоо нэг газар хөлслөөд байсан нь дээр байхаа. Бие холдвол сэтгэл холдноо гэж үнэн шүү Магадгүй хадмууд чинь эхнэрт чинь сал энэ тэр гэж ч байж магадгүй ш дээ Юу ч болж байсан эхнэр хүүхэдтэйгээ хамт байх.

  12. Slash says:

    Õ¿ì¿¿ñ ìºí㺠ìóóòàé ãýíã¿¿ò ë çàãíàæ ¿õ÷èõ ãýýä áàéõûìàà. Äîëèãîíóóð ãºëºãí¿¿ä. ßàäãèéí õ¿í áîëãîí áàÿí àéëä òºðººã¿é ø äýý. Çàëóó ìèíü áàéøèíãàà áàðèàä îð÷èõ òýãýýä àìüäðàëûã àðàé òàéâàí í¿äýýð õàð äàà.

  13. dambii says:

    байр түрээслэ.

  14. er hun says:

    чи чаднаа чиний бичсэнийг чинь хархаар чи бас ч тийм ядарсан арьчаагүй залуу биш бн тэхээр эхнэрээ аваад хэсэг тусдаа амьдар түрээсийн байранд ч юм уу чи чаднаа 1 аараа байшин барина гэсэг бол хэцүү мундаг залуу бн

  15. cahirmaa says:

    1 хашаанд ч гэсэн тусдаа байшинд гэдэг чинь ондоо шүүдээ, тэр байшингаа дуусгаад орчих, тэгээд өөрийн гэсэн оронтой болчихсон байхад дараа дараагийн өөрийн хашаа байшинг бодож эхлэнэ шд, 1 дор гэнэт сайжрана гэж юу байх вэ хө, эхнэр хүүхдийг чинь хадам аав ээж чинь биш чи л авч явна,зүгээрээ тэр хадам аав ээжийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөө, хайртай охиныг чинь 1 хархүү авч суучихаад чиний бөөрөнд шигдээд байвал чи ч бас тэгж загнана шүүдээ, чамайг үнэхээр зүтгээд хичээгээд байхад ойлгонооо хө, ойлготол нь зүтгээ битгий шантраарай

  16. Good luck says:

    би ойлгож бн аа яг одоо би бас хадамуудтайгаа амидарч бн унэхэр хэцүү шу анд мин тэсээрэй зорилго байгад чадал бвал болохгуй чадахгуй зуйл угуй

  17. bbb says:

    za tegeed biy holdhoor setgel holdono gedegdee heseg ganzaaraa amidraad dasaad irheeree yer ni yadag yum tiim hadamtai baisnaas baigaagui ni deer geed oor huntei bolchihvoo neeh udaan tusdaa amidrah geed yahav dee chi bairnii mongo oltloo amidrah yum bol ehnereesee salah yum b doo

  18. life is game says:

    оор байр холслоод хамтдаа байгаачдээ.
    эхнэр хуухэдтэйгээ ямарч байсан хамт бай.
    Хадмуудаасаа хол байх ни чухал ум байна даа.
    Ураг торолийн хол ни дээрдээ. хаяа баяр эслөлөөр сайн уу гээд байж байх ни амардаа.

  19. Unshigch says:

    Салахгээгүй л юм бол эхнэртэйгээ ямар ч үед хамт байх хэрэгтэй. /Гэхдээ хадамаас хол байх нь арай сэтгэлд амар/ хаа ч яадын нэг толгой хорогдох юм олоол орчих. Өнөөгийн монголд байр бол хүнд асуудал. Хүүхэд энэ тэрээ болоогүй байгаа дээрээ наад жижиг асуудалаа яаралтай шийдээд олон юманд түүртэлгүй 2 уулаа зэрэг зүтгэ.

  20. ХАЙР says:

    нээрээ юун ганцаараа түр явах вэ. хэзээ байртай болоод цуг амьдрах юм бэ. түр ч бай бүр ч бай эхнэрээ аваад яваач. чи жоохон бүлт бүлт үсэрдэг гар уу гүй юу. байрны үнэ өсөөд байр авч чадсангүй гэнэ үү. тэгвэл чи заавал хадмынхаа хашааанд байшин барих хэрэг байна уу. өөр газар байшингаа бариад хол амьдраач дээ.
    УУЛ УС ОЙР УРАГ ТӨРЛИЙН ХОЛ нь дээр гэж үг мэднэ биз дээ. хадмуудийн чинь буруу байхгүй ээ. хэн ч уурлана. хэн хэндээ хэцүү. амьдрал зохиовол зохиосон шиг зохио эр хүн шиг амьдар. ядаж нэрэнд чинь цэвэр

  21. МГЛ ЗАЛУУ says:

    хазгар хүргэн юу гэдэг билээ залуу

  22. darjaa says:

    tegj bair awaxaar tsalintai udii nasnii zaluuchuud tiim ix bga gej vv…ted mungutei bsan bol ali xediin tusdaa garna shde…tanai xadam anxnaasaa ta 2 gerlelted taaramj muutai bsan l gesn vg bn da…tgd l muuxai aash gargaj bgan…teglee geed xoni shig bj boloxgvi…xashaa baishin xulsul…bairnaas xamaagvi xyamd

  23. zochin says:

    ёр ни бол хадамуудыг муулаад байх юм байхгүй ш дээ,эцсийн эцэст хүний хүү,эсвэл охинтой ни суучихаад гэр ни ирж амидарна гэдэг бол үнэн арчаагүй явдал шүү дээ,ялангуяа чи өөрөө эр хүн байж амидралаа гэр бүлээ төлөвөлж чадаагүй чиний л буруу байан даа. харин танай хадамууд сайн хэмүүс байнаа чамайг хамт байлгаж чаддаг.би лав ирээдүйд ээж болоод миний хүүхэд авгай эсвэл нөхөрөө аваад ирвэл 2-ланг ни хөөгөөд л гаргана. Албатай юм шиг айлийн гэрт ирж амидрачихаад хадамуудийг битгий муу хэлж байгаач хүмүүсээ

  24. nini says:

    huurhii du 1ara baishin bariad getsuu l ym hehe .hadmin haya tushin gedg yostoi butku asudal suuhaasaa umnu sain bodoltsoj uzehgui de. chi baishin barihad hadmuud chin bas l tsug gejuu ygd tegj bgan. uursdu ger orontoi biz de tsaaduul chin buur bolohgui bol naad baishingaa barij duusgaad zarchih tgd bair awhad chin nemer shde. buur bolku butku getsuu bgaa bol 1ara tusdaa bj yahiin awgai huuhdee awad bair hulsulj de bolomjooosoo hamarad hotiin tuwd zahad oron suuts ger horoollol geed ymar hamaa bn aa za ajlaad bj de amjilt zaluu min

  25. 00000000000000 says:

    хадмуудтай амьдрах хэцүү хэцүү.Эхнэрт чинь ч бас л хэцүү байгаа. Би ч бас нөхөр хүүхэдтэйгээ манайд амьдардаг байсий.Гэхдээ нээх их хэрэлдэж муудалцаад байдаггүй байсан л даа.Одоо бол бид 3 тусдаа байр хөлслөөд амьдарч байна. Жаргалтай сайхан байнаа.Тэгэхлээр чи ямар ч байсан тусдаа гар, гэхдээ ганцаараа биш эхнэр хүүхдээ аваад.Эхнэрээсээ тусдаа байгаад хэрэггүй байхаа.Одоо залуу гэр бүлүүд баян айлын хүүхэд л биш бол байр авна гэдэг ер нь хэцүү болсон.Харин хураасан хэдэн төгрөг байгаа бол хашаа байшингийн зээл авч болно шдээ.Бид 2 ч бас тэгнэ гэж яриад байгаа.Тэгээд яваандаа байр савтай болно доо.Чамд залуу нас байна,ийм чөлөөт нийгэмд амьдарч байна,хамдуудын царайг харж суугаад яахав урагшаа зүтгэ,чамд амжилт заавал ирнэ.Ер нь тэгээд Уул усны ойр нь дээр Ураг төрлийн хол нь дээр гэдэг шдээ.

  26. sysys says:

    оо 1д ордг бшдээ. за би ч болоxоо болиж бга ум бна даа гэсэн хаха… энэ муу сайт-ийг хакэрдэд xаячиxгуй. за аx ни зөвлөыө. xадмаасаа дусдаа гараа. xадмийн xашаанд дэмий. гэр xороололд амидарч болоxгуй гэсэн ум бxгуй ш дээ. сайxан байшин бариад суувал сэтгэл байxад тэгэд болмоор л юм. байшин бариx байр аваxийн дэргэд амарxан ш дээ. орчин тойрон, xалаалт гэж 2 юмнаас болдог болxоос xаус. xадамд таалагдаxгуй дэргэд ни байж ядгийн. xадамтайгаа xэрэлдээд бдгиймуу. ядарга бгадаа. xэрэлдэж ядийн. эxнэр чинэ тэгээд бараг эргэлзэд орчиxсон л юм бга биз. тийм бол xэцүү ум болждээ. за тэгэд гайгуй биздээ. болно. болно. санаа зоволтгуй урдаxаа xийгэд байр саваа бариxаа бод.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.